Previous Page  8 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 8 / 12 Next Page
Page Background

НИЙГМИЙН НЯГТРАЛ

ХИЙГЭЭД ИТГЭЛЦЭЛ:

НИЙГМИЙН

КАПИТАЛЫН ХЯМРАЛ

М

онгол Улсын Их Хурал 2016 онд

Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн

Үзэл Баримтлал -2030 гэх хөгжлийн

бодлогын баримт бичгийг баталсан. Үүнээс өмнө

Монгол Улсын Хөгжлийн үзэл Баримтлал (1996),

Монгол Улсын Мянганы Хөгжлийн зорилтууд

(2005), Үндэсний хөгжлийн цогц бодлого (2008)

гэх мэт олон бодлогын баримт бичиг баталж байв.

Гэвч манай улс олон үзүүлэлтээр дэлхийд сүүл

мушгисаар байна. Мэдээж 2011 оны эдийн засгийн

огцом өсөлт шиг ололтууд байгаа ч тэдгээр нь

тогтвортой биш, цаг зуурын болох нь өнгөрсөн

жилүүдэд батлагдлаа.

Хөгжлийн тухайд олон асуудал ярьж болох.

Монгол Улсын хөгжлийн үндсэн зорилт, хөгжлийн

удирдлагын институц гэх мэт асуулт олон. Гэвч

эднээс хамгийн чухал хийгээд үргэлжид орхигдож

ирсэн нь нийгмийн капиталын хөгжил юм.

Сүүл үеийн хөгжлийн онол, арга зүйд аливаа

нийгмийн хөгжил нь эдийн засгийн, хүрээлэн буй

орчны, хүнийболоннийгмийнкапиталынтүвшнээс

хамаарна гэж үздэг. Тухайлбал, нийгмийн нягтрал

өндөр бүлгүүд төрийн бодлого шийдвэрт оролцох,

засаглалд нөлөөлөх ингэснээр сайн засаглалыг

цогцлоох суурь гэж үзэж ирсэн. Угаас засаглалын

суурь нь хүчтэй иргэний нийгэм байдаг.

Харамсалтай нь манай орны өнгөрсөн 20

гаруй жилийн хөгжлийн нэгдсэн бодлого, үзэл

баримтлалд нийгмийн капиталыг өргөжүүлэн

хөгжүүлэх асуудал ихэнх тохиолдолд орхигдсон

төдийгүй, аливаа бодлого шийдвэрт нийгмийн

капиталын суурь нөхцлийг судлах, харгалзан үзэх

байдал дутагдалтай байсаар байна. “Монголчууд

итгэл даадаггүй, найдваргүй”, “Монголчууд

хамтарч ажиллахаа больсон байна”, “Монголчууд

бие биедээ итгэхээ больсон байна” гэх мэт яриа

гарах болсон нь нийгмийн капитал хэрхэн суларч

доройтсоны нэг илрэл бөгөөд үүнийг бодлогын

түвшинд авч үзэх шаардлагатай болсны дохио юм.

Нийгмийн капитал нь ихээхэн цогц ойлголт

боловч нийгмийн нягтрал, хамтын ажиллагаа,

итгэлцэл, нийгмийн үнэт зүйл, нийгмийн сүлжээ

зэрэг суурь элементүүдийг аливаа төр засгийн

бодлого шийдвэрт зайлшгүй харгалзан үзэх ёстой.

Энэ үүднээс авч үзвэл монголын нийгмийн дүр

зураг тун сонирхолтой хийгээд зайлшгүй судлан

шинжилвэл зохилтой. Улс төрийн шилжилтийн

үе (Fish, Mongolia: Democracy Without Prerequisites

1998), сүүлийн хэдэн жил байгаагүй хурдацтай

эдийн засгийн өсөлт (the Economist 2012) ба уналт,

муудаж буй нийгмийн нөхцөл байдал болон гүйцэд

бус шинэчлэлт (Oleinik 2012, 3) зэрэг нийгмийн

нөхцөл байдлын ээдрээ нь нийгмийн капиталын

динамикт өндөр нөлөө үзүүлж байна.

IRIM судалгааны хүрээлэнгийн Нийгмийн

нягтралын судалгааны үр дүнгээр монголчуудын

итгэлийн болон нийгмийн нягтралын түвшин

харьцангуй сул байна. Монгол дахь нийгмийн

нягтрал нь гэр бүл төвтэй. Монголчуудын хувьд

өөрсөдтэйгөө төстэй шинж чанартай бүлгүүдэд

итгэх, тэдэнтэй хамтарч ажиллах сонирхол

өндөр буюу илүү механик эв нэгдэл зонхилсон

шинж чанартай. Харин эсрэгээрээ нийгмийн

бусад бүлгүүдэд итгэх, тэдэнтэй хамтран ажиллах

сонирхол бага. Тухайлбал, улс төрийн итгэл

үнэмшил, яс үндэс, бэлгийн чиг хандлагаар

“ялгаварлах” хандлагатай байна. Мөн хот,

хөдөөгийн хүмүүсийн хоорондын итгэлцэл сул

байгаа нь нийгмийн өөрчлөлтийн нэг том үр

IRIM СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН БЭЛТГЭВ

8