Previous Page  12 / 14 Next Page
Information
Show Menu
Previous Page 12 / 14 Next Page
Page Background

12

ТОЙМ

ДеФакто

ШҮҮХИЙГ ХЭН ШҮҮХ ВЭ?

Үйл явдлын товч:

Өнгөрсөн Пүрэв гарагт Хууль зүй, дотоод

хэргийн сайд Ц.Нямдорж Эрдэнэт үйлдвэр болон

С.Зориг агсны хэрэгтэй холбоотой мэдэгдэл

хийсэн. Тухайлбал Засгийн газраас “Эрдэнэт

үйлдвэр ХХК-ийг “улсын үйлдвэрийн газар” гэх

статустай болгох шийдвэр гаргасан гэдгийг

мэдэгдсэн. С.Зориг агсны хэргийн хувьд эрүүдэн

шүүлттэй холбоотой асуудал ярьсан. Ер нь

маш товчхондоо шүүх засаглалын асуудлуудыг

энэ хоёр үйл явдлаар дамжуулж харуулаад,

тогтолцоог нь өөрчлөх хэрэгтэй болчихжээ гэдэг

мессежийг өглөө.

Дүгнэлт тайлбар:

Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь

төрийн өмчит болгосон нь ямар учиртай вэ?

Хөрөнгө, өмчтэй холбоотой асуудлыг шүүхээр

шийдэх ёстой. Гэтэл Засгийн газар, Их хурал

өөрсдөөшийдэжбайна.Нэгталаасхойшлуулшгүй

гэж тайлбарлаж байна. Харин нөгөө талаас

харвал шүүх нь тавьсан хүсэлтийг нь хүлээж

авахгүй удаад байна. Яг үнэндээ өнөөдөр өргөн

хүрээнд нь харвал монголын төрийн 3 засаглал

(шүүх засаглал, хууль тогтоох засаглал, гүйцэтгэх

засаглал)-ын хооронд дайн болоод байна.

“УИХ, Цэц хоёр “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар

шийдвэрээ гаргачихсан. Худалдаа хөгжлийн

банк “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж

авсан асуудлыг шалгаад бүх материалыг

гаргаж, УИХ шийдвэрээ гаргасан” гэж Хууль

зүй, дотоод хэргийн сайд хэлсэн. Эрдэнэт

үйлдвэрийн захирлыг Засгийн газраас томилох

бол “Монголросцветмент”-ийн захирлыг Төрийн

өмчийн

бодлого,

зохицуулалтын

газраас

томилно гэж байгаа.

Эрдэнэтийн 49 хувийн асуудал дээр нь

Ерөхийлөгчийн яагаад өнөөдрийг болтол

дуугарахгүй байгааг гайхаж байна.

С.Зориг агсны хэргээр яллагдсан хоёр хүнийг

эрүүдэн шүүсэн байна гэдгийг Хууль зүй,

дотоод хэргийн сайд хэлээд, би ар гэрийнхнээс

нь уучлалт гуйж байна гэсэн. Шүүхээс эдгээр

хоёр хүнийг буруу ялласан байна гэдэг мэдэгдэл

гарсан уу? Эсвэл гараагүй байхад нь Засгийн

газар, Хууль зүй, дотоод хэргийн сайд нь

мэдэгдэл хийчихэв үү?

Энэ мэдэгдэл маш ноцтой. Ц.Нямдорж сайдын

мэдэгдлийг бүтнээр нь харвал “С.Зоригийн амь

настай холбоотой эрүүдэн шүүх ажиллагаа

явуулсан нь тодорхой болж байгаа. Би сайдын

ажлаа авсны дараа нэг хүнийг ажлаас нь халсан.

Энэ бүхэн учиртай. Одоо яг тэр хүн шалгагдаж

байгаа. Монголд цаашид үеийн үед 1937 оны

хэлмэгдүүлэлт хэзээ ч болохгүй гэж бодож байна.

Би тэр хоёр яллагдагчтайочижуулзсан. Хийгээгүй

хэрэгт хилсээр шийтгүүлж, хүйтэн камерт яаж

байгааг нь харах гэж би очиж уулзсан. Өчигдөр

Ч.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эмнэлэгт

хэвтүүлсэн. Энэ хоёр хүний ар гэрээс Монголын

төрийн өмнөөс уучлалт гуйж байна, би ер нь

уучлалт гуйж үзээгүй хүн.”

Хэрвээ энэ мэдэгдэл худлаа юм бол худлаа

ярьдаг сайддаа хариуцлага тооц. Хэрвээ үнэхээр

ийм маягийн шүүх, прокурорууд байгаа бол

үндэс сууриар нь солих ёстой. Тэгэх гэж ардчилал,

эрх чөлөөг бий болгосон юм. 2020 оноос өмнө

үүнийхээ учрыг олох хэрэгтэй. Хэрвээ чадахгүй

бол энэ хоёр намын учрыг иргэд олох хэрэгтэй.

Эс тэгвээс дараагийн золиос нь та би ч байж

болохоор нөхцөл бий болж байна гэсэн үг.

төлөх ёстой вэ гэдгийг бодох хэрэгтэй. Татвар

авч буй гол зорилго нь төрийн үйл ажиллагааг л

санхүүжүүлэх. Харин төр юу хийж байгааг татвар

төлөгч бүр төрөөс асууж, шаардах эрхтэй.