Previous Page  8 / 8
Information
Show Menu
Previous Page 8 / 8
Page Background

8

ТОЙМ

ДеФакто

2016 оны байдлаар эрүүл мэндийн тусламж,

үйлчилгээ үзүүлдэг бүх байгууллагын үйл ажиллагааны

санхүүжилтийн бүтцийг авч үзвэл эрүүл мэндийн

даатгалын сангаас 20 хувийг, төсвөөс 40 хувийг,

үлдсэн 40 хувийг хувь хүмүүс өөрсдөө төлдөг болжээ.

Хувийнхаа зардлаар төлж байгаа хэсэг нь ийм өндөр

байгаа учирМУ-ыниргэдбуцаад ядууралдөртөх эрсдэл

өндөр байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас

онцолсон. Олон улсын жишгээр бол эрүүл мэндийн

салбарын санхүүжилтэд тухайн улсын дотоодын нийт

бүтээгдэхүүний 5-10 хувийг зориулахыг хэвийн гэж

үздэг бол манайд 3-4 хувь байгаа.

2017 оны 10-р сарын байдлаар эмийн үнийн

хөнгөлөлтөд зориулжтөрзасгаас 26.3 тэрбумтөгрөгийг

эмийн сангуудаар дамжуулан олгосон байна. Энэхүү

эмийн хөнгөлөлтөд нийгмийн даатгалын сангаас

олгосон мөнгөний 15 орчим хувийг зориулжээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаагаар

манай улс эмийн үнэ өндөр дэлхийн арван орны тоонд

бас багтаж байна.

2014 оны тоогооор Монгол Улсын эм зүйн салбарт 32

үйлдвэр, 1283 эмийн сан, 120 гаруй ханган нийлүүлэгч

ажиллаж байна. Хүн амын тал нь, эмийн сангуудын

гуравны хоёр нь нийслэл Улаанбаатарт төвлөрчээ.

Улсын бүртгэлд 3000 гаруй эм бүртгэгдсэний талыг

нь импортолдог бөгөөд ихэнх нь ОХУ, БНХАУ, Словак,

Энэтхэг, Герман зэрэг орноос оруулж ирдэг гэж

холбогдох албаныхан мэдээлжээ. Харьцуулахад, таван

сая хүнтэй Финланд улсад том клиникийн 24, эмийн

төвийн 224, хувийн 800 эмийн сан ажиллаж, хүн

амынх нь 88 хувь эрүүл мэндийн үйчилгээндээ сэтгэл

хангалуун байдаг ажээ.

Эрүүл мэндийн үйлчилгээний үнэ, жишгийг

Эрүүл мэндийн яам буюу үйлчилгээ үзүүлэгч өөрөө

тогтоодгоос төсвийн ч, даатгалын ч зарлагын үр дүнг

хэмжих, үнэлж дүгнэх, урамшуулах боломж байхгүй

тул эрүүл мэндийн салбар өнөөгийн байдалд хүрч

дампуурчээ. Эмийн чанар, үйлдвэрлэл, нийлүүлэлт,

түгээлтийн хяналт шалгалтыг хариуцсан төрийн

байгууллага бол Эрүүл мэндийн яам биш, Мэргэжлийн

хяналтын ерөнхий газар бөгөөд түүний 150 ажилтан

улсын үйлдвэрлэл, үйлчилгээний бүх салбарын хаана

нь ч хүрдэггүй нь ойлгомжтой. Ер нь эм үйлдвэрлэгчид

нь өөрсдөө борлуулдаггүй байх систем рүү орох

хэрэгтэй дээ.

Хувь хүний хувьд хоолны хэмжээ, чанарт онцгойлон

анхаарч, биеийн хөдөлгөөнөө нэмэгдүүлэх хэрэгтэй.

www.jargaldefacto.com

www.defacto.mn

Ерөнхий эрхлэгч:

Дамбадаржаагийн Жаргалсайхан

Ерөнхий Редактор:

Ганбаатарын Жавзмаа

Адъяагийн Тунгалаг

Дефакто тоймын гол агуулгыг хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайт

аас үзэх боломжтой.

6

www.jargaldefacto.com

Ерөнхий эрхлэгч:

Дамбадаржаагийн Жаргалсайхан

Ерөнхий Редактор:

Ганбаатарын Жавзмаа

GOOGLE STORE

APP STORE

EDITORIAL BOARD

Jargalsaikhan Dambadarjaa

Christopher Melville

Garrett Wilson

Subs

cribe or renew your subscri

ptio

EXECUT

Editor-i

Team:

GOOGLE STORE

APP STORE