Previous Page  6 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 12 Next Page
Page Background

Б.Булганчимэг

Хөгжлийн бодлогын магистр ба одоо

хөгжлийн салбарт ажиллаж байна

Ц

оорсон оймсоо нөхөж, сэлбэж өмсдөг

хүмүүжлээр өссөн би түүнээ хаа нэгтээ

гээжээ. Дууссан жигнэмэгийн хайрцгаа

зүү утасны сав болгон ашигладаг, гялгар уутыг

угааж, эвхээд дахин хэрэглэдэг, аавын хуучирсан

цамц хүүгийн хантааз болон дахин урлагддаг

арвич хямгач сэтгэлгээ монгол айл өрх бүрт л

саяхныхсан. Шилжилтийн дараах ядуу зүдүүдээ

тэгж явсан юм уу даа гэж бодтол өнөөдөр бид

цамаан, үрэлгэн, эх цадиггүй хэрэглээтэй болжээ.

Замын түгжрэлээрээ дэлхийд гайхагдах мөртлөө

жолоо бүрийн ард голдуу ганцаараа, кофе шопод

суухдаа шаазан биш хуванцар аяганд кофегоо

хийлгэж, жимс ногоо бүрээ өнгө өнгийн гялгар

уутанд савлуулж, хурал уулзалтад нэг удаагийн

савтай ус тавиагүй л бол бүдүүлэгт тооцон хямсайх

бид үүнийгээ даяарчлал, хөгжил хэмээн хаацайлж,

мөрөө хавчицгаана.

Өнөө цагийн консюмеризм, хэрэглээний

туйлшралаар жил болгон шинэ утас, улирал бүр

шинэ загварын гутал, хүрэм авах сэтгэлгээ биднийг

ч бас тойрсонгүй. Нэг насны эд хэмээн чанартай

эмээл, гаанс, хөөргөөрөө гоёдог, насаараа нэг

дээл магадгүй нэг гутлаа эдэлдэг, эмээлээ дэрлэж,

дээлээ нөмрөөд хажуулчихдаг, эсгий гэрт нь хүний

хэрэглээ цөм бүрэн атлаа эвхээд хураагдчихдаг,

минимализм гэдэг ойлголтыг тренд болохоос өмнө

амьдралаараа харуулж явсан монголчууд өнөөдөр

хэрэглээний туйлшралаас зугтаж чадсангүй.

Гэхдээ хөгжлийн тухай ойлголт өөрчлөгдөж, юмс

эргэж байна.

Хөгжлийг амьд үлдэхийн тулд юугаа ч золихоос

буцахгүй шугуйн тэмцэл гэж харж байсан хүн

төрөлхтөн одоо нэг амсхийж, яавал энэ дэлхий

дээр илүү удаан, амар жимэр аж төрөх талаар

бодолхийлдэг болжээ. Даацтай, зөв, хүн төвтэй

хөгжил нь эдийн засаг, байгаль орчин, нийгэм

гэсэн гурван үндсэн тулгууртай байдаг. НҮБ-аас

тунхагласан 17 зорилго хийгээд түүнтэй уялдуулан

гарсан Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн

зорилт-2030” баримт бичгүүдийн аль алинд нь

тогтвортой, жинхэнэ хөгжил гээч нь нийгэм,

эдийн засаг, байгаль орчин гурвын шүтэлцээ, тунг

тааруулсан хөгжил юм гэжээ.

Эх дэлхийгээ, түүний тээж чадах даацыг

тооцоололгүй өсөн нэмэгдэж буй хүн амаа тэжээх

гэж улайрсан хүн төрөлхтөн өнөөдөр эргээд

байгаль орчны асуудлыг эн тэргүүнд тавилгүйгээр

зөв хөгжих боломжгүй гэдгийг ухаарч эхлэж байна.

Үйлдвэржилт бага, хүн амын суурьшилт тархмал

гэдгээрээ Монгол Улс онгон зэрлэг байгальтай

үлдэж чаджээ хэмээн бахархдаг ч тэрхүү онгон

зэрлэг байгаль уур амьсгалын өөрчлөлтөд

асар ихээр нэрвэгдэж байна. Монгол орны

газар нутгийн 70-аас илүү хувь нь цөлжилтөд

нэрвэгдсэн, малын бэлчээр, ой мод хумигдаж,

усны хомсдол нүүрлэж байна. Монгол Улс уур

амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдэх эрсдлээрээ 8-д

жагсаж байгаагаас үзэхэд (UNDAF 2016) бид ямар

ч хөгжлийн замнал, гаргалгаа гаргасан байгаль

орчныхоо даац, нөөцийг байнга бодолцох,

мөнөөх Тогтвортой Хөгжлийнхөө Зорилгуудаас

байгаль орчны асуудал хөндсөн зорилгуудыг нь

чандлан дагах ёстой болж байгаа хэрэг. Угтаа бол

нүүдэлчин удамтай бидний хамгийн давуу чанар

нь байгаль орчинтойгоо шүтэлцэж, байгаль

дэлхийгээ аргадаж өссөн сэтгэхүй, ахуй маань.

Сүргийн бүтцээ анхааран ямаа, хониныхоо

тоог тохируулдаг байсан малч ухаан, гол мөрөн,

булаг шандыг бохирдуулалгүй цэнгэг усны эхийг

хадгалж үлддэг байсан сэтгэл, малын бэлчээрийг

талхлахгүй гэсэндээ буурь сэлгэн нүүдэлдэг байсан

ХАРИУЦЛАГАТАЙ

НИЙТЛЭЛ

Хэрэглээ

БАЙГАЛЬ ОРЧИН ГЭГДЭХ ТУЛГУУР:

6