Previous Page  4 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 12 Next Page
Page Background

4

БОЛОВСРОЛ

Шинэ зуун гарснаар боловсролын салбар дэлхий даяар

шүүмжлэлд ихээхэн өртөх болов. XXI зууны хөгжлийн хурдыг

боловсролын тогтолцоо гүйцэхгүй байна гэх. Мэдээллийн

технологи,

мэдлэгийн

үйлдвэрлэлд

“боловсролын

тогтолцоо”-г зохицуулахыг улс орон бүр хичээж байна.

Монгол хэлний товч тайлбар (Я.Цэвэл) тольд “боловсрол”

нь “боловсрохын нэр” буюу “боловсросны үр дүн” гэжээ. Мөн

суралцахуйн тухай орчин цагийн онолд боловсролын үр дүнг

мэдлэг+чадвар+хандлага=чадамж гэж томьёолон, “мэдлэг

дамждаггүй, бүтээгддэг” гэж үзэж байна.

ЮНЕСКО-ийн Инчеоны тунхаглалд “Чанартай боловсрол

нь бүтээмж болон мэдлэгийг дэмжин хөгжүүлж, бичиг үсэг,

математикт суралцахтай ижил задланшинжилгээ хийх, асуудал

шийдвэрлэх, танин мэдэхүйн, хувь хүний хөгжил, харилцааны

чадваруудыг хөгжүүлдэг” гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Хөтөлбөр бол боловсролын зүрх гэдэг. Учир нь

хөтөлбөр бол зорилго, бодит үилдлийн нэгдэл.

Сургалтын агуулга бол хөтөлбөрийн бүрэлдэхүүний

зөвхөн нэг хэсэг. Багш, хөтөлбөрaиин мэргэжилтнүүд,

олон нийт саин сургууль бии болгох, хөгжүүлэх тухаи

ярихад ХӨТӨЛБӨР-ийг орхигдуулан зөвхөн агуулга,

байшин барилга, цалин, мөнгө ярихаас хэтэрдэггүй. Энэ

хандлага нь боловсролын хөгжилд ихээхэн саад болдог.

Хичээлиин төлөвлөгөө, сэдвүүдиин жагсаалтад ач

холбогдол өгөхөөс илүү хөтөлбөр нь үзэл баримтлал, ес

суртахууны мөн чанартай, бие даасан тогтолцоо бүхий

үйл ажиллагаа гэдгийг хүлээн зөвшөөрөх нь чухал.

Хөтөлбөр нь хичээлүүдиин жагсаалт гэдэг оилголтоос

багш, боловсролд оролцогч талууд аль болох эрт салж

чадвал сургалтын чанарт жинхэнэ утгаараа ахиц гарна.

Зарим хүн хөтөлбөрииг эзэн биегүи сэдвүүдиин жагсаалт

болгож хүрэх үр дүн, зорилгыг хүмүүнлэг баидлаас нь

салгаж хардаг. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сургуулийн

соёл, хэрэгжилтийн менежмент, санхүү, хүний нөөцийн

хөгжил онцгой нөлөөтэй.

Италийн эрдэмтэн Вильфредо Парето гүйцэтгэлийн

20 хувь нь, үр дүнгийнх нь 80 хувийг шийддэг болохыг

тодорхойлжээ. Энэхүү 80:20-ийн зарчмыг нийгмийн

олон салбарт ашигладаг. Энэ 20 хувьд хүсэл зорилго,

хандлага, арга барил багтана. Тийм учраас сургалтын

цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх 20 хувь нь үр дүнг шийдэх

“хүүхэд бүрийн авьяас давуу талыг илрүүлэн таньж,

сурах арга хэлбэрийг онцлогт нь тохируулан, хүүхэд

бүр бодож, сэтгэж, бүтээх давтагдашгүй ертөнц” гэдгийг

хүлээн зөвшөөрсөн хандлага, соёл сургууль, багшийн

үйл ажиллагааны мөн чанар болох учиртай.

2016 оноос хойш ирсэн боловсролын дөрөв дэх

сайд “цөм хөтөлбөр зөв, буруу” гэж ярихын оронд багш

нарыг чадавхжуулах, арга зүйн зөвлөмж өгөх, туршлага

хуваалцах, хөтөлбөр хэрэгжүүлэх үндсэн ажилдаа

анхаараасай билээ.

БОЛОВСРОЛЫН ЗҮРХ

ХҮҮХЭД БҮР ХӨГЖИХ НЬ…

ЦӨМ ХӨТӨЛБӨР ЗӨВ, БУРУУ?

Даалгавар гүйцэтгэх хэдэн минут өгч, хугацаандаа

хийж чадсан цөөн хүүхдийг гар өргүүлж шалгадаг, багш

самбарт бичиж хүүхдүүд хуулдаг танил дүр төрх. Энэ

танил дүр төрхийг өөрчлөхийн тулд сургууль, багш бүр

хичээлийн бэлтгэл, зохион байгуулалт, арга зүй, орчин,

хэрэглэгдэхүүнээ хэрхэн хөгжүүлсэн үр дүн, туршлагаа

хуваалцах зорилготойгоор 2015, 2016 онд зохион

байгуулсан “Саин хичээл, үил ажиллагаа”-ны улсын

зөвлөгөөнд нийт 23,885 багш баг болж 13,721 хичээл,

1,547 саин туршлагаа түгээн дэлгэрүүлсэн байдаг.

Энэ үед цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар багш,

сурагчид ийнхүү өгүүлж байв.

Баавгайн

НАСАНБАЯР

Ph.D /Боловсрол судлал/

НИЙТЛЭЛ

Төв аймгийн 4-р сургуулийн багш Д.Хунтогос:

“Багш хүн өөрөө өөрөөсөө эхлээд өөрчлөгдөж хөгжих ёстой.

Хүүхдийг бусад хүүхэдтэй биш, тухайн сурагчийг өөртэй нь л харьцуулах болсон”