Previous Page  10 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 10 / 12 Next Page
Page Background

Ням гараг бүр VTV телевизээр 19 цагт гардаг Дефакто тоимын эмхэтгэл:

2018.05.13-ны дугаар


Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ОЛГОЛТ ХҮНДРЭЛТЭЙ БАЙНА

МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН НАМУУДЫН САНХҮҮЖИЛТ ХУУЛЬ БУС

2013 онд Монголбанк ЗГ-тай тохироод 3.8 их наяд

төгрөгийг арилжааны банкуудаар дамжуулан 3-4 хувийн

хүүтэй өгч банкууд цаашаа 8 хувийн хүүтэй зээл болгон

гаргаж эхэлсэн. Буцаж ирсэн мөнгийг нь МИК-д цуглуулаад,

түүнээсээ эргээд санхүүжүүлнэ гэсэн онолтой байсан. МИК

өөрөө гаргасан зээлүүдээрээ бонд гаргаад, үүнийх нь 90

хувийг Монголбанк, 10 хувийг нь арилжааны банкууд авсан

байгаа. Хэрэв энэ энгийн зах зээлийн зээл байсан бол эдгээр

бондыг хөрөнгө оруулагч нар авах байсан юм. Учир нь орон

сууцаар барьцаалагдсан зээл улс орон болгонд хамгийн сайн

зээл байдаг ба урт хугацааны хөрөнгө оруулагчид дандаа

энэ төрлийн бондыг авдаг. Гэтэл Монголбанк, арилжааны

банкнаас өөр хүн авахгүй байгаа нь зах зээлийн хүү, үнэ

өртгөөс хэт хямдруулсан зээл байгаад юм.

Тиймээс ОУВС энэхүү зээлийг төсвийн чанартай зээл хэмээн

тодотгож, үүнийг Монголбанкнаас авч төсөвт оруулахыг

шаардсаны үр дүнд шилжүүлсэн. Ипотекийн зээлийн

өнөөгийн нөхцөл байдлын талаар Эдийн засгийн байнгын

хорооны дарга Д.Дамба-Очир (180503) "Өнгөрсөн дөрвөн

жилийн хугацаанд Монгол банкин дээр ипотекийн зээл 3

их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн. 2017 онд 400 гаруй

сая төгрөгийг төлөөд алдагдлыг бууруулаад явж байгаа.

Монголбанк ч энэ талаар арга хэмжээ аван ажиллаж байна.

Ипотекийн зээлийг 340 тэрбумаар санхүүжүүлж байгаа

боловч хаанаа ч хүрэхгүй байгаа. Ипотекийн зээлийн олголт

хүндрэлтэй байна" гэсэн мэдээллийг чуулганы хуралдааны

үеэр өгсөн. МИК-ийн бондыг 4.5 хувийн хүүтэй авдаг ч

Монголбанкны бодлогын хүү 10 учраас үүний зөрүү 5.5 хувийн

хүүгээр Монголбанк алдагдал хүлээж байна гэж Д.Дамба-Очир

гишүүн тайлбарлаж байгаа.

Одоо нийт зээлдэгчийн тоо 93099. Тэдгээр хүмүүсийн

жилийн эргэн төлөлт нь 200 орчим тэрбум төгрөг байдаг.

Монголд 80 мянган байшин баригдаж байгаа ба үүний 30

мянга нь ашиглалтад ороход бэлэн гэж сайд хэлсэн. Гэтэл

эдгээр байр борлогдохгүй байгаа ба 200 мянган айл байранд

орохоор хүлээгдэж байгаа. Тэгвэл 30 мянган байр бэлэн

ч 200 мянган хүн хүлээгээд байгаагийн цаад шалгаан нь

ипотекийн зээлийн 30 хувийн урьдчилгааг төлөөд байранд

орох хүмүүсийн тоо дууссантай холбоотой. Ипотекийн зээлийг

иргэд буцаж төлж байгаа мөнгөний хэмжээнд үргэлжлүүлэхээс

өөр сонголтгүй. Төрөөс гаргаж байгаа 120 тэрбум бол тусгай

зориулалтын хөнгөрүүлсэн зээл буюу настай хүмүүс зэрэгт

олгож байгаа зээл. Түүнээс биш арилжааны банкуудаар

дамжуулах зээлийг төр үргэлжлүүлэх боломжгүй юм. Үүнийг

өөрчлөх гээд ажлын хэсэг яаман дээр гарсан гэж сайд нь хэлж

байсан. Энэ бүхэн төр оролцоод эхэлвэл үр өгөөжгүй байгааг

л харуулж байгаа юм. Нэгт байгаа мөнгө нь хүрэхгүй, хоёрт

шинээр өгөх мөнгө байхгүй, байгаа мөнгөндөө багтаагаад

хийж байгаа ажил нь үр өгөөжгүй байгааг харуулж байгаа юм.

Монголбанк болон Засгийн газар ипотекийн санхүүжилтийг

сард хоёр удаа тогтмол олгож байгаа бөгөөд 5 дугаар сарын

4-нд Монголбанкнаас 15.7 тэрбум, Засгийн газраас 29.4 тэрбум

төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна. Тус санхүүжилтэд нийт

657 иргэн хамрагджээ. Ипотекийн зээл зарласны дараа 2013

онд орон сууцны үнэ даруй өссөн буюу 2009 онд метр квадрат

нь 990 мянга, 2010 1 сая, 2011 онд 1.3 сая, 2012 он 1.6 сая,

2013 онд 2 сая хүрсэн. Харамсалтай нь Монголбанк 2013 оныг

суурь болгоод орон сууцны үнэ өсөхгүй байна гэж хэлээд

байгаа. 2013 он үнэ өссөн үе нь учраас үүнийг суурь болгон

авах нь мэдээж буруу. 2013 онд метр квадрат нь 2 сая байснаа

2014 оны 7 сард 20 хувь өсч, буцаж буурсан байгаа юм. Одоо

бол 30 хувийг нь төлөөд байранд орж чадах хүмүүсийн тоо

гүйцсэн учраас үргэлжлүүлэхийн тулд нөхцлийг нь солих

хэрэгтэй болно.

УИХ-аас Улс төрийн намын тухай хууль болон Сонгуулийн

тухай хуулийг шинэчлэх ажлын хэсгүүд байгуулан эрх зүйн

шинэчлэлийн ажлыг эхлүүлжээ. Энэ үйл явцад судалгаа

мэдээллээр дэмжлэг үзүүлэх, улс төрийн санхүүжилтийн ил

тод байдал, хяналтыг сайжруулахад хувь нэмрээ оруулах

зорилгоор Нээлттэй нийгэм форум, Ардчилал, сонгуульд

дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн хамтран "Улс төрийн

санхүүжилт, ёс зүй оролцоо, хариуцлага" төслийг Европын

холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхэлсэн байна.

Улс төрийн намуудын санхүүжилт ил тод биш байгааг

орон даяар мэдэж байгаа. Үүнээс хэн хамгийн их хохирох вэ

гэвэл мэдээж иргэд бид өөрсдөө. Учир нь улс төрийн намын

санхүүжилтийн нууц нь авлигын эх үүсвэр. Тэгэхээр энэ бүх

хохирол, тансаглал, мафийн бүлэглэлийн үйл ажиллагааны

төлбөрийг бид төлдөг. Иргэд цалингийнхаа 40 хувийг төрд

өгдөг ч үр ашгийг нь авч чадахгүй байна.

Төлөөллийн ардчиллыг улс төрийн намгүйгээр цааш

хөгжүүлэх боломжгүй. Тиймээс улс төрийн намын

санхүүжилтийг зөв зүйтэй зохицуулахаас өөр аргагүй.

Одоогоор Германд улс төрийн намууд нь хуулийн дагуу

мөнгө босгож , ямар нэгэн алдаа гарвал дахин өгөхгүй гэсэн

нөхцөлтэйгөөр яг тэнцүү мөнгийг улсын төсвөөс авдаг ба их

хуралд суудал авсан намд суудлын тоогоор мөнгө олгодог

ч суудалгүй намд ч мөн мөнгө өгдөг. Бидний одоо хэрэглэж

байгаа аргаас гарз нь бага юм даа гэж энэ мэт бусдын аргыг

хэрэглэх нь зүйтэй гэж бодож байна.

Аль нэг байгууллагад хаанаас яаж мөнгө орж ирээд байгааг

зөвхөн дарга нь мэддэг бол дээрэмчний бүлэглэл буюу мафийн

бүлэглэл гэж нэрлэдэг. Тэгээд тэр даргын эрх мэдэл хязгааргүй

болчихдог. Монголын улс төрийн намууд яг ийм байдалд

орж , намын гишүүд нь ч намын санхүүжилтээ мэдэхгүй

байгаа. Дотоод ардчилал нь ийм дампуу улс төрийн намуудад

харамсалтай нь бид эрх мэдлээ өгчихсөн. Үр дүнд нь МУ-ын

ардчиллын суурь зарчим болох хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх

засаглалын харилцан тайлагнаж бие биенээ хянадаг механизм

алдагдсан.

Монгол улсын Улс төрийн намын тухай хуульд 2005 оноос хойш өөрчлөлт ороогүй.

10