Previous Page  2 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 12 Next Page
Page Background

№409 431

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

ЭМЧИЛГЭЭНИЙ

ИМПОРТ

М

онгол 2017 оны ДНБ-ийхээ 3 хувийг эрүүл

мэндийн салбарт зарцуулжээ. Манай улс 3.1

сая хүн амтай, дундаж нас нь 70 (эмэгтэй 75,

эрэгтэй 66) болжээ. Бидний 70 хувь нь хот сууринд, 30

хувь нь хөдөөд амьдарч байна.

Дэлхийн хамгийн бага нягтралтай орон учир эрүүл

мэндийн үйлчилгээг иргэн бүртээ хүргэх нь тун амаргүй

ч, төр засаг бүх чадлаараа хичээж ирлээ. “Эрүүл мэндийн

төвийн” 2016 оны тайлангаар монголд 3,500 эрүүл

мэндийн байгууллага (төв эмнэлэг, тусгай мэргэжлийн

төв 13, бүсийн оношилгоо эмчилгээний төв 5, аймгийн

нэгдсэн эмнэлэг 16, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл

мэндийн төв 12, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг 6, сум

дундын эмнэлэг 39, сумын эрүүл мэндийн төв 273,

өрхийн эрүүл мэндийн төв 220, ортой хувийн эмнэлэг

234, оргүй хувийн эмнэлэг 1,076) ажиллаж, тэдгээрт

48,173 эрүүл мэндийн ажилтан эмнэлгийн тусламж,

үйлчилгээ үзүүлж байна. Нэг их эмчид 309 хүн, нэг

сувилагчид 269 хүн ногдож, эмч сувилагчийн харьцаа

1:1.2 болжээ.

Эмч, сувилагч, эмнэлгийн орны хүрэлцээгээрээ манай

улс хөгжиж буй орнууд дотроо толгой цохидог. Гэвч

асуудлын гол нь тоондоо биш, чанарт юм. Чанарын

хувьд эрүүл мэндийн салбарт хийх ажил маш их байна.

Эрүүл мэндийн үйлчилгээний чанар муу учраас

сүүлийн хориод жилд иргэд гадаад явах нь жил бүр өсч

байсан бол 2014 оноос буурах хандлага ажиглагдаж

байна. Монголбанкны 2015 оны судалгаагаар жилд

50,000 орчим (давхардсан тоогоор) иргэд гадаадад

эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зорчиж, жилд 70-130

сая ам.долларыг эмчилгээний импортоор алдаж байна.

Монгол Улсын эмчилгээний импортын шалтгаан,

бүтэц, хандлагыг нарийвчлан судалж, боломжоороо

бууруулах нь иргэдийн хөрөнгө санхүүг хэмнээд

зогсохгүй, эрүүл мэндийн үйлчилгээг чанаржуулахад

бодитой хувь нэмэр болох ажээ.

Монголд эмчилж чадахгүй өвчин эмгэгээс гадна,

эмчилж чаддаг өвчнийг ч эмчлүүлэх гэж чанар, тав тух,

эрсдлээ тооцон монголчууд гадаадад “эмчилгээний

аялалд” явсаар байна.

1990 онд монголд эмчилжчадахгүй 40 өвчин эмгэгийн

жагсаалт гарч байсан бол 2017 онд уг жагсаалтад 26

өвчин эмгэг үлджээ. Эдгээр нь өндөр технологийн

багаж, тоног төхөөрөмж, нарийн мэргэжлийн ур чадвар

шаардсан, манайд ховор тохиолддог мэс заслын аргаар

ихэвчлэн эмчлэгдэх өвчин эмгэгүүд юм.

Эмчилгээний импортын шалтгааныг багцалвал а)

дээрх жагсаалтад орсон ба ороогүй ч манай улсад

хийдэггүй шинжилгээ, оношилгоо, эмчилгээ; б)

ашиглаж байсан техник, технологи нь хоцрогдсон,

эрсдэл өндөр оношилгоо, эмчилгээ; в) хийж чаддаг

ч, үйлчлүүлэх дараалал нь урт оношилгоо, эмчилгээ;

г) үйлчлүүлэгчийн итгэл алдах - нэг өвчтөнд өөр өөр

онош тавих, шинжилгээний хариунууд зөрөх; д) тав

тухтай үйлчилгээг эрэлхийлэх, халдвар авах эрсдлээс

зайлсхийх зэрэг болно.

Харин нутагтаа хийж байгаа ч, хамгийн их гадагшаа

явж эмнэлгийн тусламж авч буй үйлчилгээг төрлөөр нь

үзвэл:

• Элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс засал: I эмнэлэг

болон ХСҮТ-д (хавдрын) хийдэг боловч дараалал

урт, зарим эдийн тохироо таардаггүй;

• Тархины мэс засал: III эмнэлэгт хийдэг, дараалал

урт, мэс заслын дараах нөхөн сэргээх үйл

ажиллагаа, хяналт сул; Тархины судсан дотуурх

болон зүрхний титэм судсан дотуурх оношилгоо

эмчилгээг нээлттэй бус мэс заслын аргаар

оношилж эмчилж байна;

• Зүрхний гажигийн мэс засал: III эмнэлэгт хийдэг,

дараалал урт, мэргэшсэн эмч дутагдалтай, абляци

(тэлэлт) саяхнаас хийж эхэлсэн, нээлттэй хагалгаа

давамгайлж байгаа; Зүрхний хэм алдагдлын

эмчилгээг хийж эхэлсэн байгаа.

• Гэмтлийн болон үений мэс засал: улсын болон

хувийн эмнэлгүүд хийж эхэлсэн. ГССҮТ болон

II эмнэлгээс гадна, Интермед, Грандмед,

Мөнгөнгүүр эмнэлгүүд хийж байна. Гэвч

эмчилгээний чанарт гомдол гардаг;

• Нөхөн сэргээх эмчилгээ: ихэнхдээ нарийн

мэргэжлийн эмчийн зөвөлгөө, эмчилгээний

тоног төхөөрөмж, эмнэлгийн орчин, эмийн

чанар, тав тухыг харж гадаадыг сонгодог;

АВРАЛ ХАЙСАН “АЯЛАЛ”

2