Previous Page  10 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 10 / 12 Next Page
Page Background

10

буюу хуучин Aрдын их хурлынхтай адил парламентын

гишүүд нь жилдээ хоёр удаа үндсэн ажлаасаа зардлаа

нөхүүлэх нөхцөлтэй чөлөөлөгдөж парламентынхаа

хуралд оролцдог болгоё. Ингэснээр амбицтай болгон

парламентад орох гэж тэмцэлддэг, сонгогдсон

хойноо танхим дотроо тохирохын оронд гацаа тавих

популист жүжигчид болдог үзэгдэл хумигдана. Тэдний

гол үүрэг нь улсын төсвийн төлөвлөгөө биелэлтийг

хэлэлцэж Засгийн газар татвар төлөгчдийн хөрөнгийг

үр ашигтай зарцуулахыг хангахад оршино. Тэд хууль

санаачлах эрхгүй ба зөвхөн төрийн мэргэжлийн алба,

тэдний хуульчдын боловсруулж Засгийн газраас өргөн

мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж батлах эрхтэй

байна. Ингэснээр хууль тогтоох эрхээ ашиглан хуулийн

засаглалыг (rule of law) гуйвуулдаг аюул хязгаарлагдана.

Мөн сонгуулийн улс төржилт, мөнгө болон улс төр,

бизнесийн эрх ашигт дулдуйдсан үрэлгэн компанийг

сааруулах үүднээс парламентыг АНУ-ын Сенат шиг

зургаан жилээр сонгож хоёр жил тутам гуравны нэг

нь солигдож байдаг болговол бодлого нь харьцангуй

тогтвортой, төрийн залгамж чанар алдагдахгүй мэт.

Парламент дундаасаа Ерөнхий сайдаа томилж тэр нь

танхимаа бүрдүүлнэ. Магадгүй парламентын сонгуульд

Хуралдайн хамгийн олон гишүүний санал авсан хүн

Ерөнхий сайд болдог байж болох бөгөөд Засгийн газрыг

огцруулах тухайд Хуралдай зөвлөлдөх буюу вето тавих

(Сенат, Лордын дээд танхимтай төстэйгээр) эрхтэй байж

болмоор. Харин Засгийн газар нь мэргэжлийн байх

үүднээс сайд нарт парламентын гишүүн биш хүнийг

санал болгох эрх нээлттэй байх нь зүйтэй болов уу.

Иймэрхүү засвар өөрчлөлт хийж, төрийн ажлыг хэт

улс төржилтөөс хамгаалахгүй бол популизмаас өөр

үзэл бодлын баримжаа муутай намуудын эрх мэдэл,

албан тушаалын төлөө нэгнийгээ боосон тэмцэл улс

орны хөгжилд нэмэр болох биш хор болж цаашид бүр

дордох янзтай байна. Мэдээж хэрэг төрийн алба, шүүх

засаглалын бие даасан байдал, мэргэжлийн үнэлгээний

системийг (meritocracy) улам бэхжүүлэх нь ийм

засаглалын нэн чухал бүрэлдэхүүн хэсэг байх юм.

Англи, Герман, Япон гээд парламентын засаглалтай

аль ч оронд Ерөнхий сайд нь төрийн эрхийг хэрэгжүүлдэг

хамгийн гол албан тушаалтан учир түүнийгээ буюу

парламентын даргаа төрийн тэргүүнд тооцож, бүр

Ерөнхийлөгч гэж нэрлэсэн ч болохгүй юмгүй. Харин

парламентаас томилсон Ерөнхий сайдын хажуугаар

манайх шиг нийт ард түмнээсээ сонгогдсон Ерөнхийлөгч

байх нь өөрөө ч мэдэхгүй Ерөнхийлөгчийн засаглалын

ааш гаргаж эхлэхэд хүргэж байна. Ерөнхийлөгчийн

засаглалтай хөрш, түнш орнуудын харилцаа ч үүнд нь

дэм болж, гадаад харилцаа, батлан хамгаалах, төсвийн

асуудлаар парламент, Засгийн газрынхаа дархан эрхэд

халдажүндсэнхуулиазөрчижбайгаагаачмэдрэхээбольж,

сүүлдээ бүр шүүх, хүчний байгууллагын ажилд нөлөөлж

эхлэх бололтой байна. Ийм учраас Ерөнхийлөгчийн

институтыг бүр байхгүй болгомоор байна. Англи, Японы

хаан шиг үнэхээр улс төрийн эрх мэдэлгүй, үндэсний

эв нэгдлийг бэлгэдсэн төрийн тэргүүн байх зайлшгүй

хэрэгтэй гэж үзвэл, түүнийг хаангүй Швейцартай адил

парламентаас (буюу Хуралдайгаас, магадгүй улиран

сонгогдох эрхтэйгээр) жил бүр томилдог байж болно.

2019 оны 2-р сар

ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ