Previous Page  4 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 12 Next Page
Page Background

4

Баавгайн

НАСАНБАЯР

Ph.D /Боловсрол судлал/

СУМ СУРГУУЛЬГҮЙ БОЛ …

Е

рөнхий боловсрол эзэмших явцдаа хүн

насан туршдаа ажиллаж амьдрах мэдлэг,

хандлага, нийгмийн харилцаанд оролцох

чадварт суралцдаг. Ерөнхий боловсролын

чанар нь хүний хөдөлмөрийн бүтээмж,

амьдралын

түвшинд

нөлөөлдөг.

Энэхүү

чанар нь санхүүжилтийн зарчим, хэмжээнээс

маш их хамааралтай. Манай улсын ерөнхий

боловсролын

сургуулийн

санхүүжилтийн

дийлэнхийг хувьсах зардал буюу суралцагчдын

тоогоор улсын төсвөөс олгодог санхүүжилт

эзэлдэг. Энэ санхүүжилтийн аргачлалыг эргэн

харах шаардлага тулгараад байна.

Ерээд оны картын бараатай, идэх өмсөхөөр

ховордсон цагт хөдөөгийн иргэд “мал бол

амьдралын баталгаа” гэж итгэж байлаа. Дунд

сургууль завсардалт огцом нэмэгдэж 1997 онд

ерөнхий боловсролын сургалтын хамралт 61

хувьд хүрч буурав. Харин энэ хувь таван жилийн

дараа эргээд огцом өсч хөдөөд 90,2 хотод 89,9

хувь болж, 1990 оны өмнөх үеэс өндөр түвшинд

хүрчээ. Хэдхэн жилийн дотор иргэдийн хандлага

өөрчлөгдөж“боловсролболамьдралынбаталгаа”

гэх болов. Энэхүү баталгаа өгч буй боловсролын

орчин тийм огцом сайжрахгүй байна. Сургалтын,

тухайлбал материаллаг, үйлийн, сэтгэл зүйн

орчин хүүхдийг хөгжүүлэхэд онцгой нөлөөтэй.

Хүүхэд нас бол хүний амьдралын хамгийн хүчтэй

“суралцах чадвартай” үе боловч бас хамгийн

эмзэг үе. Тиймээс хүүхдийг тав тухтай, эрүүл

аюулгүй орчинд байлгаж, тэднийг хайрлах, хүсэл

сонирхол, сонголтыг хүндэтгэх нь хүн болж

төлөвшихөд нь онцгой үүрэгтэй. Гэтэл хөдөөд

ийм боломж хомсдолтой байгаа нь хүүхдийн

сурч боловсрох эрхийг зөрчихөд хүрч байна.

Энэ асуудлыг шийдэхийн тулд сумын сургуулийн

санхүүжилтийн аргачлалаа өөрчлөх хэрэгтэй

байна.

2018-2019 оны хичээлийн жилд Улаанбаатар

хотын 245 сургуульд 263,412 хүүхэд сурч байгаа

бол улсын хэмжээнд 388 баг, сумын сургуульд

171,180 хүүхэд сурч байна. Сумын сургуулиудын

хүүхдийн тоо цөөрч байхад эсрэгээрээ зарим

аймгийн төв, нийслэлийн сургуулиуд ачааллаа

дийлэхгүй 28 сургуулийн 212 бүлэгт 8,451 хүүхэд

гуравдугаар ээлжинд хичээллэж байна. Эдгээр

гуравдугаар ээлжийн бүлгийн 85.4 хувь нь бага

ангийн, 11.8 хувь нь дунд ангийн, 2.8 хувь нь

ахлах ангийн бүлэг байна.

2015 онд сумын 387 сургуулиас 163 нь 300-аас

доош, үүнээс 101 нь 200-аас доошхүүхэдтэй байв.

Зарим сумын сургуульд тав, арван хүүхэдтэй

ангиуд ч байна. Хэдэн хүүхэд сурахаас хамаарч

сургуулийн тогтмол зардал, багшийн тоо зэргийг

хүчээр танах боломжгүй. Гэвч хүүхдийн тооноос

хамааралтай санхүүжилт нь нэг багш олон

хичээл заах зэрэг чанаргүйдлийн тойрог үүсгэдэг.

Чанаргүй сургуульд хүүхдээ сургахгүйн тулд эцэг

эхчүүд сайн сургуультай төв суурин бараадсаар

Монгол хот улс болоход ойрхон байна.

БОЛОВСРОЛЫГ ДЭЭДЛЭХ ҮЗЭЛ

БОЛОВСРОЛ

НИЙТЛЭЛ