Previous Page  3 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 12 Next Page
Page Background

3

НИЙТЛЭЛ

ДеФакто

Манай улсын тухайд энэ индексийг гаргах

боломж улам бүр бүрдсээр байна. Монгол улсад

дээрх арван салбараас нүүрс, арилжааны банк,

дэд бүтэц, үл хөдлөх үндсэн хөрөнгө ба барилга,

ашигт малтмал хайж олборлох, харилцаа

холбооны салбарууд хамааралтай. Тэгвэл төр

засгийн шийдвэр гаргагчид, өмнөх удирдлагууд

оролцоогүй ямар нэг салбар энд байна уу?

Манайд өөрийн бизнесийн салбартай холбоотой

хууль баталдаг гишүүд, төсвийн мөнгөөр өөрийн

бизнест давуу боломж олгодог сайд, өөрийн

банктай гишүүд бол олон байна.

Монополь үүсэх магадлал бага салбаруудад ч

манай улсад крони капитализм хөгжиж байна.

Өөрийн ББСБ-гүй, эсвэл хувийн их дээд сургууль

байгуулаагүй, хувьчлалаар аль нэг объект

аваагүй, эсвэл ямар нэг орд газрын лицензгүй,

газар аваагүй, хувийн хэвлэл мэдээллийн

хэрэгсэлгүй төрийн түшээдийг Монгол улсад

олоход хэцүү болжээ. Тэд бүгд л өөрийн бизнест

ашигтай хууль журам гаргуулж, хөнгөлөлттэй

зээл, тусламж авч бизнесийн давуу боломжийг

өөрсдөдөө, хамсаатнууддаа олгож ирлээ.

Монголын төр олон төрлийн сан байгуулж,

төрийн банктай болж, гадаадад бондоор зээл

авч, өөрсдийн компаниудаа санхүүжүүлэв. Богд

уулын бүх ам, нийслэлийн бүх парк, үнэ цэнэтэй

газрыг хуйвалдан борлуулав. Үнэ тогтворжуулах

хөтөлбөр, орон сууцны хөнгөлөлттэй зээл нэрээр

нийтийн хөрөнгөөр өөрсдийн банк, барилгын

компаниудыг санхүүжүүлэв. Үнэ хөөрөгдөж,

иргэдийн худалдан авах чадвар навс унав. Төлж

чадахгүй их зээл валютаар авсан учир төлбөрт

нь төгрөг сулрав.

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн олон тэрбум

төгрөгийг УИХ-ын 15 гишүүн хувааж аваад ББСБ-

аараа дамжуулаад угаасан нь саяхан илэрсэн ч,

өмнөх авлигын олон хэргийн адил чимээгүйхэн

мартуулах зам руугаа шилжиж байна.

Ийнхүү крони капитализм буюу төрийн

“мотортой” бизнес ид цэцэглэж байгаа Монгол

улсад авьяас чадвар, хувийн хөрөнгө, ур чадварт

суурилсан бизнес улам явахгүй болж, ажлын

байр хумигдаж, иргэд нь гадаад орныг зорих

боллоо.

Крони

капитализмтай

зөвхөн

хувийн

бизнесийн холбоод, юуны өмнө хуулиар

хариуцсан үүрэгтэй Худалдаа Үйлдвэрийн

танхим идэвх санаачилгатай тэмцэж чөлөөт

өрсөлдөөнийг бүрдүүлэх цаг болжээ. Оройтвол

биднийг Венесуэлийн хувь заяа хүлээж байгаа.

Төр засагтай холилдож ойрхон зайг хурдан

явах уу, эсвэл чөлөөт өрсөлдөөнөөр хол зайд

баттай явах уу гэдгийг монголын компаниуд

сонгох цаг ирлээ.

2019.02.13

МОНГОЛЫН ЦЭЦЭГЛЭН ХӨГЖИЖ БУЙ КРОНИ БИЗНЕС

The Economist сэтгүүл саяхнаас (2014, 2016

онуудад) “Крони капитализмыниндекс” гаргажээ.

Эхлээд монополь үүсэх өндөр магадлалтай,

тусгай зөвшөөрөл (лиценз) шаарддаг, төрөөс

маш их хамааралтай: казино, нүүрс ба мод

бэлдэх, батлан хамгаалах, хадгаламж татдаг

банк, дэд бүтэц, онгоцны буудал, үл хөдлөх

үндсэн хөрөнгө ба барилга, ган ба бусад металл

боловсруулах, ашигт малтмал олборлох, ус

түгээх, харилцаа холбооны үйлчилгээ зэрэг

арван салбарыг сонгожээ. Тэгээд Forbes

сэтгүүлийн мэдээллээс тухайн салбарт байгаа

тэрбумтнуудын хөрөнгийг улсынх нь ДНБ-тэй

харьцуулан энэ индексийг гаргажээ. Харьцаа их

байх тусам крони капитализмаас болж эдийн

засаг нь хохирдог ажээ.

2016 оны индексийг гаргахдаа 23 орныг

хамруулжээ. 2014 онд энэ индексийг Хонгконг,

2016 онд Орос тэргүүлжээ. Хойд хөршид дээрх

арван салбарын тэрбумтнуудын нийт хөрөнгө

Оросын ДНБ-ий 18 хувьтай, крони бус салбарт

1.8 хувьтай тэнцэж байна.