Previous Page  8 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 8 / 12 Next Page
Page Background

8

Монголын хувьд ЗХУ-ын бүх хуулийг хуулж

ирсний дээр (сургуульд бусад социалист

орнуудын хууль утга адил ч томьёолол өөр,

манайх үг үсэг зөрөхгүй байхаар ичдэг байв) гол

нь мэдээлэл, мэдлэг оросоор авдгаас социалист

хуулийн философи амь бөхтэй байна. 1992 оны

үндсэн хууль парламентын засаглалыг сонгосон

боловч бүх ард түмнээс сонгогддог, эзэн хаан/

их удирдагчийн уламжлал гэмээр бэлгэдлээс

хол давсан олон эрхтэй Ерөнхийлөгч оруулсан

нь засаглалын зааглалыг үймүүлж, ялангуяа

гадаад бодлого, батлан хамгаалах, хуулийн

засаглалын амин чухал асуудлуудаар ганц хүнээс

шалтгаалсан популизм, гадны буюу бизнесийн

сонирхол төрийн бодлогыг завхруулах боломж

олгосон инстүүц бий болгожээ.

Үргэлжлэл бий

МОНГОЛД

аливаа үйлдлээс хууль төр хамгаалах ёстой

гэж сургажээ. Амьдрал дээр хууль нь зөрчил

маргааныг зөв шийдэх, нийгмийн шударга ёс

тогтоохын төлөө олон мянганы чармайлтын үр

дүнд гарч ирсэн (түүний дотор үндсэн хуулийн)

нийтлэг зарчмууд юм. Анх Англи 1642-1645 оны

иргэний дайнд парламентын тал хааныг ялснаар,

хувь хүний эрх чөлөө, аюулгүй байдлыг хангахад

төрийн үүрэг оршино гэж Жон Лок тунхагласан

үндсэн хуульт бүгд найрамдах улс болжээ. Гэтэл

үндсэн хууль гэдэг тодорхой нэг хууль одоо ч

байдаггүй. Үндсэн хуулийн гол эх үүсвэрт 1679

оны “Habeаs Corpus” буюу зөвхөн шүүхийн өмнө

эрхээ хамгаалж, буруутайг нь нотолсон нөхцөлд

хүнийг баривчилж болох тухай хууль, 1689 оны

“Bill of Rights” буюу хүний үндсэн эрхүүд, түүний

дотор хүний эрх чөлөөг хязгаарлах асуудлыг

түргэн шуурхай шийдвэрлэж, хэт их торгууль

буюу хэрцгий ял оноохгүй байх тухай хуулиуд

ордог. ЯлсаннамынудирдагчЕрөнхий сайдболж,

парламентад сонгогдсон гишүүдээсээ кабинетаа

бүрдүүлдэг парламентын засаглал мөн энэ үеэс

эхэлжээ. Хаан зөвхөн бэлгэдлийн үүрэгтэй болж,

хаангүй орнууд нийгэмд нэр хүндтэй ахмад

нэгнийг мөн бэлгэдлийн төрийн тэргүүнээр

дэвшүүлэх болжээ. Гэхдээ энэ талын зохицуулалт

тодорхой нэг хууль гэхээсээ, ихэнхдээ уламжлал,

удаа дараагийн парламентын шийдвэрээр

хийгдсэн байдаг. Жишээ нь сонгуульд оролцох

эрхийг хөрөнгөтэй боловсролтойгоос нь

эхлэн аажмаар өргөтгөж, нийтийн танхимын

популизмыг хязгаарлах үүрэгтэй Лордууд буюу

язгууртны танхим саяхныг хүртэл сонгуулиар

биш үе дамжин ирсэн байдаг. Энэ бол улсаар

тэжээлгэх хүсэлтэй, бололцоо боловсрол нимгэн

давхаргын популист нөлөөг сааруулж, татвар

төлж ирээдүйг бодож зарцуулах сөхөө буюу,

Аристотелийн хэлснээр “арете” мэдлэг чадвартай

Аристократуудаар төрийн санхүүг удирдуулах

философи юм. Ийм учир Милз төрөөс тэтгэмж

авдаг хүмүүсийн сонгуулийн эрхийг хязгаарлаж,

дээд боловсролтой иргэдэд зургаан ажилчинтай

адил санал олгохыг зөвлөж байв.

ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ