Previous Page  5 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 12 Next Page
Page Background

5

БОЛОВСРОЛ

Сумын

сургуулийн

санхүүжилтийг

нэмэгдүүлснээр хот, хөдөөгийн сургалтын

чанарын ялгааг багасгах, хүүхэд бүрт ижил

түвшний боловсрол олгох боломж тодорхой

хэмжээгээр бүрдэнэ. Хүүхэд эцэг эх, гэр

оронтойгоо ойр сургуульд суралцах нь эрүүл

мэнд, зам тээврийн осол, хүчирхийлэл гэх мэт

олон эрсдлээс тэднийг хамгаалж улс, орны

эдийн засгийн хөгжилд өндөр үр ашигтай.

Гэтэл сумын сургуулийг хөгжүүлэх бодлого,

шийдэл тодорхойгүй байгаа нь эрх мэдлийг

хэрэгжүүлэгчдийн хүүхдүүд ихэнх нь өндөр

төлбөртэй хувийн сургуульд сурдаг учир тэднээс

хол, бас үл ойшоодог байж болох юм. Хот, хөдөөд

амьдарч байгаа хүүхдүүд сурч чадна, чадахгүй

гэдэг ялгаа огт байхгүй. Хүүхэд бүр суралцах

боломж бүрдвэл сайн суралцах чадамжтай.

Эхний ээлжинд 200 хүртэлх хүүхэдтэй 101

сургуулийн 10,087 гаруй сурагчдын хувьсах

зардлыг Боловсролын тухай хуулийн 40.3. дахь

заалтыг үндэслэн 3 дахин нэмэгдүүлэхэд 13.6

тэрбум төгрөг төсөвт шаардлагатай болно. (2016

оны 242 дугаар Засгийн газрын тогтоолын дагуу

сумын сургуулийн нэг сурагчид ногдох хувьсах

зардал дунджаар 450,000 төгрөг)

Төрөөс хяналтгүй зарж буй олон сан (ЖДҮ),

хөтөлбөрийн хүрээнд ноос ноолуур, үр тариа,

шатахууны

бизнесийг

дэмждэг

төсвөөс

боловсролд зарцуулвал, урт хугацаандаа

орлогын ялгаа багасч, хүмүүс хамтдаа ажиллаж,

амьдрах ээлтэй нийгэм бүрдэнэ.

Нобелийн шагналт, эдийн засагч Жеймс

Хейкман “боловсролд хөрөнгө оруулсан 1

доллар тутмын эргэх ашиг нь 13 доллар байна

гэдгийг тооцоолж, хувь хүний хөгжилд оруулсан

хөрөнгө оруулалт нь зөвхөн боловсрол олж авч

буй тэр хэсэг хүмүүст бус, улс орны эдийн засгийн

хөгжилд бүхэлд нь өндөр үр ашигтай байдаг"

гэжээ.

2019 оны 2-р сар

ҮЛ ОЙШООСОН БОЛОМЖ

ХӨГЖЛИЙН ГАРЦ

Төрөөс

хөдөөг

хөгжүүлэхээр

бодлого,

хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг ч, сумын сургуулиас

хөгжил нь хамааралтайг үл анзаардаг. Сургууль

нь чанартай бол айл өрхүүд хөдөөнөөс суурин

бараадаж нүүх нь багасна. Сумын сургуулийн

тулгамдсан асуудлын шийдэл болгож 2016

онд Боловсролын тухай хуулийн 40.3.-т “…сум,

тосгон, багийн сургуульд бага, суурь, бүрэн дунд

боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох

хувьсах зардлын хүүхдийн тооноос хамаарсан

өсөн нэмэгдэх итгэлцүүрийг Засгийн газар жил

бүр шинэчлэн тогтооно.” гэсэн заалт батлагдсан.

Гэвч энэ талаар ямар нэгэн ажил хийгдэхгүй

байгааг харахад хариуцсан хүмүүс нь мэдэж

байгаа эсэх нь эргэлзээтэй байна.

Сумын

сургуулийн

сургалтын

чанар

сайжирснаар гарсан үр дүнг 2016 онд Хэнтий

аймгийн Мөрөн сумын сургуулийн Ж.Мядагмаа

багш эсээндээ ийнхүү өгүүлжээ.

“Аймгийн төвд ойрхон сумдын сургуулиудад үүсдэг төвийн сургуулиудад сурагчаа алдан, хүүхдийн

тоо цөөрөх явдлын улмаас жилээс жилд элсэлт нь төгсөлтөө нөхөж чадахгүйд хүрсэн нь сургуулийн

захирал төдийгүй багш бидний хувьд ч хөндүүр асуудал байлаа. Манай хамт олон сул талаа давуу

тал болгох, хүүхэд нэг бүрийг бүхий л талаар хөгжүүлэх нь бидний хүндрэлээс гарах гарц хэмээн

тодорхойлж, “Авьяас”, “Ном” хөтөлбөрийг талархан хүлээж авсан билээ. Огт авьяасгүй хүн гэж

үгүй учраас сурагчдын авьяасыг нээн хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхийн тулд сургуулийнхаа эрхэм

зорилгыг “Хүүхэд бүрийн хөгжлийг хангасан хөтөч сургууль болно” хэмээн тодорхойлж, сурагч, эцэг

эхчүүдээс авьяасын судалгаа авч, нэгтгэн дүгнээд үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлсон.

Багш бүр мэргэжил харгалзахгүйгээр өөрийн чадварт тулгуурлан сонгон дугуйлан хичээллүүлэхээр

болж, төрөл бүрийн сургалтад хамрагдах, туршлага судлах зэргээр олон сувгаар эрэл хайлт

хийсний үр дүнд 15 төрлийн сонгон дугуйлан хичээллүүлэх болсон нь сурагчдад авьяас чадвараа

нээж, өөрийгөө олоход нь тусалсан. Сурагчдынхаа авьяас чадварын ахиц амжилтыг улирал бүр

аймаг, орон нутаг, сургууль эцэг эхчүүддээ тайлагнан, … эцэг эхчүүдийн сургууль, багш нарт хандах

хандлага өөрчлөгдөн, хүүхдээ сонгон дугуйланд хамруулъя, хэрэгцээтэй зүйлээр тусалъя гэх эцэг

эх олширсон нь хамтдаа нэг зүгт харж ажилласны үр шим. Авьяас хөтөлбөрийн ачаар манай

хүүхдүүдийн “БИ чадна” гэсэн итгэл дүүрэн харц бидний зорилгодоо хүрэх замыг гэрэлтүүлж, урагш

тэмүүлэх хүчийг өгдөг. Хүүхдүүд шилжээд байсан тухай бид одоо санахаа ч байж дээ.”