Previous Page  9 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 9 / 12 Next Page
Page Background

9

Төрийн шийдвэр тогтвортой биш, төрд гарсан

нам өмнөх намынхаа шийдвэрийг үгүйсгэдэг, бусад

намтай холбоотой бизнесийг ялгаварлан гадуурхдаг,

өөрийн хамаарал бүхий бизнестэй хэт сүлбэлдэж

ашигтай биш гэж мэдсээр байж зээл өгдөг зэргээр

Хөгжлийн банкны зээлүүд бүгд л улс төржиж явсан

гэдгийг тэмдэглэх хэрэгтэй.

Хөгжлийн банкны шинээр томилогдсон захирал

Г.Амартүвшин “Арилжааны банкуудын бие даан

санхүүжүүлэх боломжгүй, далайцтай, эдийн засагт

том хэмжээний өөрчлөлтийг бий болгох, олон тооны

ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор 20 тэрбум төгрөг

эсхүл түүнтэй тэнцэх гадаад валютын дүнгээс дээш

хэмжээтэй санхүүжилтийг Хөгжлийн банкнаас шууд

санхүүжүүлнэ. 20 тэрбум төгрөгөөс доош мөнгөн

дүнтэй төсөл хөтөлбөрийг Арилжааны банкаар

дамжуулан санхүүжүүлнэ” гэж хэлж байна.

Хэн зээлтэй компаниудаас мөнгөө буцааж авах

асуудлыг хөөцөлдөх үүрэгтэй юм бэ? Хөгжлийн банк

өөрийн хуультай байгууллага шүү дээ.

Хөгжлийн банкны хуулинд санхүүжүүлсэн төслүүд

нь зээлээ төлөхгүй бол яах талаар юу ч байхгүй

буюу Хөгжлийн банкны санхүү, төлбөрийн чадварын

хэвийн, тогтвортой байдлыг хангах цогц арга хэмжээг

Засгийн газар авна гэсэн байгаа юм.

Энэ нь үндсэндээ Хөгжлийн банк болохгүй бол

төсвөөс санхүүжүүлээд алдагдлыг нь арилгаад явах

санаатай заалтууд юм.

Энэ банк нэртэй улс төрчдийн кассыг яаж ашигтай

ажилладаг банк болгох вэ, бүр цаашилбал энэ

байгууллага орших бодит шаардлага байна уу?

Банкны зээлийг авсан этгээд нь биш гуравдагч тал

төлдөг явдал зөвхөнМонголдлбайна. Зээлийг захиран

зарцуулсан этгээд биш, харин ажлаа хийлгэсэн “эзэн”

нь төлж буй бол үүнийг олгосон газрыг банк биш,

бэлэн мөнгөний касс гэдэг. Кассаа банк гэж томоор

нэрлэснээр нэг талаас гадаадаас хөрөнгө босгоход,

нөгөө талаас төсвөөс гадуур санхүүжилт хийх сайхан

боломж гэдгийг 2011 онд төр засгийн эрхийг эвсэн

барьж ирсэн хүмүүс-МАНАН, тэдний цаад эзэд нь

нарийн тооцоолсон. Хөгжлийн банкны хууль ёсны, де-

юре эзэн нь монголын Засгийн газар учраас зээлийн

эргэн төлөлтөө хийхгүй байгаа компаниуд болон

чанаргүй болсон зээлийг улсын төсвөөс буюу иргэд

бидний татвараар төлөх гэж байна.

Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудын

заримынх нь бизнес үнэхээр явахгүй байгаа бол

нөгөө хэсэг нь зээлээ санаатайгаар төлөхгүй байгаа.

Яагаад гэвэл төлбөрийг нь төсвөөс хийнэ гээд

баталгаажуулчихсан шүү дээ.

Шоглоомтой нь 2018 оны ТОП 100 аж ахуйн

нэгжийн нэгээр Хөгжлийн банк шалгарч байв. Уг

шалгаруулалтыг борлуулалтын орлого, татварын

орлого, ажиллагсдын тоо, ашгийн хэмжээ, хөрөнгийн

хэмжээ гэсэн 5 үзүүлэлтээр хамтарсан ажлын хэсэг

байгуулан албан ёсны мэдээ тайланд үндэслэн

жагсаадаг гэж байгаа. Хөгжлийн банк 2017 онд ТОП-

100 аж ахуйн нэгжийн 35-д жагссан бол 2018 онд

28-д орсон юм даа. Ийм дампуу банк яахаараа ч энэ

шалгаруулалтад ороод явдаг юм! Өндөр татвар төлсөн

гэж байгаа бол хэний мөнгөөр тэр татвараа төлснийг

нь анхаарах хэрэгтэй байгаа юм.

Энэ банк орших шалтгаан байгаа юу гэдгийг бодох

л асуудал.

ТОЙМ

ДеФакто