Previous Page  6 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 12 Next Page
Page Background

Б.НАСАНБАЯР

Ph.D /Боловсрол судлал/

НИЙТЛЭЛ

БОЛОВСРОЛ

НИЙТЛЭЛ

Хүүхдээ “хүн шиг хүн” болгож төлөвшүүлэхийн

гол цөм нь тусгай онол, гэр бүлийн нарийн дүрэм

журам, эсвэл зан байдлын томьёонд оршдоггүй.

Харин хүүхдийнхээ төлөө гэсэн гүн гүнзгий хайр

халамж буюу хүүхдийнхээ баярлах, гуниглах,

уурлах, ганцаардах, айх гэх мэт мэдрэмжийг

хуваалцан, ойлгож хүн ёсоор харьцахад оршдог.

Эцэг эх, асран хамгаалагчид нь эрүүл, эерэг

харилцан, ханддаг хүүхдүүд өөрөө өөртөө ч мөн

адил эрүүл эерэг ханддаг, сэтгэл хөдлөлийн хувьд

өөрийгөө тайвшруулах дадалтай байдаг тул

сэтгэл хөдлөлийн тархи нь өөрчлөлт, эмзэглэл

багатай байдаг байна.

Зарим эцэг эхчүүд хүүхдэдээ хүч хэрэглэдэг

шалтгаанаа тайлбарлахдаа “алгадахад хүүхэд

үгэнд нь ордог” гэсэн байна. Үнэн хэрэгтээ

хүүхэд бие махбодын зовиураас зугтааж эцэг

эхийнхээ үгэнд орох нь элбэг байдаг. Алгадаж

сүрдүүлэх нь богино хугацаанд үр дүнтэй

байж, муухай аашлахыг даруй зогсоодог ч

урт хугацаанд эсрэгээрээ муу үр дагавартай.

Учир нь хүч хэрэглэх нь хүүхдэд хүч чадалгүй,

шударга бус хандсан мэдрэмж төрүүлж, эцэг

эхдээ уурлан, өөртөө дүгнэлт хийж сайжрахаас

илүүтэй өс санах хандлага бий болдог. Дорд

үзэгдсэн мэдрэмжээсээ болж хүүхдүүд буруу

хийсэн үйлдэл гэмээ нууж, баригдахгүй байх арга

сүвэгчилж эхэлдэг. Хүч хэрэглэх нь хүссэн зүйлээ

авах арга зам гэсэн жишгийг хүүхдэд харуулдаг.

Зодуулдаг хүүхэд ялангуяа өөрөөсөө жижиг, сул

дорой хүүхдийг зодох, түрэмгийлэх хандлагатай

болж, насанд хүрэх үедээ түрэмгий харилцаатай

болдог нь судалгаагаар тогтоогдсон байдаг.

ӨӨРИЙГӨӨ ТАЙВШРУУЛАХ ЧАДВАР

Я

поны эртний үлгэрт өгүүлснээр, нэгэн түрэмгий самурай там ба диваажинг тайлбарлаж өгөөч гэж

Зэн багшийг сорьжээ. Зэн багш үл тоомсорлон “Чи бол зүгээр нэг бүдүүлэг этгээд, би чам шиг

хүмүүст цагаа гарздаж чадахгүй” гэж хэлээд түүн рүү довтолтол самурайн уур хилэн бадарч, илдээ

хуйнаас нь сугалаад “Энэ мунхаг явдлын чинь төлөө би таныг хөнөөж чадна шүү” гэж хашхиртал, Зэн багш

“Энэ чинь л там юм шүү дээ” гэж тайвнаар хариулав. Өөрийг нь эзэмдсэн уур хилэнгийн талаар багшийн

айлдсан зүйлээс үнэнийг олж ухаарсан, самурай тайвширч, илдээ хураагаад багшид талархан мэхийн

ёслоход “Энэ чинь л диваажин юм шүү дээ” гэж хэлсэн гэдэг.

6

EQ

БА

МЭДРЭМЖ