Previous Page  10 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 10 / 12 Next Page
Page Background

10

ЭРХ ЧӨЛӨӨ БА МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ

ТОЙМ

ДеФакто

Үйл явдлын товч:

Туркийн “Мармара” нийгэм, стратегийн

судалгааны сангаас жил бүр “Евразийн эдийн

засгийн

чуулган”-ыг

зохион

байгуулдаг.

Евразийн бүс нутгийн орнуудын төрийн тэргүүн,

хувийн хэвшил зэрэг томоохон байгууллагуудын

төлөөлөгчид уг чуулганд оролцдог.

Уг чуулганы 22 дахь удаагийн уулзалт өнгөрсөн

өдрүүдэд Туркийн Станбул хотод болсон.

Глобалчлал цаашид яах вэ? Популизм цаашид

ямар үр дагавар авчрах вэ зэрэг дэлхий нийтэд

тулгарч буй томоохон сэдвүүдийг хөндсөн.

Евразийн бүс нутгийн орнуудын дийлэнх нь

хөгжиж буй орнууд байдаг. Тэр дундаа 1990

оноос өмнө социалист дэглэмтэй байсан улс

орнууд олон бий.

Дүгнэлт тайлбар:

Евразийн эдийн засгийн чуулга уулзалтад та

оролцож илтгэл танилцуулсан. Илтгэлийн гол

санаагаа хуваалцаач. Уулзалтын ач холбогдол

юу байв?

Би энэ жил анх удаа уригдсан. Өмнө нь манай

төр засгийн бараг бүх Ерөнхийлөгч, сайд дарга

нар оролцож байсан юм билээ. Энэ удаа иргэний

нийгмээс гээд намайг урьсан. Чуулганд 17,18

орны одоо байгаа болон байсан Ерөнхийлөгч,

Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд хүмүүс ихэнх

нь байна лээ. Улс төр, эдийн засгийн нөхцөл

байдал ямар байгаа, яах талаар санал бодлоо

хэлсэн ерөнхийдөө тун дипломат яриатай үйл

ажиллагаа болсон.

ажиллах хүч явуулж байгаа бол, буцаад ирэхэд

нь ямар ажлын байр бэлэн байхыг бодолцох

хэрэгтэй. Япон руу олноороо явсан залуучуудад

тухайн мэргэжлийн Японы сертификат авах

боломж олгох, буцаад ирэхэд нь Монголд сурсан

чиглэлээрээ ажиллах боломж олгоход анхаарна

гэсэн үг.

Дараагийн чухал алхам бол соёлын буюу

зөөлөн хүчний бодлого. Монгол хүн гэдэг нь

юуны түрүүнд Монгол хэлээ эзэмшихийг хэлнэ.

Гадаадад байгаа хүүхдийг хэлээ сурахад нь бүх

талаар туслаж дэмжих шаардлагатай байна. Эх

эцэг нь гэртээ ядаж монголоор ярьж хэвших,

унших, сонсох үлгэрийн номоор бүрэн хангах,

ашиглахыг нь урамшуулах хэрэгтэй байна.

Хүүхдүүд хоёр унаган хэлтэй байж өрсөлдөх

чадвартай болно гэдгийг үргэлж санах хэрэгтэй.

Монголчууд олноороо амьдарч буй улсуудад

суугаа элчин сайдын яамдууд, консулын газрууд

энэ талаар онцгой анхаарч, идэвх санаачилгатай

ажиллах цаг болжээ.

Нөгөө талаасаа гадаадад амжилттай ажиллаж

буй хүмүүсийн жишээг хэвлэл мэдээллийн

хэрэгслээр маш их гаргадаг шигээ, Монголдоо

ирээд амжилттай ажиллаж буй жишээг түлхүү

харуулах хэрэгтэй байна.