Previous Page  9 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 9 / 12 Next Page
Page Background

9

ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ

ҮНДСЭН ХУУЛЬ ЮУГ ЗОХИЦУУЛДАГ ВЭ?

ҮНДСЭН ХУУЛЬ ӨӨРЧЛӨХ АЖЛЫГ ХААНААС ЭХЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

СОНГОГЧДЫН ИХ ХУРАЛДАЙ ЮУ ХИЙХ ВЭ?

Үндсэн хуулийг өөрчлөх ажил юуны өмнө дээр

дурдсан засаглалын зөрчлүүдийг арилгаж, түүнийг илүү

үр ашигтай мэргэжлийн болгохын зэрэгцээ, гол нь

орчин үеийн шинэ популист улс төржилтөөс улс орны

хөгжлийг хамгаалахад чиглэх хэрэгтэй байна. Энэ нь

өнөөгийн улс төрчдийн эрх ашгийг шууд хөндөх учир

хуульч эрдэмтдээс бүрдсэн мэргэжлийн ажлын хэсгээр

боловсруулуулж, зөвхөн ажил үйлсээрээ нийгэмд

танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн ард түмний шилдэг

төлөөлөгчдөөр батлуулах саналтай байна. Бусад орон

ч ийм Constitutional Convention хийж үндсэн хуулиа

өөрчилдөг. Үүний тулд АНУ-ын Ерөнхийлөгчийг сонгодог

“Electoral College” буюу Германы Ерөнхийлөгчийг

сонгодог “Bundesversammlung”-тай төстэй “Cонгогчдын

Их Хуралдай” байгуулъя. Энэ нь Бямбасүрэн гуайн

сануулж байгаа 1990 оны хоёр шаттай Их ба Бага

хурлын гүйцэтгэсэн үүрэгтэй ч, үндэстний сор болсон

язгууртнуудаар эзэн хаанаа сонгуулж, төрийн хэргийг

хэлэлцүүлж байсан их гүрний уламжлалтай ч нийцнэ.

Гэхдээ электоратыг яаж сонгох буюу томилохыг штатууд

өөрсдөө шийдэхээр үндсэн хуульд тусгасныг нь намууд

улс төржүүлж дууссан Америкийн гашуун туршлагаас

сургамж авч, Хуралдайн гишүүдийг сонгуулиар биш,

зөвхөн нийгэмд оруулсан бодитой хувь нэмрийг нь

харуулсан ил тод үзүүлэлтээр, болж өгвөл автоматаар

тодруулмаар. Үүнд улсад төлсөн татвар, эрхэлсэн ажлын

амжилт, эрдмийн зэрэг цол, албан тушаалын онцлог

зэргийг харгалзаж болмоор. Тооны хувьд цөөлөх тусам

чанаржих магадлалтай ч, автомат биш сонголт (улс

төржилт) ихсэх талтай тул жагсаалтыг сонгууль бүрийн

өмнө шинэчилж, шигшилтийн шалгуур, тоо хэмжээг

ч цаг үеийн шаардлагад тохируулж өөрчилдөг байж

болмоор. Ромын сенат 400-900 гишүүдтэй байсан

гэдэг, монголын их гүрний хуралдай ч тийм багцаанд

байсан болов уу. (АНУ-ын Electoral College 583, Германы

Bundesversammlung 1000 орчим сонгогчтой).

Энэ Хуралдайн эхний ажил нь үндсэн хуулийн

өөрчлөлтийг хэлэлцэх боловч, цаашид гол үүрэг нь

парламентын гишүүдийг сонгодог, магадгүй зарим чухал

асуудлаар реферэндум хийдэг байж болох юм. Хамгийн

гол нь төрийн удирдлагад зөв хүмүүсийг сонгоход

популизм, улс төржилт саад болохоос сэргийлэхэд

оршино. Парламентын гишүүдийг хуралдайн

гишүүдийн дундаас буюу тэднээс ч өндөр бодит шалгуур

хангасан нэр дэвшигчдээс хуралдайн олонхын саналаар

сонгодог байж болох юм. Мөн Швейцарын парламент

Засаглалын иймэрхүү зөрчлийг зохистой зохицуулах

гол хэрэгсэл нь үндсэн хууль юм. Социалист үзэлтэй

хуульч байсан, 1974 оны Нобелийн шагналт эдийн

засагч Хаякийн 1960 онд бичсэн “Эрх чөлөөт үндсэн

хууль” гэдэг сонгодог бүтээл байдаг ба цагтаа Ерөнхий

сайд Тетчерийн ширээний ном болж, ялангуяа зүүн

европын реформист хуульчдад ихээхэн нөлөөлсөн

байдаг. Онолынхувьд энэньprincipal-agent problemбуюу

сонгогч-төлөөлөгчийн харилцааг зөв зохицуулах тухай

юм. Жишээ нь компанийн хэдэн сая хувьцаа эзэмшигч

төлөөлөн удирдах зөвлөлдөө бизнес мэдлэгтэй сайн

хүмүүс сонгож, тэд нар нь компанийн төсөв, хөрөнгө

оруулалтын төлөвлөгөөг батлаж, үр дүнг нь хянах

боловч өдөр тутмын үйл ажиллагааг өндөр зэрэглэлийн

менежерийн багаар удирдуулснаар хамгийн их ашиг

олж, хувьцаа эзэмшигчдэд хуваарилж байдаг. Гэтэл улс

төрд эдийн засгийн ашиг шиг нийт сонгогчдын нэгдмэл

“эх оронч” сонирхол байдаггүй (Arrow’s impossibility

theorem). Ийм учир улс орны хамгийн чадвартай шилдэг

төлөөлөгчид парламентад сонгогдох нь ардчилал

зөв ажиллах үндсэн нөхцөл болдог. Гэтэл өнөөдөр

технологийн хөгжил хэт хурдсахын дагуу ажил хомсдон

орлогын ялгаа ихсэж, цахим сүлжээгээр худлаа мэдээлэл

тархан, дотоод гадаадын тодорхой хүчнүүд сонгуульд

нөлөөлөх боломж эрс өссөнөөс нийгмийн бухимдал

дээр дөрөөлөн, мэдлэг чадваргүй боловч албан

тушаалын хэнээтэй “хамгийн буруу нөхдийн засаглал”

буюу “kakistocracy” сонгуульд ялах боломж улам ихсэж

байна. (Financial Times, 2-р сарын 7).

Хөгжлийн эдийн засагч Пол Коллиер “Капитализмын

ирээдүй” гэдэг шинэ номондоо (206-р хуудас) нийгэмд

танигдаж үнэлэгдсэн хүмүүсийн санал бол нийтийн

саналаас ч илүү хууль ёсны, ард түмний үндсэн эрх

ашгийн үнэн зөв илэрхийлэл юм гээд, Eвропын

холбооноос гарах болж Английн эдийн засаг хүндэрсэн

нь хоёр гол намын удирдагчийг нийт гишүүдийн

саналаар сонгодгоос үүссэн улс төрийн туйлшралаас

эхлэлтэй учир, тэднийг зөвхөн (парламентад сонгогдож)

шалгарсан намын гишүүдээр сонгуулж байхыг зөвлөжээ.

Хэрэв Америк тэгсэн бол Трамп Ерөнхийлөгч болохгүй

байсан гээд, улс төржилт популизмтай тэмцэж, прагматик

бодлогоор эх орноо аварсан жишээнд социалист

байснаа хамгийн капиталист арга сонгосон Сингапурын

Ли Куан Ю, төрөлх Квебек мужаа Kанадаас тусгаарлахыг

эсэргүүцэж дарсан (аав) Трүдэй, өөрийн Түци үндэстнийг

геноцитээс аварсны дараа эвлэрэл реформ хийж улсаа

хурдан хөгжилд оруулсан Руандагийн Кагаме нарыг

дурджээ.