Previous Page  12 / 12
Information
Show Menu
Previous Page 12 / 12
Page Background

12

ТОЙМ

ДеФакто

Дефакто тоймын гол агуулгыг хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас үзэх

боломжтой.

GOOGLE STORE

APP STORE

www.jargaldefacto.com www.defacto.mn

Ерөнхий эрхлэгч:

Дамбадаржаагийн Жаргалсайхан

Ерөнхий Редактор:

Ганбаатарын Жавзмаа

www.jargaldefacto.com

үү.

ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙН ТАЙЛАН

Эрдэнэс таван толгойн 2018 оны аудитлагдсан тайлан

гарсан ба уг тайлангаар 801.1 тэрбум төгрөгийн цэвэр

ашигтай ажилласан байна. Гэхдээ уг компани ногдол

ашиг тараах эсэх нь тодорхойгүй байна. Д.Сумъяабазар

сайд гадны зөвлөхүүдтэй IPO хийх тал дээр гэрээ

байгуулаад эхэлчихсэн. Харин зарим төслүүдийг гадны

хөрөнгө оруулагч нартай хамтарч хийхээр болоод

байгаа гэдгийг ЭТТ-н гүйцэтгэх захирал мэдээлсэн. Мөн

Хятадын эрчим хүчний чиглэлийн том компани болох

Чайна Энержи компанитай санамж бичиг зурах, гэрээ

хийх түвшинд ярилцаж байгаа гэсэн.

Цэвэр ашиг гээд байгаа 800 тэрбум төгрөг нь бэлэн

мөнгөөр байгаа юм уу гэдгийг мэдээгүй байна. Үнэхээр

тэнд хараат бус ТУЗ-ийн гишүүд байгаа юм бол яг бодит

байдал ямар байгаа юм бэ гэдгийг ярих ёстой ч, хэн нь ч

ярихгүй юм. Энэ анхаарал татаж байна. Ингээд биднээс

нуугдаад байгаа компани яаж IPO хийж, дэлхийд гарах

юм.

Би цэвэр ашгийн талаар нэг зүйлийг хэлмээр байна.

Эрдэнэс таван толгой дээр маш хариуцлагагүй нэг зүйл

байна аа. 5000 машин байвал ямар ч оочиргүй явж болох

зам дээр 15000 машины зөвшөөрөл өгчихсөн. Хэн, ямар

бодлого, сонирхлоор энэ зөвшөөрлийг өгсөн гэдгийг

тодруулах хэрэгтэй. Учир нь 15 мянган хүн тэнд очоод

хүн биш болж, аймшигтай нөхцөлд ажиллаж байна.

Үүнийг би яагаад ярьж байна вэ гэвэл “Таван толгой” –

оос Гашуун сухайт ортол 270 км замыг “Эрдэнэс Монгол”

Хөгжлийн банкны 170 тэрбум төгрөгөөр худалдаж авсан.

Гэтэл “Эрдэнэс Монгол” ХК энэ замаар явж байгаа 15000

машинаас төлбөр авч байгаа. Тэр төлбөрийн мөнгө

хаашаа орж байгаа юм бэ гэдэг асуулт гарна. Яагаад

гэвэл Хөгжлийн банкинд авсан зээлээ төлөхгүй, муу зээл

болчихсон явж байна. Гэтэл одоо бид энэ зээлээ Эрдэнэс

таван толгой руугаа шилжүүлнэ гэж ярьж байна. Хэрвээ

шилжүүлчихвэл нөгөө 800 тэрбум төгрөгийн ашгийн хэд

нь өр болохоор байна. Гол асуудал нь энэ зам дээр өдөр

болгон машин онхолдож, хүн үхэж байна. Энэ хамаагүй

юм уу, нийгмийн хариуцлага биш юм уу. Энэ асуудлуудаа

шийдэхгүйгээр гадаадын хөрөнгө оруулагч дээр

очоод юу гэж хэлэх гэж байгаа юм? Гадаадын хөрөнгө

оруулагчид чинь монголчууд шиг биш шүү дээ.