Previous Page  11 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 11 / 12 Next Page
Page Background

ТОЙМ

ДеФакто

Дефакто тоймын гол

агуулгыг хураангуйлан бэлтгэв.

Тоймын бүрэн эхийг

http://jargaldefacto.com/article/defakto-toim-2sh18-sh5-13

холбоосоор үзнэ үү

2019 ОНЫ ТӨСӨВ

СУЛЛААД БУЦААГААД ХОРЬДОГ ШҮҮХИЙН ТУХАЙД

5-р сарын 11-ний өдрийн чуулганы хуралдаанаар Монгол

Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл,

2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн

хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжсэн.

Нэгдсэн төсвийн нийт орлого 2019 онд 1.9 их наяд орчим

төгрөгөөр нэмэгдэх, сүүлийн жилүүдэд 4 оронгоор хэмжигдэж

байсан зээлийн үйлчилгээний төлбөр 300 орчим тэрбум

төгрөгөөр буурч 860 гаран тэрбум төгрөг болох, Засгийн

газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн нийт өрийн

ДНБ-д эзлэх хувь 10 орчим хувиар буурч, ДНБ-ий 55 гаруй

хувьд хүрэх, Засгийн газрын дотоод нийт өр дунд хугацаанд

тогтмол буурах, хөрөнгө оруулалтын зардал болон цэвэр

зээл 760 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэх, төсвийн алдагдал

314 тэрбум төгрөгөөр буурах, төсвийн алдагдлыг нөхөх

зориулалтаар дотоодын бонд гаргахгүй байх зэрэг эерэг

нөхцөл байдлууд бүрдэнэ гэж төсөөлжээ.

Нэгдсэн төсвийн 2019 оны хүрээний мэдэгдэл, 2020-2021

оны төсвийн төсөөлөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн

тэнцлийн ДНБ-д эзлэх хувийг 2019 онд -6.1, 2020 онд -4.3, 2021

онд -2.5 байхаар тус тус тооцжээ. Төсвийн орлогын 73 хувийг

урсгал зардалд, 27 хувийг хөрөнгө оруулалтад зарцуулах

бөгөөд ирэх онд ам.долларын ханшийг 2280 төгрөг байхаар

төсөөлж байгаа ажээ.

Ч.Хүрэлбаатар сайд төсвийг дахин тодотгоно гэдэг нэрээр

юу дуртайгаа хийдэг арга барилыг зогсооно гэж хэлснийхээ

дагуу төсвийн тодотгол хийхгүй гэж ярьсан. 5-р сар гарч

байхад дараа оныхоо төсвийн хэлэлцүүлгийг эхлүүлж байгаа

нь засаглал нэг алхам урагшилж байна гэж харж байна.

Эрдэнэт үйлдвэр эдийн засгийн гол тоглогч мөн. Гэхдээ

сүүлийн 2 жил их том хэрүүлийн алим болсон.. Ер нь монголд

төрийн өмч гэж байхаа болиод намын өмч гэж л байдаг

болсон. Сангийн сайдын мэдээлснээр Эрдэнэтийг 100 хувь

төрийн өмч гэж үзээд 2019 онд татвараар 175 тэрбум төгрөг

орж ирнэ гэж тооцсон байна.

Авлигатай Тэмцэх Газраас С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг

Оюутолгойн гэрээний асуудлаар дөрөвдүгээр сарын 10-

ны өдөр сэжигтнээр баривчилсан. 5-р сарын 10-ны өглөө

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн

анханшатнышүүхэд Ерөнхий сайд асанС.Баяр, Ч.Сайханбилэг,

Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын

ажиллагааны газрын дарга асан Б.Бадрал нарыг үргэлжлүүлэн

30 хоног хорих прокурорын саналыг өнөөдөр хэлэлцсэн.

Шүүхээс С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарыг батлан

даалтад гаргах гаргаж, хилийн хориг тавих шийдвэр

гаргасан. Гэтэл орой нь Уг шүүгчийн захирамжид хуульд

заасан эрхийнхээ хүрээнд прокуророос Чингэлтэй дүүргийн

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид

гомдол гаргасныг хүлээн авч хянаад: С.Баяр, Ч.Сайханбилэг,

Б.Бадрал нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн

шүүгчийн захирамж үндэслэл тодорхойгүй гэсэн үндэслэлээр

уг шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцож, прокурорын

гомдлыг хангаж шийдвэрлэсэн.

МУ-ын Ерөнхий сайд байсан 2 хүний шийдвэр бол улс

төрийн шийдвэр байсан буюу их хурал баталж байсан. Энэ

хэргийн талаар төр засаг хурдан хариулахгүй бол иргэдийн

дургүйцэл төрж байна мөн гадны улсууд, хөрөнгө оруулагчид

бүлтийтэл хараад сууж байгааг санах хэрэгтэй. Ч.Сайханбилэг

Ерөнхий сайд ч захиандаа үүнийг

Вешинский арга гэж бичсэн байсан.

Вышинский 1930-аас 1936 оны хооронд

ЗХУ-ын дэд прокурор, прокурор байсан

хүн л дээ. Энэ хүний алдартай хэдэн үг

байдаг. Жишээ нь “өөрийнхөө буруугүйг

батлах нь тэр хоригдсон хүний ажил”,

“бүх улсын дайснуудтай хийгдэж байгаа

ажил хуулийн дор хийгдэх ёстой”

гэж хэлсэн байдаг. Бид улс төрийн

хоригдолтой болох вий гэж санаа зовж

байна. Хүнийг буруутайг нь баталтал тэр хүн гэм буруугүй

байна гэдгийг бид ардчиллын хүчээр олж авсан шүү дээ.

Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний

хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий

Ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очирыг чөлөөлж, оронд нь

Д.Тэрбишдагва гишүүнийг томилсон. Мөн ажлын хэсгийн

бүрэлдэхүүнийг өргөтгөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан,

Ж.Батзандан, Х.Болорчулуун, Д.Ганболд, М.Оюунчимэг нарыг

нэмж томилохоор шийдвэрлэсэн. УИХ-ын даргын 2018 оны

гуравдугаар сарын 23-нд гаргасан захирамжийн дагуу Ажлын

хэсгийнбүрэлдэхүүндУИХ-ын гишүүнН.Амарзаяа, О.Баасанхүү,

Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа

нар ажиллаж байгаа.

Төсвийн орлогын 73 хувийг урсгал зардалд, 27 хувийг хөрөнгө оруулалтад зарцуулахаар төсөөлж байна.

Монгол улсын Улс төрийн намын тухай хуульд 2005

оноос хойш өөрчлөлт ороогүй. Манайд улс төрийн намын

тухай хуулиа харахаар намын тухай хуулийг зөрчсөн албан

тушаалтныг 40-60 мянган төгрөгөөр, улс төрийн намыг 200-

250 мянган төгрөгөөр торгоно гэсэн байна. Бодит байдал дээр

бүхэл бүтэн намыг 200 мянган төгрөгөөр торгоод яах юм бэ?

Тэгээд бүр үнэхээр торгосон тохиолдол ч алга. (Улс төрийн

намын санхүүжилтийг дагнан судалдаг судлаач Б.Эрдэнэдалай)

Одоогийн хуулиар бол Аудит, Сонгуулийн Ерөнхий Хороо,

Татварын Ерөнхий Газар зэрэг байгууллагууд улс төрийн

намуудын санхүүжилтэд хяналт тавьдаг. Гэвч яг ямар түвшинд

хяналт тавих нь хуульд нарийн тусаагүй. Тиймээс нэр төдий

хяналт үүссэн байна.

11