Previous Page  4 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 12 Next Page
Page Background

НИЙТЛЭЛ

Б.Болорсайхан

Хүний эрх хамгаалагч бөгөөд “Бүх нийт боловсролын төлөө!”

Иргэний нийгмийн үндэсний эвслийн Дэд зохицуулагч. Хууль

зүйн магистр.

ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙН

М

анай улсын хүн амын 1/3 гаруй хэсэгт

буюу 15-аас дээш насны, эдийн засгийн

идэвхтэй, ажиллаж байгаа хүн бүрт тохиолдох

боломжтой нэгэн асуудлыг хөндлөө. Эн тэргүүнд Улсын

Их Хурлын хаврын чуулганаар Хөдөлмөрийн тухай

хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж буй энэ

үед ажлын байрны бэлгийн дарамт (АББД) -ыг таслан

зогсоох, тус үйлдэлд хариуцлага ногдуулан, ажил олгогч,

ажилтны эрх, ашиг сонирхлыг нэгэн зэрэг хуулиар

баталгаажуулах шаардлага тулгарч байна.

Хөдөлмөрийн тухай хуулийг 1999 онд, Эрүүгийн

хуулийг 2002 онд мөрдөхдөө АББД-ыг хуулиар тусгайлан

хориглоогүй учраас жилээс жилд нөхцөл байдал улам

хүндэрснийг төр, төрийн бус, иргэний нийгмийн

байгууллага, судлаачдын олон төрлийн судалгаанаас

харж болно. Ялангуяа АББД нь төр, хувийн хэвшил,

албан бус хөдөлмөрийн салбар үл хамааран үр дүнтэй

хариуцлага тооцох үндэсний механизмгүй, эрх зүйн

оновчтой зохицуулалтгүйн улмаас маш түгээмэл, далд,

гүнзгий бэхжсэн байна.

Түүхэн уламжлалаа эргэн харвал, эртний төдийгүй

орчин цагийн хууль тогтоомжоор ч эмэгтэй хүний бие

махбодод үл халдах, хүндлэх, тэр дундаа хөдөлмөрийн

харилцаанд

бэлгийн

болон

бусад

хэлбэрээр

дарамтлахыг зохицуулж иржээ.

Анх дайнд явсан цэрэг эрсийн гэр бүл, эхнэр охид,

хожим тайж ноёд язгууртны хатад, авхайг хамгаалсан,

улмаар харц ард, хамжлагыг үндэсгүй дарамтлахаас

сэргийлж, бэлгийн дарамт үзүүлсэн байвал хатуу

цаазлах, язгууртны хувьд пүнлүү хасах, эд хөрөнгө,

малаар торгох, зэрэг дэв, тушаал бууруулах, хураах

хариуцлага ногдуулж байсан бол харцын хувьд зодох,

жанчих, цаашилбал хөвчдөн алах зэрэг шийтгэл

ногдуулж байсныг “Монголын хууль тогтоомжийн

түүхэн эмхэтгэл” (2010) цувралаас харж болно.

Хуулиар АББД-г хориглох нь орчин цагийн түүхэнд

цоо шинэ зохицуулалт биш, өмнөх зохицуулалтаа

цаашид улам сайжруулж, ажил олгогчийг зүй бус

үйлдлээс урьдчилан сэргийлэхэд туслах, ажилтан

нэг бүрийг хамгаалахуйц зохистой ажлын байр бий

болгоход хувь нэмэртэй билээ. Бодлого боловсруулагч,

шийдвэр гаргагч эрх зүйн соёлын тулгуур болох эрх

зүйн хэмжээний туршлагаас (Хүснэгт №1) уламжлах,

орчин үед шинэчлэн зохицуулах туршлагыг цаашид

хууль боловсруулахад нягтлан анхаарах нь чухал.

АББД нь хүний эрхэм чанар, эрх тэгш боломж,

шударга цалин хөлс, аюулгүй хөдөлмөрлөх орчинг

үгүйсгэдэг. Эсрэгээрээ зохистой хөдөлмөр нь хүнийг

хөгжлийн төвд аваачдаг. Аливаа хуулийн хамгаалал

нь эрэгтэй, эмэгтэй, залуу байхаас үл хамааран

хүн бүр зүй бус үйлдлийн эсрэг зоригтой дуугарах,

тэмцэх боломж олгодог. Цаашилбал мөлжлөгөөс

ангижруулж, тогтвортой хөгжлийг залж хурдасгадаг.

Иймээс Тогтвортой хөгжлийн 5, 8, 10 дугаар зорилгыг

хэрэгжүүлэхээр нэн даруй хийх алхам бол хуулиар

АББД-ыг хориглох юм.

НЭГЭН АСУУДАЛ -

АББД

4