Previous Page  2 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 12 Next Page
Page Background

2

№409

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

Монгол улсын замын хөдөлгөөнийг баруун

гарын дүрмээр зохицуулдаг хуультай (de jure). Энэ

нь замтай ч бай, үгүй ч бай хоёр машин зөрвөл

баруун гар талаа барьж явна гэсэн үг. Манай улсын

замын хөдөлгөөнтэй холбоотой бүхий л дүрэм

журам, дэд бүтэц нь тээврийн хэрэгслүүдийг зүүн

талдаа жолооны хүрдтэй байхаар тооцож хийгдсэн

юм.

Гэтэл 2015 оны эцэс гэхэд Улаанбаатар хотын

замын хөдөлгөөнд оролцож буй 440 мянган

автомашины 54 хувь нь (de facto) баруун талын

хүрдтэй байсан аж. Тус онд Монгол улсад нийт 37

мянган автомашин оруулж ирсний 34 мянга нь

Японд үйлдвэрлэсэн байх юм. Үнийн дүнгээр нь

үзвэл, 210 сая доллар болсны 180 сая нь буюу 86

хувь нь Японы машинд ногдож байна.

Япон, Монгол хоёр улсын хооронд байгуулсан

чөлөөт худалдааны гэрээгээр (EPA) шинэ машинаас

гадна 36 сар хүртэлх насжилттай

машин татваргүй, түүнээс дээшнастай

бол таван хувийн хөнгөлөлттэй

татвар авах болсон нь баруун талдаа

жолооны хүрдтэй, японы машинууд

цаашид ч нэмэгдэхийг харуулж буй.

Тэнд10-аасилүүнастаймашинунахыг

хориглосон хуультай тул долоогоос

найман настай машиныг гадаадад

хямдхан гаргах сонирхол их байдаг.

Монгол улсын Гаалийн ерөнхий газрын

мэдээгээр 2011-2015 онд Монголоос Япон

руу нийтдээ 72 сая долларын экспорт

хийсэн бол Японоос Монгол руу хоёр тэрбум

долларын экспорт хийжээ. Түүний 1.3 тэрбум

доллар нь автомашин бол нийт автомашины

66 хувь нь “Prius” гэнэ.

ХЯМД ТУСМАА

Аливаа улсын замын хөдөлгөөн нь тээврийн

хэрэгслийн жолооны хүрдний байршилтай

зохицож байж л аюулгүй, шуурхай болж, түгжрэл

үүсэх нь багасна.

Нийслэлд 2014 онд зам, тээврийн 11,630 осол

гарсны 59 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй

(дүрэмтэйгээ харшилсан буюу буруу талдаа

жолооны хүрдтэй) машин байсан бол 2015 онд

Монгол улсад гарсан нийт 41,064 авто ослын 64.4

хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй байсныг

Замын цагдаагийн газрын мэдээнээс харж болно.

Ганцхан жилийн дотор зам, тээврийн осол бараг

дөрөв дахин өсчээ.

Буруу талдаа жолооны хүрдтэй машин барьж

яваа жолооч өмнөх машинаа гүйцэж түрүүлэхийн

тулд машиныхаа бүтэн биеэр тэр машины зүүн

талд гарч, замаа харахаас өөр аргагүй учраас

нийт хөдөлгөөн болон тухайн машины хурдаас

хамаараад осол зөрчил ихээхэн тохиолддог.

Ялангуяа Улаанбаатар хотын зам сайжрах тусам

хөдөлгөөний хурд нэмэгдэж, ослын тоо огцом

өсөх болсныг бүтээн байгуулалтын он жилүүд

харуулж байна.

Монгол улс 2012-2015 онд 6351 км хатуу

хучилттай зам тавьсан бол 2016-2021 онд

5700 км хатуу хучилттай зам тавихаар

төлөвлөжээ. Хөдөөгийн ихэнх зам хоёр

урсгалтай, дунд нь тусгаарласан зураас

байхгүй учир жолооч нар нүдэн

баримжаагаар, өндөр хурдтайгаар

зөрдөг. Замын олон нүх, саадыг

тойрох гэж жолооч нар машиныхаа

ЗАМ САЙЖРАХ ТУСАМ ОСОЛ ИХСЭВ

ҮНЭТЭЙ