Previous Page  12 / 12
Information
Show Menu
Previous Page 12 / 12
Page Background

12

www.jargaldefacto.com www.defacto.mn

Ерөнхий эрхлэгч:

Дамбадаржаагийн Жаргалсайхан

Ерөнхий Редактор:

Ганбаатарын Жавзмаа

www.jargaldefacto.com

үү.

гаргадаггүй, хуулийн дагуу зарим мэдээллээ

вебсайт дээрээ цөөн хоног байрлуулаад

буцаагаад авчихдаг. Тэгээд чмонголд улс төрийн

намууд тайлангаа гаргах ямар нэг стандарт,

загвар байхгүй.

Улс төрийн намын хямралаас гарахын тулд

яах ёстой вэ?

НЭГ

, Монгол улс төрийн намын системээ

инстүүчлэхийн тулд улс төрийн тогтолцоогоо

дахин харах шаардлагатай боллоо. Хагас

Ерөнхийлөгчийнтогтолцооньулстөрийннамын

инстүүчлэлд сөргөөр нөлөөлдөг болохыг дээр

дурдсан Фернандо Касал Бертаогийн судалгаа

харуулжээ. Манай үе үеийн Ерөнхийлөгчид

фракцын улс төрийг бий болгодог, дэвэргэдэг

гол хүчин зүйл нь болдог. Фракцууд намуудыг

системийнх нь хувьд нураах алхмуудыг тогтмол

хийж ирлээ. Монгол бол уг нь парламентын

засаглалтай, Ерөнхийлөгч бол бэлэг тэмдгийн

албан тушаал.

ХОЁР

, Намуудын дотоод ардчиллыг хөгжүүлэх

шаардлагатай байна. Сүүлийн хэдэн жилд УИХ-

ын чуулган эхлэх болгонд хэлэлцэх асуудлуудын

жагсаалтад ордог ч, хэзээ ч хэлэлцдэггүй нэг

хууль бол Улс төрийн намын тухай хууль.

Шалтгаан нь их энгийн. Энэ хуулийг хэлэлцэж

чадахгүй хэмжээнд ортлоо улс төрийн намууд

маань олигархи бүлэглэлийнхээ барьцаанд

орчихоод байна. Уг нь энэ хуулийг яаралтай

батлах, батлахдаа улс төрийн намыг иргэдтэй

илүү ойртож ажиллах, зохион байгуулалтын

хувьд уян хатан, цомхон бүтэц рүү шилжүүлэх

хэрэгтэй юм. Ингэхдээ гишүүдийн оролцоо,

өрсөлдөөн, ил тод байх, тайлагнах зэрэг намын

дотоод ардчиллын гол функцуудыг тодорхой

тусгах хэрэгтэй. Манайд 20 жилийн турш дарга

нь ганц ч солигдоогүй нам хүртэл бий.

ГУРАВ

,

Иргэний

нийгмийг

бүрдүүлж,

төлөвшүүлэх хэрэгтэй байна. Чехийн судлаач

Михайл Клима “Тоталитар дэглэмээс гажуудсан

ардчилал” номондоо пост коммунист орнуудад

улс төрийн намууд дээрээсээ, бас доороосоо

иргэдэд биш санхүүжүүлэгч эзэддээ эзлэгдэж,

улс төрийн клиентелист тогтолцоо бий болсныг

тод бичжээ. Үндсэн шалтгаан нь иргэний нийгэм

бүрдээгүй, төлөвшөөгүйтэй холбоотой гэж тэр

дүгнэсэн. Намууд нь улс төрийн тогтолцооны

дэд системийн хувьд иргэний нийгэм, чөлөөт

хэвлэл зэрэг бусад системүүдтэйгээ харилцан

уялдаатай учир, өөрөө дангаараа шинэчлэгдэх

боломжгүй.

У.Черчиль “ардчилал бол хамгийн муу

систем гэхдээ үүнээс дээрийг хүн төрөлхтөн

хараахан олоогүй байна” гэж хэлсэн шиг улс

төрийн намууд муу, гэхдээ улс төрийн намгүй

ардчилал гэж байдаггүй. Тиймээс улс төрийн

намын тогтолцоогоо яаж инстүүчлэх вэ, яаж

тогтвортой, цомхон систем болгох вэ гэдэг л

монголчууд бидний өмнө тулгараад буй түүхэн

сорилт болж байна.

Улс төрийн намыг төлөвшүүлэхгүйгээрМонгол

улс өөрөө төлөвшөхгүй юм байна лээ.

Дефакто тоймын гол агуулгыг хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас үзэх

боломжтой.

GOOGLE STORE

APP STORE

ТОЙМ

ДеФакто