Previous Page  2 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 12 Next Page
Page Background

2

НИЙТЛЭЛ

ДеФакто

№409 470

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

М

онголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн

Танхим (Танхим) ирэх жил нэгэн жарныг үдэж

шинэ жарантай золгоно. Танхим үдэж буй

энэ жарны эхний хагасыг нь зөвхөн нийтийн өмчтэй,

хувийн өмчгүй нийгэмд, нөгөө хагасыг нь “нийтийн

болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн

зөвшөөрч,

өмчлөгчийн эрхийг хуулиар

хамгаалдаг

нийгэмд үйлчилж, Монгол улсын худалдаа, үйлдвэрийг

хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэж иржээ.

Зах зээлийн эдийн засагт зохицох, шинээр үүсч буй

олон зуун хувийн компаниудад үйлчлэхийн тулд 1995

онд

танхимын тухай хууль

тусгайлан батлуулав. 2009

онд өмнөд хөршийн буцалтгүй тусламжаар оффисын

байшинтай болов. Эдүгээ бодлогын нөлөөлөл явуулж,

бизнесийн үйлчилгээ үзүүлдэг энэ танхимд 150-аад хүн

ажиллаж байна.

Гэвч үйл ажиллагаагаа явуулах бүх боломж, эрх

мэдэлтэй болсон энэ танхимд эдүгээ монголын 180

мянган аж ахуйн нэгжээс дөнгөж 3500 нь л гишүүнээр

элссэн, бусад нь тойроод буйн учир шалтгаан юу билээ?

Энэ шалтгааны эх сурвалж нь танхимын удирдлагын

бүтэц, зохион байгуулалт, манлайлах чадварт буюу

засаглалд нь оршиж байна.

Танхимын засаглалыг юуны өмнө удирдах болон

гүйцэтгэх менежментийн зааг ялгааг тодорхой

болгохоос эхлэх хэрэгтэй байна.

МҮХАҮТ нь бусад орны сонгодог танхимууд

шиг олон танхимуудын шүхэр байгууллага биш,

харин өөрийн салбаруудтай (аймаг хотуудад 20-

оод), хэвтээ бүтэцтэй ажээ. Аж ахуйн нэгжүүд орон

нутгийн танхимын харьяанд давхар бүртгэлтэй ч,

танхимтайгаа шууд харьцаж болдог ажээ.

Танхим нь Их хурлаа дөрвөн жилд нэг удаа хийж

буй нь гишүүдтэйгээ холбогдохыг нь сулруулж

байна. Жирийн гишүүддээ тайлагнах боломж бага,

гишүүдийн оролцоог бууруулж байгаа учир их

хурлаа хоёр жил тутам хийх нь илүү өгөөжтэй.

Гишүүдийнхээ тархалт, орон нутгийг тооцоод,

тэднийг төлөөлсөн 75 гишүүнтэй удирдах

зөвлөл (УЗ) эдүгээ ажиллаж байна. Аймаг бүрийг

төлөөлсөн нэг нийт 21, бусад Их хурлын гишүүдээс

51, үлдсэн 3 нь гүйцэтгэх удирдлагаа сонгож

байна. УЗ дотроосоо даргаа сонгодог. УЗ жил бүр

хуралддаг. УЗ-ийн гишүүдийг 51 болгож бууруулах,

талыг нь хоёр жил тутам солихоор сонгууль явах

нь оновчтой. Олон гишүүнтэй байх тусмаа үр дүн

нь илүү байдаггүй.

УЗ-ийн дотроос 25 Тэргүүлэгчийг сонгож, УЗ-

ийн даргыг Ерөнхийлөгч болгодог. УЗ-ийн

дарга ба Ерөнхийлөгч нь нэг хүн болдог. Гэхдээ

тэргүүлэгчдийг 4жилээр сонгожбайгаа нь бусад УЗ-

ийн гишүүдийн оролцоог нь хэт бууруулж буй учир

хоёр жил болгох нь оновчтой. Шинэ тэргүүлэгчид

шинэ эрч хүч болж, шинэ нөхцөлд илүү соргог

ханддаг. Уг нь тэргүүлэгчдийн тоог цөөлж 15-17

хүнтэй, хоёр жил тутам солигдохоор болговол

шийдвэр гаргах хурд, бүтээмжийг нэмэгдүүлнэ.

Харин УЗ-ийн дарга, Ерөнхийлөгч (дэд

Ерөнхийлөгчид) нь сайн дурын үндсэн дээр

буюу цалингүй байх нь зүйд, олон улсын жишигт

УДИРДАХ ЗАСАГЛАЛЫН ШИНЭ ЖИШИГ

ТАНХИМЫН

ЖАРАН

(МҮХАҮТ-ын ээлжит XX их хуралд зориулав)