Previous Page  7 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 12 Next Page
Page Background

чанд дэглэмийн нэжгээд нь өнөөдөр алдагдаж,

өнөө маргаашийн ахуйн зуулганд сөхөрч,

машинаа гол дээр угаадаг, байр сууц барьдаг,

хашдаг, өөрийн тойргоос гаргаж л байвал байгаль

орчинд хогоо үлдээдэг өчүүхэн сэтгэлгээгээр

солигдож. Орчин цагийн хөгжил дэвшил, нийгэм,

эдийн засгийн хэрэгцээг дан ганц малч язгуур хэв

маяг сөрөн зогсох боломжгүй ч, төрөлх мэдрэмжээ

даган байгаль орчноо бүхний урд тавих төрийн

бодлого, түүнийг дагах хувь хүний зан үйлтэй

байснаар дэлхийн зориод байгаа зорилтуудын 4

болоод нэжгээдэд нь бид манлайлах боломжтой

байна.

Төрийн бодлого хэмээн том ярихаас урьтаад хувь

хүний зан үйлийг өөрчлөх нэг удаагийн хуванцар

хэрэглээг халах цахим аян өрнүүлсэн туршлагаас

хуваалцъя.

Хоёр сар гаруй хугацаанд өрнүүлсэн нэг удаагийн

хуванцар эдлэлийн хэрэглээг халах сошиал аяны

зорилго маань хүн амын дунд нэн шаардлагагүй

хуванцар эдлэлээс татгалзах, амьдралын хэв

маягаа хуванцаргүй болгож өөрчлөх, энэхүү үйл

хэрэгт шууд холбогдох байгууллагуудыг татан

оролцуулах, хуванцар хэрэглэлийн хор уршиг,

Монгол улсад үүнээс үүдэн тулгамдаад буй

асуудлуудыг хөндөн тавих байлаа.

Аяны явцад ажиглахад ихэнх хүмүүс хуванцар

хаягдлын талаар мэдлэггүй, хаягдлын хэдэн хувийг

Монгол улсад дахин боловсруулах боломжтой,

хэдэн хувь нь байгальд үлддэг, хуванцар хэрэглээг

юугаар орлуулан халж болохыг мэдэхгүй байв.

Монгол улс хуванцар хогоо БНХАУ-д нийлүүлдэг

байсан ч БНХАУ хуванцар хог авахаа больсон

учраас ихэнх нь агуулахад байгааг, Монгол

улсад хуванцар хог дахин боловсруулах үйлдвэр

байхгүйг, дахин боловсруулагдах боломжтой

гэж боддог кофены нэг удаагийн аяга тусгай

доторлогооныхоо улмаас дахин боловсруулагдах

боломжгүй гэдгийг, гадны тусламжтайгаар

байгуулсан ганц ландфилл цэг маань дүүрснийг,

тусгай доторлогоо бүхий ландфилл цэгийг дахин

байгуулах хөрөнгө боломжгүйн улмаас бид хөрсөн

дэх хохирлыг үл хайхран зүгээр л булж байгааг,

аймгуудынхэмжээндэххогийгболбүрзориулалтын

цэг ч гэж нэрлэхэд хэцүү газар овоолж байгаа. Ер

нь аажимдаа Монгол улс хуванцар хогийн овоолго

болж байгааг иргэд мэдсэн бол анхнаасаа бий

болгож байгаа хогондоо тун няхуур хандана, зан

үйлээ өөрчлөнө гэдгийг аяны хүрээнд мэдэрсэн

билээ.

Бүх зүйлийг цогцоор нь, томоор нь өөрчлөх

гэсэн гэнэн хийгээд залхуу хүлээлтээ өндөрлөж,

өөрсдийн чадах нөлөөллийн хүрээнээсээ зан

үйлийн өөрчлөлт хийхийн нэг жишээ нь уг аян

юм. Багахан хүн ам, жижиг нийгмийн сайн тал нь

шинэчилж, хөдөлгөхөд хялбар, хурд сайтай байдаг

гэдэг нь аянаас харагдлаа. Огт мөнгө зарцуулаагүй

өрнүүлсэн аян гэхэд 25 байгууллага аж ахуйн

нэгж нэгдэж, 1600 пост оруулан, цахим хуудсанд

тавьсан нийтлэлүүдэд 12000 хандалт, сошиал

медиад 100,000 давсан хандалт авчээ.

Жижигхэн боловч загвар нийгэм болох боломж

бидэнд байна. “Мөнгө хөрөнгөтэй болчихвол

хогноосоо салах амархан, наад бодлоо март” гэж

мэтгэх нь ч бий л байх. Асуудал хогоо арилгахад

биш, хог тарьдаггүй сэтгэлгээтэй үе бэлдэж,

хүмүүжүүлэхэд орших юм.

7