Previous Page  7 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 12 Next Page
Page Background

7

САЙН ЗАСАГЛАЛ

ХЯНАЛТ ШАЛГАЛТ МАНГАС БОЛЖ ХУВИРАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ

Хяналтшалгалт түүний дотор төрийн хяналтшалгалтыг

шударга ёс, хуулийн засаглал, хариуцлагатай байдалд

нийцүүлэхэд сайн хууль тогтоомжтой байх нь асуудлыг

бүрэн бус хэсэгчлэн шийдэж байгаа хэрэг. Эн тэргүүнд

хяналт шалгалтын талаарх үзэл парадигмыг хүний

эрх, эрх чөлөө, сайн засаглалын үндсэн зарчмуудтай

нийцүүлэн хөгжүүлэх шаардлагатай байна. Хяналт

шалгалт нь залхаан цээрлүүлэх хэрэгслээс илүүтэй

аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн

хэм хэмжээг эргүүлэн сэргээхэд чиглэсэн, хариуцлагын

тогтолцоо, ил тод, шударга ёсонд түшиглэсэн үйл

ажиллагаа.

Хяналт бол “... хаана алдаа гарч байна, түүнийг хэрхэн

засч залруулах, алдаа давтагдаж буй талаар удирдлагыг

мэдээллээр хангадаг, зөвлөгөө өгдөг тогтолцоо” хэмээн

судлаачид тодорхойлж байна. Мөн бүхнийг, бүгдийг

хянахшалгах бус зайлшгүй, тэргүүлэх ач холбогдол бүхий

гол үндсэн асуудлыг хамардаг, чиг үүрэг, хамрах хүрээ,

эргэх холбоо бүхий хариуцлагын тогтолцоо нь хуулиар

тодорхойлогдсон, зорилго зорилттой, төлөвлөгдсөн,

үр дүнд баримжаалсан рациональ үйл ажиллагаа байх

ёстой.

Үүний зэрэгцээ, ил тод байж, хуулийн өмнө бүгд

тэгш байх нийгмийн шударга ёс, хуулийн засаглалыг

гажилтгүй даган мөрддөг, улс төрийн нөлөө, эрх

мэдэлтний хүсэл шуналаас ангид байх нь мөн л хяналт

шалгалтын нэг суурь шаардлага юм.

Төр, төрийн байгууллага л бүхнийг хийх, хянах

эрмэлзлэлээс татгалзаж, эрдэмтэд судлаачид, судалгаа

шинжилгээний байгууллагууд болон мэргэжлийн

холбоод зэрэг төрийн бус байгууллагууд, хувийн

хэвшлийн оролцоог хангаж ажиллах нь мангас бий

болохоос урьдчилан сэргийлэх үндсэн арга замын нэг.

Гэхдээ ашиг сонирхлын зөрчилд автсан, “халаасны”

гэгддэг иргэний нийгэм, хувийн хэвшил, хувийн эрх

ашгийг дээдэлсэн бэртэгчин судлаачид мөн л аюулын

түүчээ болдгийг эс умартахыг хэлэх юун.

2019 оны 2-р сар

“Хянагчийг” хянах хянагч нь шударга ёс, хуулийн

засаглал, үр өгөөжтэй хариуцлагын тогтолцоо, олон

нийтийн оролцоо байх ёстой боловч эдгээр шинж

орхигдож, эсвэл дүр эсгэсэн хэлбэрт хүрэхэд мангас

улам хүчирхэгжинэ. Буруутан хайдаг сэтгэлгээ зонхилсон

нийгэмд ямар нэг зүйл тохиолдоход яагаад ийм явдал

гарах болсон шалтгааныг зөв оношлохын оронд “хэн

буруутай”-г хайж эхэлнэ. Тэгээд хянаад, шалгаад, хориод,

хориглоод өгөх ёстой юм байна гэсэн ерөнхий дүгнэлтэд

хүрч, ажил сайжруулах сайн сэдлээр хяналт шалгалтын

байгууллагыг томруулж, аль болох олон зүйлийг хянахыг

үүрэгдэнэ. “Мангас” болсон хяналт шалгалт ч үүнийг

далимдуулан өөрийн эрх мэдлээ нэмэгдүүлэх, статусаа

дээшлүүлж, бүх зүйлийг хянадаг, оролцдог болж, бүхний

дээр байх хүслээ хангаж авна. Ингээд нэг өглөө сэрэхэд

нөгөө танд үйлчлэх ёстой, таныг хамгаалах ёстой

хяналт шалгалт маань дарамталдаг, айлган сүрдүүлдэг,

эрх мэдэлтэн, хөрөнгөтэй мөнгөтэйд үйлчилдэг мангас

болон хувирсан байх аж.

Чухамдаа мангас бий болж хүчирхэгжсэнээр төрийн

хяналт шалгалтын тогтолцоо асар их эрсдэлд ордог.

Бүх зүйлийг хянах шалгах, ялангуяа төрийн байгууллага

үүнийг дангаар хийж гүйцэтгэхийг эрмэлзэх нь хэд хэдэн

ноцтой эрсдлийг дагуулна. Үүнд:

w

Хамгийн гол, тэргүүлэх ач холбогдол бүхий

асуудал хяналт шалгалтын гадна үлдэх

w

Хүний нөөц, цаг хугацаа зэрэг хязгаарлагдмал

боломж бололцоо үр дүнгүй зарцуулагдах, хоёр

гуравдугаар зэргийн хяналт шалгалтанд хүч

тарамдан үрэгдэх

w

Эрх баригчдын улс төрийн зорилгод нийцүүлэн

популист арга хэмжээг хэрэгжүүлж, олны

анхааралд өртсөн асуудлаар хоморголсон, дуу

шуу ихтэй ч үр өгөөжгүй компанит шалгалт хийж,

шуурхай арга хэмжээ авсан нэр зүүснээр жинхэнэ

хяналт шалгалт халхлагдан дарагдах

w

Эрх мэдэл, албан тушаалтан, том бизнест үйлчлэх

болж, хуулийн засаглал алдагдаж, “дархлагдсан”

хэсэг бий болж, хоёрдмол стандарт үүсэх

w

Жижиг дунд бизнесийг дарамтлах, хавчих,

хорих, торгох болж эдийн засгийн эрх чөлөөг

хязгаарлаж, иргэдийн бизнес хийх эрмэлзлэлийг

мохоож, улмаар нийгмийн хөгжилд сөргөөр

нөлөөлөх нэг хүчин зүйл болж хувирна

w

Хяналт шалгалтын байгууллагуудын өөрийгөө

болон ижил чиг үүрэг бүхий байгууллагуудыг

“хамгаалах” зөн совин идэвхжиж, хяналт

шалгалтын бүхий л шатанд бүгдийг хамарсан

“арыг нь даах” хандлага бэхжиж, авлига, ашиг

сонирхлын зөрчил даамжирна.