Previous Page  5 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 12 Next Page
Page Background

5

БОЛОВСРОЛ

ЦӨМ ХӨТӨЛБӨР

Цөм хөтөлбөрийн үзэл санаа болсон хүүхэд бүрийн

авьяас давуу талыг илрүүлэн таньж, сурах арга

хэлбэрийг онцлогт нь тохируулан хөгжүүлэх нь хурдтай

өөрчлөгдөж буй өнөө цаг үе, ирээдүйд зохицон амьдрах

чадвартай иргэдийг хөгжүүлэх үндсэн хүчин зүйл.

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх цөм хөтөлбөрийн тухайд

доктор, профессор Ц.Дэмбэрэл (IQ) ”Бүх хүүхдийг

ижилхэн аргаар сургаж, ижилхэн шалгаж, ижилхэн

хандахад биднийг сургасан. Гэтэл ижилхэн хүүхэд гэж

хаана ч үгүй байжээ. Ижил хандана гэдэг нь эцэстээ

манай улсын хүн ардын ихэнх нь өөрийнхөөрөө биш,

бусдаас хэт хараат, шийдвэргүй хүмүүс болсон. Харин

“өнөөдөр боловсрол бүх шатандаа ЧАДАМЖ руу чиглэж

эхэлсэн нь багш бидний 20 жилийн хүсэл, зүтгэлийн

биелэл юм” гэж хэлжээ.

Боловсролын хүрээлэнгээс 2016 оны 1-6 сар хүртэлх

хугацаанд аимаг, ниислэлиин лаборатори ба лаборатори

бус (лаб., лаб. бус) 37 сургуулиин 3 ба 7 дугаар ангиин

807 багшаас мэдээлэл цуглуулсан судалгааны үр дүнд

шинжилгээ хиисэн. Ниит судалгаанд оролцсон багш

нарын “70 гаруи хувь нь цөм хөтөлбөрииг хэрэгжүүлэх

арга зүин зарчмыг оилгодог... лаб. сургуулиин багш

нарын 78-аас дээш хувь, лаб. бус сургуулиин багш

нарын 2/3 нь “цөм хөтөлбөр хэрэгжсэнээр сурагчдын

идэвх саижирч баина” гэж үзжээ. Ниит багш нарын 90%

нь “цөм хөтөлбөр нь олон шинэлэг санаа агуулсан”

гэдэгтэи санал нэгдсэн. Судалгаанд оролцсон 4 багш

тутмын 3 нь “цөм хөтөлбөриин судлагдахууны зорилго,

зорилтуудыг оилгодог” гэсэн байна. Сургууль бүр

хүрэх үр дүнгээ баримжаалан боломж, давуу тал, орон

нутгиин онцлог дээр суурилан сургуулиин хөтөлбөрөө

боловсруулан хэрэгжүүлэх эрхииг олгох нь цөм

хөтөлбөрииг хэрэгжүүлэх зорилго, зарчим байсан ба

энэ нь амжилттаи хэрэгжиж байсныг дээрх судалгаа

нотолжээ.

Боловсрол бол насан туршиин амьдралын чанарын

баталгаа болж өөрөө туршин хииж, хэрэглэдэг, ур

чадвар эзэмших үил явц гэдгииг оилгох нь чухал.

Сургууль бүрийн сургалтын хөтөлбөрөө боловсруулах

үйл явц нь багш, сурагчдын туршлага дээр суурилсан

хамтын бүтээл, шиидвэр, үзэл санаа болсноор хүүхэр бүр

амжилттай хөгжинө.

Боловсролын хөгжлиин үндсэн хөшүүрэг нь сургууль,

багшиин бие даасан баидал, үндэсний цөм хөтөлбөрт

суурилан сургуулийн хөтөлбөрөө боловсруулан,

хэрэгжүүлэх юм. Үүний тулд төр болон сургуулийн

захирал, менежер, багш нар хүүхэд бүрийн оролцоог

хангасан, багштаигаа хамтарч мэдлэг, чадвар, хандлагаа

хөгжүүлэх, наизтаигаа хамтран суралцах боломж,

нөхцлийг бүрдүүлэхэд онцгой анхаарах учиртай.

2019 оны 2-р сар

Хүүхдиин дуртаи, сэтгэл догдлон хиисэн, сурсан зүилс

нь дургүи, цээжээр тогтоосон зүилсээс илүү мэдлэг,

чадвар, хандлага болж өөрт нь үлддэг. Хүүхдиин эерэг

сэтгэл хөдлөл, оролцоо, туршлага нь мэдрэлиин эсүүд

хоорондоо холбогдож, хүүхдиин тархи хөгжихөд асар

их нөлөө үзүүлдгийг судалгааны үр дүнгүүд нотолсон

байдаг. Гэтэл цалин нэмүүлэх жагсаал, цуглаан хийхээс

өөр аргагүйд хүрсэн, тогтворгүй, олон дахин солигдсон

сайд бүрийн дураараа ярих чиглэлийг сонссон багш

нарын сэтгэл зүй, хандлага нь хичээл, хүүхдийн суралцах

үйлд хэрхэн нөлөөлөх бол… Мэргэжлийн манлайлал

орхигдсон, ёс суртахуунгүй байдлын үр дагавар, бурууг

хөтөлбөр, багш нарт тохох хэрэггүй.

Нийт хүүхэд гэдэг ойлголтоос ХҮҮХЭД БҮР гэсэн

зарчмыг баримтлан багш зааж, сурагч дагадаг уламжлалт

хэлбэрийг халах нь цаг хугацаа, хичээл зүтгэл шаардах

хэдий ч өөр сонголт байхгүй. Бусдаас ялгарах чадвараа

хөгжүүлж, хүсэл сонирхлоо олсноор хүүхэд бүр өөртөө

итгэх итгэл, суралцах хүсэл эрмэлзэлтэй болж хөгжинө.

БЗД-ийн 33-р сургуулийн 9в ангийн сурагч М.Тэнгис: ”

Бичсэн юмыг хуулж бичээд л, тэгээд өгсөн гэрийн даалгаврыг

нь хийгээд л, өгсөн юмыг нь л бид суралцдаг байсан. Цээжлэх л үүргийг гүйцэтгэдэг байсан, харин цөм хөтөлбөр

хэрэгжсэнээр хүүхдүүд өөрсдөө судлаж, эрж хайж, боловсруулж, харин багш чиглүүлэх үүргийг гүйцэтгэдэг болсон. Бид

нар тэр хичээлийг сурахын төлөө номын санд сууж ном эргүүлнэ, интернетээс хайна, их олон чиглэлээр эрэл хайгуул

хийдэг болсон учраас хичээлүүд маань толгойнд илүү тогтож өөрийн болохоос гадна эрэл хайгуул хийж олон зүйлд

суралцах боломж бүрдсэн”

БГД-ийн 28-р сургуулийн химийн багш Д.Лхамноржин:

”Химийн хичээлийг хүүхдүүд зөвхөн сонсоод өнгөрдөг байсан

бол цөм хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдүүд өөрсдөө оролцоод, өөрсдөө туршиж үзээд хийж байгаа нь илүү үр дүнтэй

болж байна”

ЧД-ийн 23-р сургуулийн бага ангийн багш С.Болормаа: “

Багш бид хүүхдээ сонсдог болсон. Энэ бол цөм хөтөлбөр

хэрэгжсэний хамгийн том өөрчлөлт. Бид нар хүүхдүүдийг дуугүй байж бай, ингэх ёстой, тэгэх ёстой гэж заадаг байсан

бол хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилго тавьснаар хүүхдүүдийг сонсдог, багш чиглүүлдэг болсон”