Previous Page  3 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 12 Next Page
Page Background

3

НИЙТЛЭЛ

ДеФакто

Замын хөдөлгөөний баруун, зүүн дүрмийн ялгаа

үүссэн нь Дундад зуунаас эхлэлтэй. Хот суурин

бүрдэхийн хэрээр нэг замаар олон хүн явах болж,

ихэнх хүн солгой биш тул морьтой хүн зүүн

талдаа сэлэмтэй, баруун гараараа сэлмээ хэзээ

ч сугалахад бэлэн явдаг байснаас зүүн гарын

хөдөлгөөн бүх оронд хэвшжээ. 1700-аад

оноос Америк болон Францад фермийн

аж ахуй эрчимтэй хөгжиж, цуваа морин

тэргээр хот руу хүнс тариа зөөдөг

болсон байна. Харин хүн нь хамгийн

сүүлчийн, зүүн талын морин дээр

мордож зүүн гар талаа тод харах,

бас баруун тал руу морьдоо

шилбүүрдэх болсноор баруун

гарын замын хөдөлгөөн

үүсчээ.

Замын

хөдөлгөөний

аюулгүй

байдлын

үүднээс аль ч улс орон

нэг бол баруун, эсвэл

зүүн гарын дүрмийг л

сонгож ирснийг түүх

гэрчилнэ.

Үүнийг

дагаад буруу талдаа

хүрдтэй машинуудыг

импортлох, замын

х ө д ө л г ө ө н д

о р у у л а х ы г

хориглодог болсон

байна. Камбожийн

а в т о м а ш и н ы х

нь бараг 80 хувь

нь

Тайландаас

импортолсон, буруу

талдаа

хүрдтэй

байсныг шинэ зуун гарснаас хойш хориглож, хүрдийг

нь зөв тал руу нь тавиулж эхэлжээ. Манай хойд хөрш

Орос ч мөн Японы автомашинуудын жолооны хүрдийг

зүүн гар талынх болгон өөрчилдөг болов.

Ерөнхий сайд Сү.Батболдын Засгийн газрын үед

буюу 2012 онд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг

хангах үндэсний стратеги баталжээ. Энэ стратегид

зүүн гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн

эзлэх хэмжээг 2012 оны суурь түвшин 54 хувиас 2015

он гэхэд 75, 2020 он гэхэд 95 хувьд хүргэнэ гэж заасан

байх юм. Харамсалтай нь монголын хууль гурав хоног

гэдэг шиг үүнд хэн ч хяналт тавихаа больж, буруу

хүрдтэй машин нь дээрх хувийг эзлэх хандлагатай

байна. Уг нь Зам, тээврийн яам үүнийг хариуцах ёстой

ч монголын яамдын нэр, бүтэц нь үргэлж өөрчлөгддөг

тул олон ажил буух хаяг, буцах эзэнгүй орхигдож, хэн

ч хариуцахгүй үлддэг болоод удлаа.

Үүний эсрэг хамгийн оновчтой арга нь юу байж

болох вэ. 2020 он гэхэд бүх машин зүүн талдаа

жолооны хүрдтэй байна, түүнээс цааш буруу хүрдтэй

машиныг хилээр оруулахгүй гээд л хууль гаргаад

нийтэд зарлачихвал хэчнээн олон хүний амь насыг

авто ослоос аварч, замын хөдөлгөөний түгжрэлийг

багасгах бол. Харин буруу хүрдтэй машин давамгайлж

буйгаас Монгол улс зүүн гарын дүрмийг авчих юм бол

хоёр хөршөөсөө эсрэг замын хөдөлгөөнтэй болж, юун

коридор болох, харин хоолойд тээглэсэн бүлх лүгээ

хил дээр гацах болно гэдгээ төрийн түшмэд тунгааж

байгаа болов уу даа.

Тийм хууль гаргаад л дөрвөн жилийн өмнө

зарлачихад хэнд юу саад болоод байгаа юм бол оо,

төр засгийнхаан. Зам, тээврийн осолд хэчнээн иргэнээ

алдсаны дараа үүнийг хийх гэсэн юм бэ.

2016.09.28

ШИЙДЭХ АРГА БЭЛЭН БАЙНА

хүрдийг огцом мушгиснаар осол гаргаж

байна.

Хот

суурин

газруудад

нэвтрэх,

машинаа зогсоолд байрлуулах, онгоцны

буудал орох, гарах зэрэг олон газарт

буруу талдаа хүрдтэй машины жолооч

тасалбар авах, мөнгө төлөх гэж нөгөө

талынхаа цонхоор гараа цухуйтлаа сунах

гэсээр хөдөлгөөний хурдыг сааруулдаг. Зүтгээд

зүтгээд амжилтгүй болсон нь машинаасаа бүр гарч

тойрох нь бий. Мөн ихэнх нь баруун талдаа жолооны

хүрдтэй учир Монголд хамгийн зүүн талын шугам нь

хамгийн хурдан байх дүрэм аль хэдийн үйлчлэхээ

больсноос замын шугамын хурдны ялгаа арилсан.

Нэг ч бай, гурав ч бай бүгд л яг адилхан хурдтай

шугамуудтай боллоо. Байраа зөв эзлэхийг шаардвал

бараг зодуулчих шахна.

Шөнийн цагт хөдөөгийн зам дээр монголын олон

жолооч холын гэрлээ шилжүүлдэггүй учир хурц

гэрлийн гялбаанд замаа харахгүй, мэдрэмжээрээ

баримжаалахад хүрдэг. Буруу хүрдтэй машины холын

гэрлийн тусгал замаасаа гадагшаа чиглэл бүхий

тохируулгатай болохоор баруун гарын дүрэмтэй

оронд тэр гэрэл нь зам руугаа чиглэн нүд улам

хүчтэй гялбуулдаг. Тийм учраас хоёр эсрэг дүрэмтэй

Англи, Францын хил дээр машинуудын том гэрлийг

нь бууруулах хальс төлбөртэй наадаг юм. Наагаагүй

жолоочийг очсон хот бүхэнд нь цагдаа торгоно.