Previous Page  6 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 12 Next Page
Page Background

6

САЙН ЗАСАГЛАЛ

О.МӨНХБАТ

Доктор, МУИС-ийн Профессор

Өгүүлэх нь:

АНУ-ын Вашингтон хотод төвтэй “Heritage

foundation” судалгааны байгууллагаас гаргадаг

“Эдийн засгийн эрх чөлөөний индекс 2019”

-т Монгол Улс 100 онооноос 55.4

оноо авч 126-р байрт жагссан байна. Энэ үзүүлэлтээрээ

Монгол Улс нь эдийн засгийн хувьд “бараг эрх чөлөөгүй”

орнуудын ангилалд багтсан бөгөөд 2018 оныхоос 0,3 хувиар

оноо буурч нэг байраар арагш ухарчээ. Эдийн засгийн эрх

чөлөөний суурь дөрвөн баганын үндсэн шалгуурууд тухайн

улс орны засаглалын шинж чанартай шууд холбогдсон байдаг

аж. Ялангуяа хуулийн засаглал, төрийн шударга байдал нь

тэргүүлэх байр суурь эзлэж байна.

Харин эдгээр шинж монголын төр засагт байдаг эсэх талаар

ард иргэд, судлаачид тун ч шүүмжлэлтэй ханддаг. Эрх мэдэл,

албан тушаалд дулдуйдаж, шударга бус өрсөлдөөнд түшиглэн

бизнес хийх нь Монгол улсад ёс мэт болсныг зарим судлаачид

“төрийн” мотортой бизнес, “крони капитализм” хэмээн

тодорхойлж байна.

Ийм “гажигтай” эдийн засгийн шинжийг

a.) Төрийн өндөр дээд албан тушаалынхаа чиг үүргийн

хүрээнд хувийн бизнесээ нээх, өргөжүүлэх

b.) Албан тушаал, эрх мэдлээ урвуулан төсвөөс зээл,

хөрөнгө оруулалт авах

c.) Албаны шугамаар олж авсан мэдээллээ хувьдаа

ашиглах

d.) Өөрийн бизнесээ дэмжихэд чиглэсэн хууль журам

батлах, батлуулах

e.) Өндөр түвшний авлигыг цэцэглүүлж, бизнесийн

“хамгаалалтаа” баталгаажуулах

f.) Төрийн хяналт шалгалтын хөшүүргийг ашиглан

өрсөлдөгчөө дарах, өөрийн бизнестээ хууль бус давуу

байдал үүсгэх гэхчлэн нэрлэж болно.

Засаглалын үндсэн шинжийн нэг бол хянах, шалгах эрх

үүрэг юм. Тоталитар, авторитар, либераль ардчилсан зэрэг

аль ч засаглалын үед төр засгаас иргэд, байгууллагын үйл

ажиллагаанд хяналт шалгалт хийдэг. Нийгмийн ардчилсан,

шударга байдлын хэрээр хяналт шалгалт хийх онцгой эрх нь

мөн ард иргэдийн өмнө хүлээсэн төрийн үүрэг хариуцлага

болон хувирдаг аж. Өөрөөр хэлбэл хяналт шалгалтыг

хэрэгжүүлж иргэдээ хамгаалж, улс орны аюулгүй байдлаа

хангах нь төрийн эрх төдийгүй үүрэг болж, нийгмийн өмнө

тайлагнадаг хариуцлага болдог байна.

Социалист нийгмийн үеийн монголын төр засгийн хяналт

шалгалт нь социалист өмчийг хамгаалах, “арын хаалга”-тай

тэмцэхийн зэрэгцээ мөн ард олны үзэл бодол, итгэл үнэмшилд

хяналт тавьж, “хөрөнгөтний ялзарсан нөлөөнд” автагдахаас

сэргийлж, үзэл суртлын үүрэг давхар гүйцэтгэж байжээ. Үүнтэй

зэрэгцэн намын хянан шалгах тогтолцоо үйлчилж байсан

онцлогтой.

Эдүгээ монгол төрийн хяналт шалгалтын харилцааг Төрийн

хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох бусад хууль

тогтоомжоор зохицуулж байна. Төрийн хяналт шалгалт нь

Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Төрийн аудитын байгууллага

болон төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалт,

Үндсэн хуулийн Цэц, шүүх, прокурорын хяналт, нутгийн

өөрөө удирдах байгууллагаас хэрэгжүүлэх хяналт шалгалтаас

бүрддэг.

ЯМАР ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ САЙН ГЭЖ ХЭЛЭХ ВЭ?

“Мангас” бүтээх буюу

МОНГОЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТ

Бүгдийг хамарсан, бүгдийг шалгадаг байвал сайн

уу гэсэн асуулт аяндаа гарч ирнэ. Монголын хяналт

шалгалтын байгууллагуудын хүнд суртал, дарамт

шахалт, мэргэжлийн бус хандлагыг үйлчлүүлэгч иргэд,

байгууллага шүүмжилдэг. Чухамдаа хариуцлагагүй,

хаалттай, хэмжээ хязгааргүй хяналт шалгалт бол бүхнийг

айлган сүрдүүлдэг, мөнгө эрх мэдэлд үйлчилдэг “мангас

(monster)” болон хувирдаг зүй тогтолтой. Ийм мангас

бүтээхэд заавал шунахай зорилго сэдэл байх албагүй

бөгөөд сайн үйл бүтээх сэдэл ч хүсээгүй ийм үр дагаварт

хүргэдэг. Бүхнийг хянах, шалгах гэсэн эрмэлзлэл ил тод

бус, шударга бус, хариуцлагагүй байдал, хүнд сурталтай

нийлэхэд мангас төрөх хөрс бий болно.

НИЙТЛЭЛ