Previous Page  11 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 11 / 12 Next Page
Page Background

11

ТОЙМ

ДеФакто

ТӨР БА НАМД ИТГЭХ ИТГЭЛ АЛДАРСАН НЬ

Хуулийн дагуу улс төрийн намыг Улсын дээд

шүүхэд бүртгэдэг. 2018 оны 2-р сарын байдлаар

Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 31 улс төрийн нам

байна.

2018 онд “Улс төрийн намуудын дотоод

ардчиллын индекс” гаргах үед 28 нам байсан.

Дараах намууд сүүлд нэмэгдсэн байна.

Ард түмний олонхын засаглал нам (АТОЗН)

Их эв нам (ИЭН)

Гэр хороолол хөгжлийн нам (ГХХН)

Улс төрийн намуудад иргэд яагаад итгэхгүй

байна вэ? Хоёр том нам ч адилхан, гуравдагч

хүчнүүдэд ч итгэхгүй байна.

Монгол улсад парламентын хямрал нүүрлээд

байна. Энэ хямралын эх сурвалж нь улс төрийн

намуудын хямрал юм. Улс төрийн намын хямрал

бол төрийн, цаашлаад эдийн засгийн, араас нь

нийгмийн хямрал болгодог домино нөлөөтэй

гэдгийг монголчууд улам хүчтэй мэдэрч байна.

Ер нь нам гэж чухамюу юм бэ? Нам гэдэг бол улс

төрийн эрх мэдэл олж авахын төлөө өөрсдийн

үнэт зүйл, бодлогоор нэгдсэн бүлэг хүмүүс.

Улс төрийн намын гол үүрэг бол иргэд, төрийг

холбосон гүүр байх явдал. Монголын улс төрийн

хоёр том нам тодорхой цаг хугацааны хүрээнд

тийм гүүр мөн гэж иргэд болон намын гишүүд

нь үздэг байсан ч, итгэл үнэмшил нь улам бүр

буурч байна. Ер нь иргэд улс төрийн намуудаас

хөндийрөх, намуудад дургүйцэх хандлагатай

болсоор байна. Үүнд хэд хэдэн шалтгаан бий.

НЭГ

, Монголд улс төрийн намуудыг янз бүрийн

нэрээр төсвөөс санхүүжүүлэх нь улам их болсоор

ирлээ. Улс төрийн намыг төсвөөс санхүүжүүлэх

нь нэг талаас улс төрийн авлигыг бууруулах сайн

талтай ч, нөгөө талаас намыг иргэний нийгмийн

байгууллага биш болгоход түлхэц өгч байна.

Өөрөөр хэлбэл гишүүдийн хураамж, иргэдийн

хандиваас хамааралгүй болгож байна.

ХОЁР

, Намуудын бодит гишүүнчлэл буурч

байна. Өмнө нь маш олон гишүүнтэй байсан

учраас нам төлөөллийн байгууллага болж чадаж

байсан. Одоо манай хоёр том нам тус бүр 150

гаруй мянган гишүүнтэй гэх боловч намын

удирдлагын сунгаа явуулахад бодит гишүүдийнх

нь тоо арав дахин бага болж байлаа.

ГУРАВ

, Намууд орчин цагтаа таарахгүй,

гологдож байна. Бүтэц зохион байгуулалт,

бодлого, үзэл санаа гээд бүх түвшиндээ

хоцрогджээ. Ялангуяабүтэцзохионбайгуулалтын

хувьд социалист нийгмийн нэг намтай, тэр нь

төрийг орлодог, данхар бүтэц, захиргаадалтын

сэтгэлгээнээс салж чадахгүй байна.

Дефакто Институтээс 2018 онд хийсэн “Улс

төрийн намуудын дотоод ардчиллын индекс”

судалгааны үр дүнд манай улс төрийн намууд

хагас инстүүчлэгдсэн гэж гарсан. Ардчилсан

нам жишээлбэл үүр болгон нь тусдаа байгуулал

шиг үйл ажиллагаа явуулж байна. Тэд харилцан

мэдээллээ

солилцдоггүй,

бүр

нууцалдаг.

Улс төрийн намууд санхүүгийн тайлангаа ч

Нэгдүгээрт би хэвлэлмэдээллийн салбарын хүн,

хоёрдугаарт хүний эрх, үгээ хэлэх эрх чөлөөний

тухай тэнд ярих шаардлагатай байсан. Тиймээс

би илтгэлдээ “Би өчигдөр Монголоос Турк хүртэл

нисэжирлээ. Замдаа 9 орнынутаг дэвсгэр дээгүүр

нисдэг юм байна. Тэгээд эдгээр орны хүмүүс ямар

хэмжээний эрх чөлөөтэй, амар амгалан амьдарч

байгаа юм бэ?” гэдгийг хэлсэн. Ингээд үзэхэд

Монгол, Хятад, Орос, Казахстан, Киргизстан,

Узбекстан, Азербайжан, Армениа, Турк гэсэн энэ

9 улсыг жагсаагаад үзэхэд нийлбэрээр 1,7 тэрбум

хүн амьдарч байгаа ба эдгээр улсуудаас үг хэлэх

бүрэн эрх чөлөөтэй ганц орон бол 3 сая хүн

амьдардаг Монгол улс байгаа юм. Үг хэлэх хагас

эрх чөлөөтэй нь Армениа улс тэнд мөн 3 сая хүн

амьдардаг. Ингэхээр 1,7 тэрбум хүнээс зөвхөн 6

сая нь үгээ хэлэх эрх чөлөөтэй амьдарч байгаа

юм. Үг хэлэх эрх чөлөөг хэвлэл мэдээллийн

хэрэгсэлтэй холбож ярьсан.

Бүс нутгийн орнуудтай харьцуулахад Монгол

улс өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөгөөрөө ямар

түвшинд байна вэ? Анхаарах зүйл юу байна?

Илтгэлдээ Монгол улсад асуудал байгаа гэхдээ

үүнийгээ ярих, хэлэлцэх эрх чөлөө байгаа

гэж хэлсэн. Харин зарим улсууд болохгүй юм

байгаа хэдий ч түүнийгээ ярихгүй, ярихыг нь

зөвшөөрөхгүй байгаа юм. Ер нь бол үгээрээ

ярихгүй газар сумаар ярьдаг шүү дээ гэж

хэлсэн. Тийм ч учраас ярилцахгүй байгаа газар

ардчилал, хүний эрх байхгүй гэсэн үг шүү дээ.