Previous Page  7 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 12 Next Page
Page Background

7

АМЕРИКТ

ЗХУ-д тогтсон Сталины дэглэмийг ч фашизмтай

адил “authoritarian” дарангуйлал гэж үздэг

нь хуулийн засаглал (rule of law) биш, нам

удирдагчийн эрх мэдлийн (rule of power)

засаглал тогтож, хүний эрхийн түгээмэл зарчмууд

зөрчигддөгт оршино. Эдийн засгийг төрийн

мэдэлд авч цэргийн маягийн захиргаадалт

төлөвлөлтөөр удирддаг нь тэдний бас нэг

нийтлэг шинж байв. Үнэндээ ийм удирдлага

өмчийн эрх, эдийн засгийн эрх чөлөө, чөлөөт

өрсөлдөөнийг ихээхэн хязгаарлаж байж л

хэрэгждэг. Сүүлийн үед ийм популист засаглал

газар авч байгаа нь ялангуяа хуулийн дархлаа

султай шилжилтийн болон хөгжиж байгаа

орнуудыг хямруулж болзошгүйг Financial Times

анхааруулжээ (М. Волф 1-р сарын 23). Түүний

сонгодог жишээ Трамп гэнэ. Төрийн, олон

улсын мэдлэг туршлагагүй, насаараа бохирдуу

бизнес эрхлэж, дарангуйлагчид, мафийн арга

барилд дуртай болсон тэрээр Ерөнхийлөгч

болсон хойноо ч өөрийгөө дэмждэг боловсрол

багатай хүмүүсийг хөөрөгдөж, хүмүүсийг үзэл

бодол, өнгө угсаагаар нь хагалан талцуулж,

буруу бүхнийг гадныханд чихэн, үндсэрхэг

болон арьсны үзлийг өөхшүүлж байгаа нь

нийгмийн дэвшлийг ухраагаад зогсохгүй, олон

улсын хамтын ажиллагааг бусниулж байна.

Хамгийн гол нь байнга худлаа ярьж, өөрийг

нь шалгаж байгаа хуулийн байгууллагуудад

нөлөөлж дайснаа даруулах, садан төрөл үнэнч

багануудаа шургуулан хариуцлагаас мултрахын

тулд хуулийн засаглалыг сулруулахыг оролдож

байна. АНУ шиг хууль хэрэгждэг оронд ийм

удирдагчийг зогсоож чадах бол, бусад орны

хувьд хуулийн засаглалаа сайжруулах замаар

ардчиллаа хамгаалах шаардлагатай байна гэж

өгүүлэл төгсжээ.

Ардчиллын хуулиудыг багцалсан анхныбичмэл

үндсэн хууль АНУ-ынх бөгөөд түүний салшгүй

хэсэг нь “Bill of Rights” гэж нэрлэгддэг хүний

эрхийн нэмэлтүүд юм. Энэ нь Английн практикт

тулгуурлан Монтеске “Хуулийн амин сүнс”

бүтээлдээ боловсруулсан гурван засаглалын

харилцан хяналт тэнцвэржүүлэлтийн зарчмыг

хэрэгжүүлэх, гол нь Ерөнхийлөгчийг сонгох

538 хүнтэй “Electoral college” байгуулж популист

Ерөнхийлөгч гарахаас сэргийлэх гэсэн загвар.

Мөн татвар, төсвийн гол эрх мэдэлтэй 2 жилээр

сонгогддог нийтийн танхимын шийдвэрийг

Лордуудын вето маягаар хянан зөвших, 6

жилээр сонгогдон 2 жил тутам гуравны нэг нь

солигдох тул бодлого нь харьцангуй тогтвортой

дээд танхим байгуулжээ. АНУ-ын үндсэн хууль

үндсэндээ социалист биш бүх үндсэн хуулийн

үлгэр болсон гэдэг. Жишээ нь Японы үндсэн

хуульд Локийн хүн бүр “амь нас, эрх чөлөө,

хувийн өмч” –ийн эрхтэй гэсний сүүлчийнхийг

(боолын эзэн байсан) Жефферсэн “аз жаргалтай

байх” гэж өөрчилснийг үгчлэн оруулж, хүний

эрхийн нийтлэг зарчмуудыг хангах нь төрийн

дээд зорилго ба өмчийн эрх халдашгүй (XIII) гэж

тунхагласан байна. АНУ-ын бас нэг онцлог нь

хуулийн өмнө төр үндсэндээ иргэд шиг эрхтэй

субъект болдог ба төрийн шийдвэр хуульд

нийцэж байгаа эсэхийг шүүх тогтоох (judicial

review) эрхтэй байдаг тул үндсэн хуулийн цэц,

захиргааны шүүх гэж байдаггүй.

Хууль бол ноёлогч ангийн хүсэл зоригийн

илэрхийлэл гэж Марксизм сургадаг бол ''Хүний

үнэ цэнэд үндэслэсэн нийгмийн зохистой зүй

тогтол болох natural law буюу төрөлхийн хууль

байдаг, хуульчдын үүрэг нь түүнийг танин

тунхаглаж, амьдралд хэрэгжүүлэхэд оршино'' гэж

эрх зүйн сонгодог философи үздэг.Шашин хүчтэй

дундад зууны үед үүнийг бурхны сургаалиас

гаралтай гэж байсан бол, их гэгээрлийн үеэс

нийгмийн харилцааны шинжлэх ухаанч үзэл,

ардчиллын онолоор тайлбарлах болов. Аливаа

шашны алтан дүрэм нь өөртөө ямар байлгамаар

байгаагаар бусадтай харьц гэдэг бол Марксын

коммунист тунхагтай зэрэгцэн “Улс төрийн эдийн

засгийн ухааны зарчмууд” суут бүтээлээ туурвиж

байсан Жон Стуарт Милз нийгэм хөгжихийн

тулд хүмүүс бусдад хоргүй бүхнийг хийх эрхтэй

байх ёстой, харин бусдын эрх ашгийг хохироох

АНГЛИД

ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ