Previous Page  9 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 9 / 12 Next Page
Page Background

9

Ням гараг бүр VTV телевизээр 21 цагт гардаг Дефакто тоймын эмхэтгэл:

2019.02.10-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

ГАДААДАД БАЙГАА МОНГОЛЧУУД

Монгол 3.2 сая хүнтэй, түүний 4.5 хувь нь

гадаадад амьдарч байна. 2017 онд Гадаад

Харилцааны Яамнаас гадаадад сурч, ажиллаж

буй иргэдийн тоог гаргасан. Дэлхийн 67 оронд

144,566 буюу Баянхонгор, Булган аймгуудын

хүн амтай тэнцэх тооны монголчууд гадаадад

амьдарч байна. Үүнээс 18 хүртэлх насны 23,990;

18-аас дээш насны суралцаж буй 25,986; албан

ёсоор хөдөлмөр эрхэлж буй 26,697 хүн байгаа.

2018 онд Монгол улсын харьяатаас 490 хүн

татгалзсан.

Монголд бараг өрх бүрээс хэн нэгэн нь

гадаадад ажиллаж, ар гэрээ тэжээж байгаа.

Дэлхийн Банкны тайлангаар гадаадаас Монгол

руу 2010 онд 266 сая доллар шилжүүлж байсан

бол 2018 онд 332 сая доллар болсон нь ДНБ-ий

2.7 хувьтай тэнцсэн.

Яагаад хүмүүс ингээд гадаад орнууд руу яваад

байгаа юм бэ?

Хамгийн гол шалтгаан нь Монгол улсын эдийн

засагтай холбоотой. Иргэд амьдралаа авч явах

хэмжээний орлоготой ажил олох боломжгүй,

хувийн бизнесээ эрхлэх орчин нөхцөл байхгүй

байна. Төр засаг дахь авлигаас болоод

шударгаар өрсөлдөх боломжгүй, зээлийн хүү

өндөр, татварын дарамт ч их. Монголбанкны

мэдээлснээр 2018 онд хувь хүнд олгох банкны

зээлийн дундаж хүү жилийн 18, аж ахуйн нэгжид

бол 15.5 хувь байна. Бизнес эхлэхэд шууд л

татвар авдаг, бусад орон шиг татварын чөлөө

олгодоггүй. ЖДҮ-ийг дэмжих төсвийн хөрөнгийг

нь хууль тогтоогчид өөрсдөө авчихдаг. Бас

салбарынхаа сайдын компанитай хэн өрсөлдөж

чадах билээ дээ.

Дараагийн том шалтгаан бол нийгмийн

асуудал. Иргэд ажилгүй учир ядуу, ядуу учир

бухимдалтай байна. Нийслэлийн нийтийн

эзэмшлийн газруудыг хотын дарга нар нь

хуваагаад авчихсан учир замын түгжрэл нь

нийгмийн хөгжлийг гацаах боллоо. Хүн амын

хагас нь буй нийслэл хотын агаарын бохирдол

нь өдрийн цагаар урд талын машин харагдахгүй

түвшинд очжээ. Олон мянган хүүхэд утаанд

хордон нас барж байна. Энэхүү түгжрэл, хорт

утаа, нийгмийн шударга бус явдал газар авч

иргэдийн бухимдал тэнгэрт хүрч, ирээдүйдээ

итгэх нь навс унаж байна. Нийгмийн шударга

бус байдал ямар ч үнээр хамаагүй хурдан баяжих

хүслийг өдөөж байна. Ихэнх иргэд гадагшаа

явахыг хичээх болов. Өмнөд Солонгост одоо 46

мянган монгол хүн амьдарч буйгаас тал нь хууль

бусаар, тэдний хагас нь ажил хайж байна.

Гурав дахь бүлэг шалтгаан бол гадаадын өндөр

хөгжилтэй оронд сурч боловсрох, эсвэл эрүүл

мэндийн үйлчилгээ авах, аялаж жуулчлах урсгал

юм. Мөн гадаадын иргэдтэй гэр бүл болж байгаа

хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа.

Үүнийг зогсоох арга байна уу? Аль эсвэл зүгээр

зөнд нь орхих уу?

Эдийн засаг, улс төр, хувь хүний хүсэл зэрэг

олон шалтгаантай, дэлхий нийтийн түгээмэл

болсон энэ үзэгдлийг ардчилсан улс оронд хэн

ч хүчээр зогсоож чадахгүй, боломжгүй. Энэ

нүүдлийг ухаалгаар удирдах сорилт Монгол

улсад тулгараад байгаа.

Энэ ажлыг юуны өмнө гуравдагч хөршийн

бодлогоор зохицуулж, тэдгээр орны иргэд

болсон монголчуудад давхар иргэншилтэй

байхыг зөвшөөрөхөөс эхлэж болох юм.

Гадаадаас иргэдээ буцаж ирүүлэх оролдлого

хийж байсны жишээ бол 2011 онд Сү.Батболдын

Засгийн газраас хэрэгжүүлсэн Зөгийн үүр, 2016

онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын баталсан

Дэлхийн Монголчууд хөтөлбөрүүд юм. Төр

засгийн цөөн хэдэн албан тушаалаас өөр ажил

олгож чадаагүй, хувийн бизнес хийхэд нь чиглэл,

боломж өгөөгүй, татварын бодлогоор дэмжээгүй

учир олон тоогоор хүмүүс ирээгүй, эдүгээ зарим

нь буцаад гадагшаа явчихсан.

Одоогийн нөхцөлд бид том том бодлого,

хөтөлбөр хэрэгжүүлэхээс илүүтэйгээр бага,

багаар итгэл олох үйл ажиллагаа явуулах нь

зохистой. Тухайлбал төр засгаас бодлогоор