Previous Page  2 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 8 Next Page
Page Background

2

НИЙТЛЭЛ

ДеФакто

мэдэгджээ. Өнөөдөр дэлхий дээр иргэний агаарын

тээврийн паркад 24 мянган агаарын хөлөг ашиглагдаж

байгаагаас ирэх хорин жилийн дотор 18.5 мянган

нь солигдож, шинээр 42.7 мянган агаарын хөлөг

шаардлагатай гэж тэр хэлэв. Шинэ онгоцнуудын нийт

үнэ 6.3 их наяд доллар, харин тэдгээрийн техникийн

үйлчилгээ нь 8.8 их наяд доллар болох гэнэ. Агаарын

тээвэр хамгийн түргэн хөгжих бүс нутаг нь Ази Номхон

далай (АНД), тэргүүлэгчид нь Хятад, Энэтхэг байх аж.

Ийнхүү агаарын хөлгийг анх худалдаж авсан үнээс

ашиглалтын явцад арчилж тордох буюу техникийн

үйлчилгээний зардал нь илүү болдог байна. Олон

улсын хэмжээнд агаарын хөлгийн тооны өсөлтийн

хурдыг, тэдгээрийг ажиллуулдаг нисэх бүрэлдэхүүн,

инженер техникийн ажилтныг бэлтгэх, засвар

үйлчилгээний хүчин чадлыг өсгөх хурд нь гүйцдэггүй,

хомсдол үүссээр иржээ.

Олон

улсын

Иргэний

Агаарын

Тээврийн

Байгууллагаас (IATA) олон улсын хэмжээнд үйлчилж

буй агаарын тээврийн компаниудын үйл ажиллагааны

зардлын 10-15 хувийг нь техникийн үйлчилгээ (ТҮ)

эзэлдэг болохыг тогтоожээ. 2015 онд АНД-н орнууд л

гэхэд энэхүү ТҮ-нд 18 тэрбум ам.дол зарцуулжээ. Энэ

зардал 2015-2025 оны хооронд АНД-н бүс нутагт 71,

Хятадад дангаараа 93 хувь өсөх ажээ.

Энэ бүсийн дэлхийд томоохонд тооцогддог ТҮ-

ний төвүүд Тайвань, Шанхай, Сингапур, Индонез,

Филиппин, Малайз, Вьетнам, Тайландад байдаг. Олон

хөлөгтэй агаарын тээврийн компаниуд (жишээ нь:

Korean Air, Asiana Air) өөрсдийн ТҮ-ний нэгжтэй байдаг

бол, зах зээлийн өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр хямд

өртгийн компаниуд (Easter Jet, Jeju Air, T’Way, Air Asia)

гуравдагч этгээдийн ТҮ-г авдаг (oursourcing) болжээ.

Дэлхийн хэмжээнд агаарын тээвэрлэгчдийн 45 хувь

нь хөлгийн их засвараа (overhaul) гуравдагч талаар

хийлгэж байна.

Нислэгт тэнцэх шаардлагыг хангахын тулд

агаарын хөлөг бүрийг 45-70 хоног тутам (A-check),

12-24 сар тутам (C-check), 5-10 жил тутам (D-check)

үйлдвэрлэгчийн заавар, стандартын дагуу шалгаж,

засвар, их засвар хийдэг. Энэ бүх техникийн үйлчилгээг

(MRO maintenance, repair and overhaul) тодорхой

шаардлага стандартыг хангасан, үйлдвэрлэгчээс

чадварыг нь баталгаажуулсан эрх бүхий засварын

газар л гүйцэтгэдэг.

Манай улсад агаарын хөлгийн засвар үйлчилгээг

хийгээд олон жил болжээ. МИАТ компанийн харьяа

Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар нь эдүгээ

компанийнхаа Боинг В737, В767 агаарын хөлгүүдэд

техникийн үйлчилгээ, үзлэг оношилгоо, засварын

ажлуудыг хийж байна. Энэ газарт одоо 170 инженер

техникийн ажилтан ажилладаг. Тэд Монгол улсад

ашиглаж байсан бүх агаарын хөлгийн техникийн

үйлчилгээг хийж иржээ. 2005 оноос үйл ажиллагаагаа

олон улсын стандартад нийцүүлж Монгол, Европын

Холбоо, Солонгос, Англи (Бермутын арал), Тайланд,

Турк зэрэг улсын Иргэний нисэхийн аюулгүй ажлын

шаардлага, техникийн үйлчилгээний холбоотой

гэрчилгээг авч, ОУ-ын ISO 9001:2008 стандартыг

хэрэгжүүлээд байна.

Монголын Агаарын хөлгийн засвар үйлчилгээний

газар нь 3600, 2000

м.кв

талбайтай агаарын хөлгийн

2 ангаарын байгууламжиндаа агаарын хөлгийн өдөр

тутмын техник үйлчилгээнээс гадна, бүрэн хэмжээний

засварыг хийж байна. Орчин үеийн дэвшилтэт

технологийн техник, тоног төхөөрөмжүүдтэй 14

цехтэй ажээ. Нэгэнт л Боинг компанийн хүлээн

зөвшөөрсөн, гэрчилгээтэй учир энэ газар ганц МИАТ-

аас гадна гадаадын компаниудын онгоцонд холбогдох

засвар үйлчилгээг 2011 оноос хийж байна. Одоогоор

Тайландын Orient Thai, Jet Asia Airways, Asian Atlantic

Airways, БНСУ-ын Eastar Jet, Jeju Air, T’Way, ОХУ-ын UT

Air, Alrosa Air, АНУ-ын Blue Star Aviation зэрэг 4 улсын

9 компанитай хамтран ажиллаж 2017 оны байдлаар

тавин ширхэг В737, В767 агаарын хөлгүүдийн

хүнд хэлбэрийн техник үйлчилгээний ажлуудыг

гүйцэтгэжээ. Зөвхөн 2017 онд ТҮ-нээсээ 11 тэрбум

төгрөгийн орлого олжээ.

Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын

зорилтот зах зээл одоогоор манай улсаас 3 цагийн

нислэгийн зайн доторх бүсэд орших, ТҮ-гээ гуравдагч

талаас авдаг агаарын тээвэрлэгчид ажээ. Энэ бүсэд

Боингийн хоёр загварын 258 агаарын хөлөг одоо

нисч, хөлгийн тоо нь жилд 4-5 хувиар өссөөр байна.

Манай инженер, техникийн ажилтнуудын хүн цагийн

үнэлгээ одоогоор харьцангуй доогуур байгаа нь зах

зээлийн хэрэглэгчдийг татах, өрсөлдөх боломж олгож

байна. Тэд одоо Эйрбусын техникийн үйлчилгээ,

засварын эрхийг авахаар ажиллаж байна.

ТҮРҮҮЛЖ ГАРСАН ЧИХНЭЭС СҮҮЛД УРГАСАН ЭВЭР УРТ