Previous Page  11 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 11 / 12 Next Page
Page Background

11

Ням гараг бүр VTV телевизээр 21 цагт гардаг Дефакто тоимын эмхэтгэл:

2019.02.24-ний дугаа

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

ТУСГАЙ САНГУУДЫН ШАЛГАЛТЫН ДҮН

ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫГ ЦӨӨЛНӨ

Өнгөрсөн Лхагва гарагт Сангийн яамнаас тусгай

сангуудад хийсэн шалгалтын талаар танилцуулсан.

Тухайлбал Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал

хамгаалах сан, Боловсролын зээлийн сан, Авто замын

сан зэрэг сангуудад шалгалт хийсэн. Сангийн сайд тус

сангуудад хийсэн шалгалтын талаар зарим нэг ноцтой

мэдээллүүд өгсөн. Жишээ нь нэг сангаас зээл авч нөгөө

сангаас авсан зээлээ төлж байсан тохиолдол хүртэл

байсан гэдгийг дурдсан. Мөн нэг аж ахуйн нэгж хоёр ч

сангаас давхар зээл авсан явдал хүртэл гарсан байна.

Шалгалтаар хоёр сангаас зээл авсан 319 аж ахуйн

нэгж байжээ. Сангуудаас авсан зээлийн мэдээлэл

Монголбанкинд бүртгэгддэгүй байна. Зээлийн эргэн

төлөлт хугацаандаа хийгдээгүй 130 тэрбум төгрөгийн

зээл байна гэсэн.

Ер нь ардчилал гэдэг бол иргэдийн хяналт гэсэн

үг. Чөлөөт сонгуулиас гадна иргэдийн хяналт. Яагаад

гэвэл төр бол төрийнхөө төлөө ажилладаг механизм.

Хэний төлөө ажиллаж байгааг хянасан төрийн бус

байгууллагууд, хяналт шалгалтын бүтцүүд байх ёстой.

Тэгэхээр Монгол улсын хяналтын тогтолцоонд төрийн

бус байгууллагуудыг оруулах шаардлагатай байна. Ер нь

бол татвар төлөгчдийн холбоо гэж байх ёстой.

Төр яамдын хажууд сан байгуулаад нэг сайдаар

хариуцуулахаар хяналтын систем байхгүй болж байна.

Тэгэхээр үүнийг хянах төрийн бус байгууллагын

тогтолцоог бий болгох, эсвэл тухайн сангийн хяналтын

холбоодуудыг бий болгох, сангийн мөнгийг зарцуулахад

нь нээлттэй оролцуулах, худалдааны танхимыг

оролцуулах гэх мэтээр хяналтын механизмыг зэрэг

бэхжүүлж өгөх нь зүйтэй гэж үзэж байна.

Яг нэр цохож хэлээгүй байгаа ч гэсэн энэ сангуудад

Улсын их хурлын гишүүд юм уу, Засгийн газрын

гишүүдтэй холбоотой ямар нэг компани гарч ирэхгүй

бол бид гайхна. Төр засгийн хүмүүс нь бизнесдээ

зориулан янз бүрийн сангаар дамжуулж энэ мөнгийг

аваад байгааг харахаар ер нь яах гэж Улсын их хурлын

гишүүн болж байгаа, яагаад намд элсэж байгаа, яагаад

давхар дээлтэй болох гээд үхэн хатан зүтгэж буйн

үнэн нүүр царайг л илэрхийлж байгаа юм. Ямар нэг

хэмжээгээр өөртөө давуу тал олж авах, хөнгөлөлттэй

зээл авах, хувьчлалын аргаар газар авах гэх мэт энэ

бүхэн бол боловсон хулгай юм.

Өнгөрсөн долоо хоногт Боловсрол, соёл, шинжлэх

ухаан, спортын сайд “магадлан итгэмжлэгдээгүй 14,

өөрийн үнэлгээний тайланг бичиж буй 25 их, дээд

сургуульд магадлан итгэмжлэл олгохгүй” гэсэн мэдэгдэл

хийсэн. Их, дээд сургуулиудын тоог цөөлөх, тэр дундаа

чанаргүй олон их, дээд сургуулиудыг цомхотгох талаарх

саналууд нэлээн явдаг ч энэ асуудлаар шийдвэр

гаргагчид тодорхой ажил хийхгүй өнөөдрийг хүрсэн.

Боловсролын шинэ сайд дөнгөж сайд болсон даруй

ийм мэдэгдэл хийсэн байна. Хийнэ гэж хэлэх нэг

өөр, хийх нэг өөр шүү дээ. Энэ салбарт сургуулиудын

шалгуурыг тогтоосон төлөвлөгөө баймаар байгаа юм.

Байхгүй бол хэн арын хаалгатай нь магадлан итгэмжлэл

авчихдаг.

Ер нь сургуулиудын өгөөж нь өндөр байхын тулд зах

зээлийн хэрэгцээтэй сайтар уялдсан байх ёстой. Зах зээл

дээр байгаа хувийн компаниудтай хамтран ажиллаж,

оюутнуудыг давхар мэргэшил эзэмшүүлэх механизм

хийж чадахгүй байгаа.