Previous Page  13 / 14 Next Page
Information
Show Menu
Previous Page 13 / 14 Next Page
Page Background

13

ТОЙМ

ДеФакто

Дефакто тоймын гол агуулгыг хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас үзэх

боломжтой.

GOOGLE STORE

APP STORE

БАНКУУДЫН ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ БАГАССАНААР ББСБ-ЫГ ЗОРИХ УУ?

Үйл явдлын товч:

Төв банкны Мөнгөний бодлогын хороо товын

дагуу хуралдаж өнгөрсөн 21-ний өдөршийдвэрээ

гаргасан. Шийдвэрээр бодлогын хүүг өөрчлөхгүй

11 хувьд хадгалахаар болсон. Харин банкуудын

олгох хэрэглээний зээлийн өр, орлогын

харьцааны дээд хязгаарыг 60 хувь болголоо. Уг

хязгаарыг Мөнгөний бодлогын хороо 2018 оны

6-р сарын 15-ны өдрийн хуралдаанаараа 70

хувьд байлгахаар болж байсан.

Дүгнэлт тайлбар:

Яагаад бодлогын хүүг хэвээр үлдээв?

Монголбанк хэцүү байдалд байгаа. Бодлогын

хүү гэдэг бол арилжааны банкууд зээл өгөхийн

оронд Монголбанк руу шилжүүлсэн мөнгөө

жилийн 11 хувиар тооцож ашиг авна гэсэн үг.

Гэтэл арилжааны банкны хадгаламжийн хүү

нь 13-14%, зээлийн хүү нь 18-19% байгаа. Энэ

хоёрын хоорон дахь 4-5 хувь дээр банкууд ашгаа

хийж байгаа. Ийм нөхцөлд яагаад Монголбанк

бодлогын хүүгээ 11%-аас доош болгож чадахгүй

байгаа вэ гэдэг нь инфляци 7% байгаа учраас

юм. Гэтэл Монголбанкнаас хамаарахгүйгээр

инфляци нэмэгдээд байгаа. Тэгэхээр бодлогын

хүү тийм ч хүссэний зоргоор амархан буурчихгүй

л дээ.

Хэрэглээний зээлийн өр орлогын харьцааны

дээд хязгаарыг 60% болгосон. Энэ нь эдийн

засагт хэрхэн нөлөөлөх вэ?

Маш том нөлөөтэй. Хувь хүний ахуй

хэрэглээний зардал өндөр байх тусам эдийн

засагт ашигтай. Хүмүүс мөнгөгүй болчихоор

эдийн засгийн эргэлт (өргөн хэрэглээний

бараа, хоол хүнс зэрэг) багасаад эхэлдэг. Ингээд

эрэлт нь багасаад эхлэхээр үнээ барихын тулд

нийлүүлэлт нь дагаад багасна. Улмаар энэ чинь

үйлдвэрлэлийг багасгана гэсэн үг. Тэгээд энэ

хоёрын нийлбэр нь эдийн засагт нөлөөлнө.