Previous Page  2 / 14 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 14 Next Page
Page Background

2

№409 474

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

Х

үн амтайгаа харьцуулахад, улс төрийн драмын

тоогоороо манай улс дэлхийд тэргүүлж яваа.

Үнэн шударгын болон худал хуурмагын халуун,

хүйтэн урсгалууд хавиралдан салхи шуурга үүсэхэд,

монголыг бүрхсэн өтгөн хар МАНАН-г энд тэндээс

нь сарниулж эхэллээ. Эрч хүч сулхан ч, энэ удаагийн

салхиар ил болж буй зарим нэг үйл явдлын цэгүүдийг

он сар, логик дарааллаар нь холбож, нарийвчлан

судлах, үнэн мөнийг мушгин хөөж, учир шалтгааныг нь

тодруулах, урагшлах замаа засч, цэвэрлэх шаардлага

нийгмийн өмнө тулгараад байна.

Улаанбаатар хотын банкны дүрмийн санг нь өсгөх

Монголбанкны шаардлагаар түрий барин зөвхөн

өөрийнхөө хувийг нэмэгдүүлж, эрх баригчидтай

хуйвалдан нийтийн хөрөнгийг завшсан талаар би гурван

жилийн өмнө

“Эрдэнэбилэгизм - Монгол ардчиллын шинэ үзэгдэл

” гэдэг нийтлэлдээ бичсэн. Дүрмийн санд

нэмэлт хөрөнгө хэрэгтэй тухай иргэдэд (жинхэнэ эздэд)

нь мэдэгдэхийн оронд Д.Эрдэнэбилэгт 80 хувийг нь

хотын дарга асан М.Энхболд, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр нар

ээлж дараалан, сүүлчийн 20 хувийг 2014 онд Э.Бат-Үүл

тус тус зөвшөөрчээ.

Худалдаа Хөгжлийн Банкыг (ХХБ) хувьчилсан түүх

Ерөнхий сайдуудтай холбоотой. 2002 онд энэ банкны 76

хувийг ЕрөнхийсайдН.Энхбаярыншуудоролцоотойгоор

Жералд Металс компанид 12.3 сая доллараар зарав.

2007 онд Ерөнхий сайд М.Энхболдын оролцоотойгоор

Д.Эрдэнэбилэг 70 сая доллараар эргүүлэн авлаа. Тэр

одоо ХХБ-ны 93 хувийг өөрийн 100 хувь эзэмшдэг,

гадаадад бүртгэлтэй 4 компанийн нэрээр, 5 хувийг

Голдман Загс, 2 хувийг нь 50-аад иргэн эзэмшиж байна.

ХХБ өнөөдөр МУ-ын хоёр дахь том арилжааны банк. Мөн

улсын арилжааны банкуудын нийт хөрөнгийн 25 хувийг

эзэлдэг.

Улаанбаатар

хотын

банк

болон

ХХБанкинд

нийслэлийн засаг дарга асан МАН-ын М.Энхболд,

Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр нар

“онцгой хайртай” б

айсан.

Хотын төвийн, нийтийн эзэмшлийн, өндөр үнэлгээтэй

олон газар, цэцэрлэгийг энэ хоёр банкны мэдэлд

“шилжүүлдэг” байлаа. Хамгийн сүүлд Г.Мөнхбаяр

2012 оны сонгуульд нам нь ялагдсаны дараа, хотын

шинэ захиргаа байгуулагдах хооронд наадмын өмнөх

өдөр Улаанбаатар зочид буудлын өмнөх, Тагнуулын

Ерөнхий Газрын өмнөх, Ю.Цэдэнбалын талбайн,

Академич Б.Ширэндэвийн хөшөөтэй Оюутны талбайн

цэцэрлэгүүдийг тус тус Улаанбаатар банкинд эзэмшүүлж

“олон давхар газар доорх гарааш” бариулах а/495 тоот

захирамж гаргаад оджээ.

ХХБ бас хотын нэгэн түүх болсон “Хүүхдийн номын

санг” буулгаж, оронд нь шил бетон хийцийн дөрвөлжин

байшин 27 тэрбум төгрөгөөр босгов. Тэгмэгцээ 11-

12 давхрыг нь төрийн өмчийн Хөгжлийн банкинд 27

тэрбумаар, банк дийлэнх хувийг нь эзэмшиж байсан

МИК компанид 10-р давхрыг нь 15 тэрбумаар худалджээ.

Д.Эрдэнэбилэг төрийн өмчтэй байгууллагуудаас мөнгө

босгох, тэдэнд бараа үйлчилгээ борлуулдаг хосгүй

“авьяастнаар” тодроод байна.

Энэ хүн бас Монгол улсын төр засгийг ээлжлэн

болон эвсэн барьж ирсэн МАН болон АН-ыг

хоёуланг нь санхүүжүүлэгчдийн нэг гэдэг. Хоёр нам

санхүүжүүлэгчдийнхээ нэр, хандивын хэмжээг онцгой

нууцалдаг. МАНАН бол монголын төр засгийн авлигын

үүр.

ХХБ нь улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Гэхдээ нууцлаг эзнийхээ компаниудад

бүр томоор, онцгой үйлчилж ирсэн нь УИХ дээр танилцуулсан Эрдэнэтийн 49 хувийг худалдан

авах мөнгө босгосон бүдүүвч зургаас тодров.

ХОЁР БАНКНЫ НЭГ ЭЗЭН

МОНОПОЛИ ТОГТООХ ЗАМД

ЭРДЭНЭБИЛЭГИЗМ II -

МОНГОЛЫН АВЛИГЫН ЭЭЛЖИТ ДРАМ