Previous Page  4 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 12 Next Page
Page Background

4

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад айлчлав.

Япон, Монголын харилцаа төр засгийн түвшинд улам

бүр бэхжин өргөжиж, Япон улс Монголын хөгжилд

ихээхэн тусламж олон жил үзүүлж ирсэн юм. Тэд

биднийг гал алдах шахаж байхад цахилгаан станцыг

нь засч, нүүрсээ олборлох хөрөнгө хүчгүй болж байхад

эргэлтийн хөрөнгө өгч, нийслэл хотын нийтийн

тээвэр зогсох гэж байсан өвөл 50 автобус явуулж, улс

орон даяар ерөнхий боловсролын олон арван шинэ

сургууль барьж өглөө. Удалгүй урт хугацааны зээлээр

онгоцны буудал барих гэж байна.

Энэ бүхэнтэй цуг хэрэглээний шинэ соёл ирж байна.

Харин Японы бизнес Монгол руу яарахгүй байна. Гол

шалтгаан нь Монголчуудыг урьдчилан таамаглаж

болохгүйд буюу Монголчууд бидэнд итгэхэд хэцүү

хэвээрээ байгаад оршиж байна. Уулзсан бизнесийн

төлөөлөгчид “улс орны” болон бизнесийн “итгэлийн”

эрсдэл өндөр байгаа тухай ярьж байна. Яг ийм яриа 10

жилийн өмнө болж байсан юм. Япон ба Монгол хүний

хооронд нийгмийн харилцааны хувьд ойлголцлын

асар их зөрүү байна.

Япон хүний үзэл бодлын суурь нь самурайн ёс зүй.

Өөрийн үйл хэргийг төгс эзэмших, эрэлхэг зориг,

тэвчээр хатуужилтай байх, даруу байх, амласан бол

заавал гүйцэтгэх буюу хэлсэн үг бүрийнхээ төлөө бүрэн

хариуцлага хүлээх гэх зэрэг гайхамшигт чанаруудыг

тэд эрхэмлэн дээдлэж, үр удмаа хүмүүжүүлж байна.

Япон хүний бүтээсэн бараа бүтээгдэхүүний чанар энэ

бүхнийг гэрчилж байна. Японы 130 сая хүн мэдээж

бүгдээрээ биш ч гэсэн, давамгайлж байгаа соёл нь

одоо ч гэсэн самурайн ёс.

Японд очих бүртээ энэ ёсыг нь ухан ойлгож, тэднээс

ч дутахгүйгээр, Монголчууд бидэнд байсан ёс зүйгээ

хайж олох, сэргээх хүсэл үргэлж төрөх юм. Япончууд

хүртэл өөрсдийгөө Монголчуудтай холбоотой,

Монголын эрэлхэг зоригт баатрууд японы самурай

нарын хооронд адил, төсөөтэй зүйл их гэж ярьж

байна.

1192 онд Ёоритомо Минамото шёгун самурайн

удирдагч Киото хотоос явж Камакура гэдэг газар

суурьшин цэргийн хүчээ зузаатгаж, удалгүй бусад

хот, газруудыг нэгтгэснээр Япон улсыг 700 жилийн

турш захирсан самурайн дэглэмийн үндсийг

тогтоожээ. Тэр хэмжээ хязгааргүй тансаглаж асар их

эд бараа хэрэглэж 12 давхар кимонотой байсан

хаад ноёдын хэт хэрэглээ, ард иргэд нь

татварт шулуулан ядуурч байгааг

эсэргүүцэн, зөвхөн амьд байхад

шаардлагатай хүнс, барааг л

хэрэглэж хувьдаа эд хөрөнгө хураахгүй байж, биеийн

хүчний хөгжлийг эрхэмлэсэн цэргийн самурайн ёс

зүйг эрхэмлэсэн хатуу дэглэмийг тогтоосон юм. Түүний

төрсөн дүү Ёсицуне Миномото, ахаасаа дутахгүй алдар

нэртэй эрэмгий зоригтой, ухаалаг самурай байсан

бөгөөд ах дүү хоёр төр засаглалын арга барилын

хувьд зөрчилдөж байжээ. Дүү нь алга болсон бөгөөд

Монголчуудтай нэгдсэн байж магадгүй гэх таамаглал

хүртэл байдаг гэнэ. Хубилай хаан Япон руу 1274 болон

1281 онд хоёр ч удаа довтолсон боловч хүчтэй далайн

шуурганд цохигдон олон зуун усан онгоц, цэргүүдээ

алджээ. Энэ далайн шуургыг япончууд Камиказэ

бурхны салхи гэж нэрлэсэн бөгөөд хожим нь японы

төлөө амиа золиослогчдыг энэ нэрээр алдаршуулдаг

болжээ.

Японы самурайн ёс заншил нь тэдний өнөөгийн

амьдралд үзэл бодлын баримжаа чиглэл болж,

тэднийг

хариуцлагатай,

сахилгатай,

өрсөлдөх

чадвартай болгож байна. Монголчууд бидний хатан

зориг, тэвчээр хатуужил, ухаалаг чанарын түүхэн

суурь нь хаана байна вэ?

Энэ хариултыг бид олж чадвал дээр хэлсэн

нийгмийн харилцааны тухай Япон, Монгол хүмүүсийн

ойлголтын зөрүүг ойртуулахад томоохон алхам болох

байх. Энэ зөрүү арай бага болж байж л бизнесийн

хамтын ажиллагаа жинхэнэ утгаараа хөгжих болов уу.

2010.11.30

САМУРАЙ