Previous Page  8 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 8 / 12 Next Page
Page Background

8

Ням гараг бүр VTV телевизээр 21 цагт гардаг Дефакто тоймын эмхэтгэл:

2019.09.08-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЭРГЭН ТӨЛӨГДӨӨГҮЙ ЗЭЭЛ

1.3 ИХ НАЯД ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭЖ БАЙНА

Үйл явдлын товч:

2011 онд Монгол улсын хөгжлийн бодлогыг

хэрэгжүүлэгч гэж Хөгжлийн банкыг байгуулсан. Энэ

банкны санхүүжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн

улсын хөгжилд оруулж байгаа өгөөжийг хэмжих

байтал зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй байгаа

асуудал банкинд үүсчээ. Хөгжлийн банкнаас зээл

аваад эргэн төлөөгүйгээс 1.2-1.3 их наяд төгрөгийн

асуудал яригдаж байгаа гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-

Эрдэнэ Улсын ерөнхий прокурорт зээлээ төлөхгүй

байгаа компаниудыг өглөө.

Дүгнэлт тайлбар:

Хөгжлийн банкин дээр зээл нэртэй залилан болж

байна. Зээл авсан компаниуд зээлээ эргэн төлөхгүй

байна. Хамгийн эхлээд Хөгжлийн банкны одоогийн

санхүүгийн үзүүлэлт ямар байгааг танилцуулна уу?

Энэ банк байгуулагдаад 8 жил болж байгаа.

Монгол улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэгч

банк гэсэн гоё зорилгоор эхлүүлсэн. Санхүүгийн

үзүүлэлт нь 2019 оны I улирлын байдлаар нийт

актив 4 их наяд 244 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгө

1 их наяд 138 тэрбум төгрөг, пассив 3 их наяд 106

тэрбум төгрөг байна. Тайлант хугацааны байдлаар

нийт зээлийн үлдэгдэл 2 их наяд 577 тэрбум төгрөг,

эрсдлийн сан 336 тэрбум төгрөг байгаа бол чанаргүй

зээлийн хэмжээ 292 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.

Чанаргүй зээлийн харьцаа 10.4 хувьтай байна.

Одоо зээл авчихаад зээлээ төлөхгүй байгаа

компанийн асуудал рүү оръё. Хэний эзэмшдэг ямар

компаниуд байна? Төр мөнгөтэй байж болохгүйн

хамгийн тод жишээ мөн үү?

“ЗГХЭГ-аас Улсын Ерөнхий прокурорт хандан

хоёр бичиг явуулсан. Түүний нэг нь Монгол Улсын

Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөөгүй төрд

хохирол учруулж байгаа гэж үзэн

1. Эрэл компани

2. Хөтөл компани

3. ТОСК (Төрийн орон сууцны корпораци)

4. Монгол драй милк компани

5. Кью Эс Си компани

6. Капитал банкыг прокурорын байгууллагад

өгсөн. Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн

төлөөгүйгээс 1.2-1.3 их наяд төгрөгийн

асуудал яригдаж байна” гэж ЗГХЭГ-ын дарга

Л.Оюун-Эрдэнэ хэлсэн.

ТОСК-ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ

Авсан зээл:

355.5 тэрбум төгрөг

Зээлийн үлдэгдэл:

257.5 тэрбум төгрөг

Төлж барагдуулах хугацаа:

2024.12.01

Хэрэгжүүлсэн төсөл:

s

Буянт-Ухаа 1 орон сууцны хороолол

s

Буянт-Ухаа 2 орон сууцны хороолол

s

Барилга хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор

s

Шинэ яармаг орон сууцны хороолол

КЬЮ ЭС СИ компани

Авсан зээл:

187.6 тэрбум төгрөг

Зээлийн үлдэгдэл:

161.3 тэрбум төгрөг

Төлж барагдуулах хугацаа:

2018.12.03

Хэрэгжүүлсэн төсөл:

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын

нутаг дахь Төмөртэйн уурхайгаас Ерөө суманд

орших “Болд төмөр Ерөө гол” компанийн төмөр

замын Хандгайт өртөө хүртэл барих 33.4 км төмөр

замын төсөл

ХӨТӨЛ компани

Авсан зээл:

161.5 тэрбум төгрөг

Зээлийн үлдэгдэл:

161.5 тэрбум төгрөг

Төлж барагдуулах хугацаа:

2020.10.19

Хэрэгжүүлсэн төсөл:

Хөтөл “Цемент шохой”

компанийн технологийн шинэчлэл

ЭРЭЛ КОМПАНИ

Авсан зээл:

99.5 тэрбум төгрөг

Зээлийн үлдэгдэл:

99.5 тэрбум төгрөг

Төлж барагдуулах хугацаа:

2026.12.20

Хэрэгжүүлсэн төсөл:

Байшин үйлдвэрлэх комбинат

үйлдвэрийн төсөл

МОНГОЛ ДРАЙ МИЛК компани

Авсан зээл:

39.4 тэрбум төгрөг

Зээлийн үлдэгдэл:

39.4 тэрбум төгрөг

Төлж барагдуулах хугацаа:

2023.12.19

Хэрэгжүүлсэн төсөл:

s

Хуурай сүү төсөл

s

Сумдад хуурай сүүний 60 цех байгуулах