Previous Page  5 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 12 Next Page
Page Background

Хүснэгт №1. Эрүүгийн хуулиар АББД-ыг хориглосон туршлага

1926 он

XXI бүлэг. Аливаа албаны хүмүүс гэмт явдлаар явах нь

147-р зүйл: Аливаа албаны хүн эрх тушаалдаа эрдэж албан яамны зэрэг газрын хэрэг явдал

дор саатал, боогдол болгох ба ард олны амгалан тайван байдлыг сахих хууль дүрмийг

зөрчих ба бусдын эрх чөлөө ба эд хөрөнгөн дор халдах, ашгийг хичээж цааз хуулийг

зөрчих, аливаа хүнийг айлган сүрдүүлж дарлах аваас 1 сараас 2 жил хүртэл гяндан хорих

буюу 50-1200 төгрөг хүртэл торговол зохино.

1929 он

ХХ БҮЛЭГ. Аливаа албаны хүн гэмт явдлаар явах нь

149-р зүйл: Аливаа албаны хүмүүн эрх тушаалдаа эрдэж албан яамны зэрэг газрын хэрэг

явдал дор саатал боогдол болгох ба ард олны амгалан байдлыг сахих хууль дүрмийг

зөрчих ба бусдын эрх чөлөө ба эд хөрөнгөн дор халдах, ашгийг хичээж цааз хуулийг

зөрчих, аливаа хүмүүнийг айлган сүрдүүлж дарлах аваас 1 сараас 2 жил хүртэл хорих буюу

50-1200 төгрөг хүртэл торговол зохино.

1934 он

133 дугаар зүйл. Бие махбодийг хүчирхэн барьж явалдах хийгээд биеэ хамгаалж чадахгүй

байдлыг далимдуулан явалдах буюу түүнчлэн эд амьдрал, албаны хувиар эрхэнд буй

ашиглан албадах зарчмаар хүчирхэж явалдсан бол 3 жил хүртэл хугацаагаар хорьж ял

шийтгэвэл зохино.

Хэрэв хүчирхэн явалдах явдлыг хэд хэдэн хүн хамтран үйлдсэн бол 5 жил хүртэл

хугацаагаар хорих ял шийтгэвэл зохино.

1942 он

165 дугаар зүйл. Эмэгтэйчүүдийг хурьцлын холбоонд албадан хавчиж оруулах буюу эсвэл

эд амьдарлага ба албан тушаалын талаар эрхэндээ байсан эмэгтэйчүүдтэй зүй бус арга

маягаар явалдах болбол 5 жил хүртэл хугацаагаар хорьж шийтгэвэл зохино.

1961 он

89 дүгээр зүйл. Эрхшээлдээ байгаа хүнтэй тулган хавчиж хурьцал үйлдэх.

Албан тушаал, эд материал буюу бусад байдлаар өөрийн эрхшээлд байгаа хүмүүсийг тулган

шахаж хурьцал үйлдвэл 3 жил хүртэл хугацаагаар хорьж шийтгэнэ.

1986 он

114 дүгээр зүйл. Эмэгтэй хүнийг тулган хавчиж хурьцал үйлдэх

Албан тушаал, эд материалын болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа эмэгтэй хүнийг

тулган хавчиж хурьцал үйлдсэн бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу хорин таван

мянгаас нэг зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

2002 он

Зохицуулаагүй

2015 он

12.4 дүгээр зүйл.Бэлгийн дарамт учруулах

1.Хохирогчид ажил, албан тушаал, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгө, сэтгэл санааны, бусад

байдлаар хохирол учруулах үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэж бэлгийн харьцаанд

орох сэдлээ үг хэлээр, биеэр, өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсхүл бэлгийн харьцаанд орохыг

шаардсан бол нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл

нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн, эсхүл энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар

хохирогчид дарамт учруулж бэлгийн харьцаанд орсон бол нэг сараас нэг жил хүртэл

хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих

ял шийтгэнэ.

(Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон)

5