Previous Page  2 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 12 Next Page
Page Background

2

№409 468

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

У

лс үндэстний хөгжил цэцэглэлт, энх амгалан

амьдрал нь улс төрийн ардчиллын чанар,

чөлөөт зах зээлийн эдийн засгийн суурь

болон шинийг санаачлах чадвараас хамаардаг.

Эдгээрийн дотроос чөлөөт зах зээлийн эдийн засаг

нь аль хэр бат бэх суурьтай байгаа эсэх нь иргэдийн

амьдралын түвшинд хамгийн их нөлөөлдөг. Чөлөөт

зах зээл нь эдүгээ ихээхэн шүүмжлэл дагуулах боллоо.

Чөлөөт зах зээлийн буюу капиталист эдийн

засгийг нийгмийн тэгш бус байдлыг өөгшүүлдэг, хүн

төрөлхтнийг хэрэглээний нийгэм рүү түлхэж, улмаар

цаг уурын өөрчлөлтийг бий болгосон гэх зэргээр

сүүлийн үед ихэд шүүмжлэх боллоо. Чөлөөт зах зээл

нь эдийн засгийн харилцааг зөв зохицуулж чадахгүй

гэх үзэл ч хүчтэй гарч байна.

Өнөөдөр капитализмыг хоёр хэсэгт хувааж

болно. Нэг нь шударга өрсөлдөөн бүхий чөлөөт

зах зээлийн, нөгөө нь шударга бус өрсөлдөөн буюу

төрийн “мотортой” эдийн засаг. Сүүлийнхийг нь

крони (crony) капитализм гэж нэрлэдэг. Чухам энэ

крони капитализм эдүгээ ихэнх хөгжиж буй орнуудад

эрчимтэй тэлж, улмаар чөлөөт зах зээлийн эдийн

засгийн нэр хүндийг бүхэлд нь унагаж байна.

Крони капитализмаас болоод хүмүүс капитализмыг

дэмжихээ больж байна гэж Wall Street Journal (2015)

бичжээ.

Крони капитализм (танил талын бизнес) гэдэг нь

тухайн орны төр засгийн шийдвэр нь найз нөхөд,

танил тал, холбоотныхоо компанид хөнгөлөлттэй

зээл, тусгай зөвшөөрөл олгох, бусад компани оролцох

боломжийг хязгаарлах зэргээр тухайн салбарт

яваандаа монополь тогтоох боломж олгохыг хэлж

байна. Энэ бүхнийг тохируулан гаргасан шийдвэр,

хууль, журмын хүрээнд хийгддэг учир авлига гэж

үздэггүй. Харин хуульчлагдсан хулгай гэж хэлдэг.

Ер нь крони капитализм гэдэг нэр томьёо нь

1997-98 оны Азийн эдийн засгийн хямралын үед

гарчээ. Энэ хямралын суурь шалтгаан нь крони

капитализм гэж Калифорнын Их сургуулийн

судлаач

Андрью

Маккинтайр

Индонез,

Тайландын жишээн дээр тайлбарлажээ. Зүүн

өмнөд Азийн олон орныг хамарсан энэ хямрал

“халуун мөнгө” буюу хүүгийн зөрөөн дээр

богино хугацаанд ашиг хийх зорилготой их

хэмжээний мөнгө гаднаас оруулснаар тухайн

оронд хөрөнгийн үнийг хэт хөөрөгдөж эдийн

засгийн хөөсрөлтийг үүсгэж, төдөлгүй эдийн

засгийн хямрал дагуулав. Энэ их мөнгөний

шилжилт, хөрөнгө оруулалтыг эдгээр орны төр

засгийн удирдлага, тэдний хамаатан садан, найз

нөхдийн (cronies) оролцоотой хийсэн ажээ.

КРОНИ КАПИТАЛИЗМЫН ИНДЕКС

Төрийн

“МОТОРТОЙ”

бизнес