Previous Page  5 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 8 Next Page
Page Background

5

Бага оврын агаарын хөлгийн үйлдвэрлэл,

засвар үйлчилгээний төв байгуулах, засвар

үйлчилгээний сүлжээг бүрдүүлэх боломж

манайд байна. Энэ талаар МИАТ компани

Оросуудтай хамтран хуучин АН-2 онгоцыг

монголд угсрах туршилт хийж байна.

Новосибирск хотод энэ онгоцны шинэчилсэн

TBC-2MC загварыг бүтээжээ.

Энэ онгоц ус, цас, хөрсөнд хаана ч буудаг,

50 м гүйгээд хөөрдөг, 1400 км буухгүй нисдэг,

12 хүний багтаамжтай бөгөөд монголд олон

жил ашиглагдсан юм. Энэ онгоцны гурван

зуугаад захиалга Зүүн Өмнөд Азийн орнуудаас

ирсэн боловч ОХУ-д барууны тавьсан хоригоос

болоод нийлүүлж болохгүй байгаа учир

монголд хамтарч угсрахыг санал болгосон

байна. Ямар ч гэсэн энэ онгоцыг, эсвэл барууны

бага оврын өрсөлдөгч загварыг харьцуулан

судлах, аль нэгийг нь угсрах боломжийг хайх

цаг болжээ.

Монгол шиг өргөн уудам нутагтай, хот суурин

бүрээ холбосон авто зам тавих нь өгөөжбагатай

оронд бага оврын онгоц маш их эрэлттэй.

Дэлхийн улс орнууд нисдэг машин бүтээчихээд,

яаж ашиглах дүрэм журмаа тогтоож байгааг

бид хараад суух эрхгүй.

Өнөө маргаашийн орлогын төлөө орон

сууц барих шунал хүслээс илүү олон нийт, улс

оронд үр ашгаа өнө удаан өгөх Буянт-Ухаагийн

буман боломжийг ухаалаг ашиглах нь эрх

мэдэлтнүүдийн эрхэм үүрэг, хариуцлага мөн.

2018.08.08

МОНГОЛД УГСРАВ

Манай улсад ч иргэний нисэхийн боловсон хүчний

эрэлт хэрэгцээ нэмэгдэж дотооддоо бэлдэхээс гадна

гадаадад бэлддэг. Сүүлийн 6 жилд гэхэд ИНЕГ-аас

нисэхийн 56 мэргэжилтнийг АНУ, Канад, Украйн,

Тайланд, ОХУ, Австрали зэрэг улсуудад бэлдэхэд 1,7 сая

ам.доллар зарцуулжээ.

Буянт-Ухаа дахь нисэхийн цогц дэд бүтцээ ашиглан

олон улсын стандарт шаардлагыг хангасан, бүс

нутгийн хэмжээнд сургалт зохион байгуулах хүчин

чадал бүхий сургалтын төв байгуулж агаарын хөлгийн

нисгэгч, инженер техникийн ажилтан бэлтгэх ажлыг

үе шаттайгаар хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байна.

Энэ сургуулийг олон улсын төслийн санхүүжилтээр,

гадаадын шилдэг мэргэжилтнүүдийг ажиллуулах

замаар эхлүүлж, өөрсдөө бүрэн төгс сурах ёстой. АНУ,

Европын сургагч багш нарыг авчран, тэдний салбар

сургуулийн хэлбэрээр ч эхлүүлж болох юм. Эхлээд

дадлагын төв, яваандаа иж бүрэн нисэхийн сургууль

болгож дэлхий даяар хүлээн зөвшөөрөх хүртэл хөгжих

зорилго тавих хэрэгтэй.

Нисэхийн сургууль байгуулж чадвал Буянт-Ухаа дахь

онгоцны буудлыг тойрон хэдэн арван зочид буудал,

хэдэн зуун хоол, цэнгээний газар баригдаж, хэдэн

мянган монгол залуус шинэ ажилтай болох юм.

НИЙТЛЭЛ

ДеФакто

8