Previous Page  11 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 11 / 12 Next Page
Page Background

11

ТОЙМ

ДеФакто

Дефакто тоймын гол агуулгыг хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас үзэх

боломжтой.

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР

МОНГОЛЫН ТАЛЫН САНААЧЛАГА МУУ БАЙСАН УУ?

Үйл явдлын товч:

Өнгөрч байгаа Мягмар гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч

В.Путин манай улсад айлчилсан. Энэ нь түүний 4 дэх

удаагийн айлчлал байсан юм.

Дүгнэлт тайлбар:

Айлчлалын үеэр иж бүрэн стратегийн түншлэлийн

гэрээнд гарын үсэг зурсан. Манай улс 192 улстай

дипломат харилцаа тогтоосноос Хятад, Орос, Энэтхэг,

Япон, Америк гэсэн 5 улстай стратегийн түншлэлийн

харилцаатай. Энэ 5 улсаас иж бүрэн стратегийн

түншлэл 2 хөрштэй хийгдсэн. П.Очирбат гуайн үед 20

жилээр энэ гэрээг зурсан байсан ба энэ удаа 20 жилийн

хугацааны түншлэл дуусаад хугацаагүй болгож байна.

Айлчлалын хүрээнд хоёр орны Засгийн газар

хооронд 10 баримт бичигт гарын үсэг зурж, хамтран

ажиллахаар болсон гэж байгаа. Үүнд:

1. Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн

түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын

хоорондын гэрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч

Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир

Владимирович Путин нар

2. Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай

Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны

Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Гадаад

хэргийн сайд Сергей Викторович Лавров нар

3. Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд

дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн

газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын

хэлэлцээрт

Гадаад

харилцааны

сайд

Д.Цогтбаатар, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн

сайд Максим Станиславович Орешкин нар

4. Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй

тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн

газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар

хоорондын 2004 оны хэлэлцээрийн үйлчлэлийг

сунгах тухай Засгийн газар хоорондын

протоколд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн

дарга Х.Батбилэг, Цэрэг-техникийн хамтын

ажиллагааны холбооны албаны нэгдүгээр

орлогч захирал Андрей Артурович Бойцов нар

5. Монгол-Оросын Улсын хил дээр Хиагт-

Алтанбулаг олон улсын авто-замын хилийн

боомтын хэвийн үйл ажиллагааг хангах

чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол

Улсын Гаалийн ерөнхий газар болон ОХУ-ын

Холбооны Гаалийн алба хоорондын протоколд

Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт,

Холбооны гаалийн албаны дарга Владимир

Иванович Булавин нар

6. Монгол Улсын Гаалийн ерөнхий газар

болон Оросын Холбооны Улсын Холбооны

гаалийн алба хоорондын стратегийн хамтын

ажиллагааны 2020-2024 оны төлөвлөгөөнд

Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт,

Холбооны гаалийн албаны дарга Владимир

Иванович Булавин

7. Монгол Улсын Ашигт малтмал, газрын

тосны газар болон Оросын Холбооны Улсын

“Росгеологи” хувьцаат нийгэмлэг /төрийн

өмчит компани/ хоорондын хэлэлцээр”-т Ашигт

малтмал газрын тосны газрын дарга Х.Хэрлэн,

Улсын “Росгеологи” хувьцаат нийгэмлэгийн

ерөнхий захирал Сергей Николаевич Горьков

нар

8. “Монгол Шуудан” ХК болон Оросын Холбооны

Улсын “Орос шуудан” холбооны төрийн нэгдсэн

үйлдвэр хоорондын Стратегийн хамтын

ажиллагааны хэлэлцээрт “Монгол Шуудан”

ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, ОХУ-

ын “Орос шуудан” холбооны төрийн нэгдсэн

үйлдвэрийн

ерөнхий

захирал

Николай

Радиевич Подгузов нар

9. Эрдэнэс Монгол ХХК болон Оросын Холбооны

Улсын “Россети” олон нийтэд нээлттэй

хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан

ойлголцлын санамж бичигт “Эрдэнэс Монгол

ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү, “Россети”

олон нийтэд нээлттэй хувьцаат нийгэмлэгийн

ерөнхий

захирал

Павел

Анатольевич

Ливинский нар

10. Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани

болох “Ди Би Эм ассет менежмент ҮЦК”

ХХК болон Оросын Холбооны Улсын Шууд

хөрөнгө оруулалтын сан хоорондын харилцан

ойлголцлын хэлэлцээрт “Ди Би Эм ассет

менежмент ҮЦК” ХХК-ний захирал Д.Болормаа,

ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн

ерөнхий захирал Кирилл Александрович

Дмитриев нар тус, тус гарын үсэг зурсан.

Гэхдээ бидний хамгийн өндөр хүлээлттэй байсан

төмөр зам, шатахуун, эрчим хүчний асуудлууд

байрнаасаа огт хөдөлсөнгүй гэдгийг тэмдэглэх

хэрэгтэй.