Previous Page  7 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 12 Next Page
Page Background

Эцэг эхчүүдийн ихэнх нь хүүхдээ

алдаа гаргахад нь дооглож, хамгийн

энгийн зүйлийг хийх гэж хичээх үед

нь хүртэл ямар ч шалтгаангүй хүчлэх

зэргээр тэднийг өөртөө итгэх итгэлээ

алдах нөхцөл байдлыг бүрдүүлдэг.

Мөн ямар ч бодлогогүйгээр хүүхдээ

“сахилгагүй, дуу муутай, залхуу,

онгироо, толгой муут” гэх мэт нэр

хоч өгч, доог тохуу хийх, шоолох

шүүмжлэх, ёжлох, дорд үзэх зэргээр

тоглоом наргиан хийхгүй байхад

онцгой анхаарах нь чухал. Харин

хүүхдэдээ шинэ зүйл суралцах боломж

олгож, цөөн алдааг хүлээн зөвшөөрч,

урам хайрлаж, магтах нь шийтгэхээс

хэдэн арав дахин үр дүнтэй.

ХҮҮХДИЙН МЭДРЭМЖИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ НЬ

7

БОЛОВСРОЛ

Хүүхэд баярласан, гунигласан, уурласан, айсан,

гомдсонүедэцэгэхньхамгийниххэрэгтэйбайдаг.

Сэтгэл нь гонсойсон хүүхдээ тайтгарахад нь

туслах чадвар бол эцэг эхийн хайрын онцгой

илэрхийлэл. Хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг бид

ойлгож хуваалцсанаар, өөрийгөө тайвшруулах

чадвар буюу насан туршдаа өөрийгөө удирдах

ур чадварт суралцахад нь түүнд туслаж байгаа

үйлдэл.

s

Таны 5 настай хүүхэд шүдний эмч рүү

явахыг хүсэхгүй, түгшүүртэй байгаа үед

эмнэлгийн сандал дээр түүний айдас нь

тэсэрч хашгирч, орилохоос өмнө мэдэрч,

тайвшруулан, учир байдлыг ойлгуулах нь

чухал.

s

Таны 12 настай хүүхэд сагсан бөмбөгийн

багт өөрийнх нь хүссэн байр сууринд

сайн найз нь очсоноос болж атаархсан

бол та тэднийг муудалцахаас нь өмнө

тэр талаар хүүхэдтэйгээ ярилцах боломж

гаргах учиртай. Ингэснээр таны хүүхэд

асуудлыг томорч тэсрэхээс өмнө сэтгэл

хөдлөл, мэдрэмжээ бага дээр нь хуваалцан

ярилцаж, асуудлыг шийдвэрлэх ур чадварт

суралцана.

Нийгмийн сайн, муу олон талын нөлөөлөл

дунд таны хүүхдийн сэтгэл, мэдрэмж ямар

байгааг анзаарч байх нь эцэг эхийн үндсэн

үүрэг. Энэ нь гэдэс цатгалан, мөр бүтэн юугаар

ч дутаахгүй өсгөж байна гэдэг жишгээс өргөн

утга агуулга юм. Өсвөр насныхан хүнд хэцүү

үедээ хэнд ханддаг талаар асуухад ихэнх нь

найз нөхөддөө гэж хариулсан байдаг. Эцэг

эхчүүд хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг ойлгож,

мэдрэхийн тулд нүүрний хувирал, хөмсгөө

зангидах, шүдээ зуух, хөлөө дэвслэх зэрэг түүний

биеийн хэлэмжид анхаарлаа хандуулах нь маш

чухал. Хүүхдээ сонсох үедээ тайван хандаж,

сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд нь туслаж,

хүүхдээ шүүмжлэхгүйгээр ярьж буй зүйлийг

нь ойлгож, мэдэрдэг байх нь хайр, халамжийн

илэрхийлэл. Хүүхэдтэйгээ нэг түвшинд нүүр тань

байхаар суугаад, гүнзгий амьсгаа авч, тайван,

анхаарлаа төвлөрүүлэн, чин сэтгэлээсээ санаа

тавьж байгаагаа мэдрүүлэн түүнийг сонсох нь үр

дүнтэй.

Хүүхдүүд эцэг эхийнхээ хэлсэн бүх зүйлд итгэх

хандлагатай байдаг. Тиймээс тоглоом наргиагаар ч гэсэн

хэт ихшүүмжлэх, хүчлэх, дорд үзэх хандлага гаргаад байвал

хүүхдүүд цаашид өөртөө болон ойр дотны хүмүүстээ

итгэхээ больдог. Улмаар дотно харилцаа, итгэлцэл бага

багаар алдагдаж, харилцаанд нь шүүмжлэл давамгайлж,

хамтдаа асуудлаа шийдвэрлэн, ойлголцоход хана хэрэм

үүсдэг.

Тиймээс хүүхдийнхээ баяр, гунигтай бүхий л мэдрэмжийг

хуваалцан, зөв үг сонгон ярилцаж, айдас, гунигт автсан бол

тэврэх, нурууг нь илэх зэрэг үйлдлийг дадал болгоорой.

Таны хүүхэдтэйгээ харилцах дотно, нээлттэй харилцаа

амьдралын тань үнэлж баршгүй эрдэнэс юм.

2019 оны 9-р сар