Previous Page  8 / 14 Next Page
Information
Show Menu
Previous Page 8 / 14 Next Page
Page Background

8

УЛС ТӨРИЙН НАМ АВЛИГЫН СИСТЕМИЙН

АСУУДЛЫГ ДЭВШҮҮЛЭХҮЙ

Монгол

улсад

авлига

тогтолцоо,

систем

болон

хувирч нийгмийн шударга

ёсны

бүх

л

тогтолцоог

сөрөн зогсож чадахуйцаар

хүчирхэгжиж байна. Авлигыг

тогтолцоо болж хувирахад улс

төрийн нам, хууль тогтоох,

гүйцэтгэх,

шүүх

засаглал

болон дөрөв дэх засаглал

гэгдэгч

хэвлэл

мэдээлэл,

“хармааны” иргэний нийгмийн

байгууллагуудын хууль бус

“түншлэл” улс төр, эдийн

засгийн олигарх бүлэглэлийг

үүсгэсэн явдал голлох үүрэг

гүйцэтгэж байна. Эдгээрээс улс

төрийн нам нь В.Ленины үгийг

багахан засаад хэлбэл “манай

эрин үеийн мөнгө хөрөнгө,

эрх мэдэл, албан тушаал”

болон хувирсан нь Монголын

“үзэгдэл” боллоо.

УЛС ТӨРИЙН НАМ АВЛИГЫН

“ХӨДӨЛГӨГЧ ХҮЧ ” БОЛСОН НЬ

Монголын улс төрийн намуудын нийтлэг шинж бол

1. өргөн олны гишүүнчлэлтэй байх

2. гишүүнчлэл, харьяаллаар нийгмийн бүх хүрээ, бүлгүүдэд

хяналт тогтоох

3. намын харьяалал нь давуу эрх ямба олгодог

4. жирийн гишүүдийн нэрийн өмнөөс “сонгогдсон цөөнх”

ноёлох гэсэн шинжүүд аж.

Чухамхүү монголын төр засгийн дээр гарсан энэхүү олон

нийтийн байгууллага нь авлигын тогтолцоог санаачлан

бэхжүүлж, хөтлөн урагшлуулагч болсны гол шалтгааныг түүний

санхүүжилтийн ил тод бус байдал гэж байгаа нь чухамдаа “нуухыг

нь авах гээд нүдийг нь сохлохын үлгэр” санагдана.

Ил болгохыг хүсч буй тэр санхүүжилт хаанаас, яагаад гараад

ирэв гэсэн асуултыг зөв хариулахгүйгээр бид хол явахгүй.

Харин шалтгаан нь бол төрийн эрх мэдэл, албан тушаал баяжих

хөрөнгөжих үндэс болж, улмаар арилжааны хэрэгсэл болон

хувирсанд байгаа бус уу. Албан тушаалын хуваарилалтыг мерит

шударга зарчим бус намын харьяалал, хувийн үнэнч байдалд

тулгуурлан хийх болсонд байгаа бус уу.

Улс төрийн намууд эрх мэдэл албан тушаалд түшиглэсэн

авлигын тогтолцоог хэрхэн бий болгосныг товчоор харцгаая.

ӨНДӨР ТҮВШНИЙ АВЛИГА СИСТЕМ БОЛОХ НЬ

НИЙТЛЭЛ

“ХӨДӨЛГӨГЧ ХҮЧ” БОЛСОН НЬ

Монгол улсад авлига бүхэл нийгмийн

тогтолцоог гажуудуулж, завхруулахын хэрээр

улам бүр нарийсч засаглалтай хутгалдан, зохион

байгуулалттай, систем болон хувирч, өндөр

түвшний авлига болжээ.

Өндөр түвшний авлигыг

1.

Оролцогч талууд:

Улс төрийн нам, өндөр

дээд албан тушаалтан, шийдвэр гаргадаг

институци оролцдог,

2.

Хөндөж буй эрх ашиг:

Улс орон ард

түмний язгуур эрх ашгийг хөнддөг,

3.

Үр дагавар:

Улс үндэсний тусгаар тогтнол,

аюулгүй байдалд хор хөнөөл учруулдаг

гэсэн үндсэн шалгуур үзүүлэлтүүдэд

тулгуурлан тодорхойлж байна.

Ингэхдээ авч өгч байгаа авлигын мөнгөний

хэмжээгээр бус харин улс орны тусгаар тогтнол,

үндэсний аюулгүй байдал, ард олны сайн сайханд

байдалд заналхийлж буй гэмт хэрэг гэдэг

утгаар нь авч үзүүштэй. Үүний зэрэгцээ өндөр

түвшний авлига бол төрийн өндөр дээд албан

тушаалтан оролцдог, хор хохирлын хувьд асар

их, нарийн зохион байгуулалттай, голдуу хуулийн

“хамгаалалтанд” орсон байдаг тул илрүүлэх,

шалгах, хариуцлага тооцоход хүндрэлтэй

байдгаараа онцлог юм.

САЙН ЗАСАГЛАЛ

О.МӨНХБАТ

Доктор, МУИС-ийн Профессор

НИЙТЛЭЛ