Previous Page  10 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 10 / 12 Next Page
Page Background

10

ТОЙМ

ДеФакто

www.jargaldefacto.com www.defacto.mn

Ерөнхий эрхлэгч:

Дамбадаржаагийн Жаргалсайхан

Ерөнхий Редактор:

Ганбаатарын Жавзмаа

www.jargaldefacto.com

Адъяагийн Тунгалаг

Үйл явдлын товч:

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Улсын Ерөнхий прокурорт 2 албан

бичиг өгсний нөгөөх нь Жаст группын Стандарт банкнаас зээлсэн мөнгийг

Эрдэнэт үйлдвэрийн Эрсдлийн сангаас төлсөн асуудал байв. Стандарт

банкинд 40 сая доллар төлсөн гэдгийг Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий

захирал Бадамсүрэн болон шадар сайд Энхтүвшин нар энэ оны 4-р сард

албан ёсоор мэдэгдэж байсан.

СТАНДАРТ БАНКИНД ТӨЛСӨН 40 САЯ ДОЛЛАРЫГ ХЭН БУЦААЖ ТӨЛӨХ ВЭ?

Шадар сайд Ө.Энхтүвшин:

Жаст группын захирал Х.Батхүү 2009-2010 онд

Стандарт банктай зээлийн гэрээ байгуулж, 2012

он хүртэл удаа дараа нэмж зээл авснаар 160.1 сая

ам.долларыг авсан. Үүнийг хугацаандаа төлөөгүй

тул Лондонгийн арбитрт хандсан байдаг. Стандарт

банк 86.95 сая ам.долларыг Эрдэнэт үйлдвэрээс

нэхэмжилсэн. Манайх энэхүү шийдвэрийг хүлээн

зөвшөөрөөгүй бөгөөд 2016 оны 9-р сарын 20-

ны хуралдааны шийдвэрээр Эрдэнэт үйлдвэрээс

нэхэмжилсэн хэмжээгээ багасган 51 сая ам.доллар

болгосон. Бид мөн эсэргүүцэн, дээд шүүхэд давж

заалдах гомдлоо өгсөн. Ингэхэд эхлээд нэхэмжилж

буй 51 сая ам.долларыг төлсний дараа дээд шүүхэд

хандаж, шийдвэрлүүлэх боломжтой гэсэн. Харин

тухайн үед бидэнд тэр хэмжээний мөнгийг төлөх

боломж байгаагүй. Мөн үүнтэй зэрэгцэн Стандарт

банкнаас Английн дээд шүүхэд энэ мөнгийг

яаралтай төлүүлэхээр шийдвэрлэж өгөөч гэж

хандсан байсан. Гэтэл Английн дээд шүүх 2018 оны

7-р сарын 6-нд хуралдаж, Эрдэнэт үйлдвэрийн Англи

болон Уэльсийн нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгийг

гаргахгүй байх, Арбитрийн шүүхээр тогтоосон 41.22

сая ам.доллар, хэрэг шийдвэрлүүлэхтэй холбоотой

гарсан зардал 476.8 мянган фунт стерлингтэй тэнцэх

хэмжээний мөнгөн дүнг даруй компанийн дансанд

байршуулах, эсвэл нэгдүгээр зэргийн банкинд

баталгаа гаргах шийдвэрийг гаргасан. Нэгэнт энэ

бол эцсийн шийдвэр тул үүнийг биелүүлэхгүй байх

ямар ч эрхгүй болсон. Ингээд Ерөнхий сайдын

захирамжаар 2018 оны 8-р сард Ажлын хэсэг

байгуулсан. Стандарт банкны өрийг барагдуулахгүй

бол гуравдагч этгээдэд зарах эрсдэл, гадна талд

байгаа хөрөнгүүдийг хураах эрсдэл ч байсан тул

төлөх нь зүйтэйюм гэсэншийдвэр гаргасан. Тиймээс

эхний ээлжинд гадна талд байгаа өр төлбөрөө

төлөөд, дараа нь дотооддоо асуудлаа шийдэх буюу

буруутай этгээдүүдэд хариуцлага тооцъё гэсэн.

Өнөөдрийн байдлаар 40 сая ам.долларыг ямар нэг

хүү байхгүйгээр нэн яаралтай төлөх тохиролцоонд

хүрч, энэ мөнгийг Эрдэнэт үйлдвэрийн Эрсдлийн

сангаас гаргаж Стандарт банк руу шилжүүлсэн.

Хуулийн байгууллага, дээд шүүхийнхэн энэ асуудал

дээр хөдлөхгүй байсан. Одоо шуурхай ажиллах

байх. Өр төлснөөс болж Эрдэнэт үйлдвэрийн үйл

ажиллагаа ямар нэг хэмжээгээр доголдохгүй.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал

Х.Бадамсүрэн:

Эрдэнэтүйлдвэршигөргөнцархүрээтэйажилладаг

байгууллагад Эрсдлийн сан байх ёстой учраас бид

ном журмынх нь дагуу байгуулсан. Эрдэнэт үйлдвэр

болон Монгол улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн

асуудлыг шийдвэрлэхэд энэ сан тус боллоо. Үүнээс

болж Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа ямар нэг

хэмжээгээр доголдохгүй.

Дээрх 2 албан тушаалтан ингэж мэдэгдэж байлаа.

Эрдэнэт бол төрийн өмчит үйлдвэрийн газар. Гэтэл

хувийн компанид баталгаа гаргаад өгчихсөн, тэр

компани нь зээлээ төлж чадахгүй болмогц би баталгаа

гаргасанюм аа гээд Эрдэнэт үйлдвэр төлж л байдаг. Бас

болоогүй энэ мөнгийг төлчихөд Эрдэнэт үйлдвэрийн

үйл ажиллагаа доголдож, данс хотойхгүй гэж ярьж

суудаг даргатай үйлдвэр л дээ.

Асуудал үйл ажиллагаа доголдож, данс хотойхдоо

биш, энэ төлсөн 40 сая долларыг эргээд хэнээс авах

вэ? гэдэгт байгаа юм. Одоо байгаа засаг үүнийг

шийдэхгүй бололтой. Учир нь энэ олон жилийн ууж

идсэн, хулгайлж дээрэмдсэн асуудал нэмэгдсээр, хөлөг

онгоцоор бол ёроолд нь далайн элдэв зүйлс наалдсаар

сум нэвтрэхгүй хэмжээнд зузаарсантай адил болж дээ.

Дүгнэлт тайлбар:

2019 оны 4-р сард Стандарт

банкинд 40 сая доллар төлсөн

тухай мэдээллийг хэрхэн зарлаж

байсныг эргэн санавал.