Previous Page  7 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 8 Next Page
Page Background

7

ХҮҮХДҮҮДЭД 20 МЯНГАН ТӨГРӨГ ТАРААХЫН ҮР ДАГАВАР

УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүнээс

2018 оны 10-р сард өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн

тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай”

УИХ-ын тогтоолын төсөл гишүүдийн 65.9%-ийн

саналаар батлагдлаа. Ингэснээр 2020 оноос эхлэн

хүүхэд бүрт сар бүр 20 мянгөн төгрөг өгөх боллоо.

2019 оны 11 сарын байдлаар нийт хүүхдийн 80

хувьд буюу 912,000 хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг

тарааж байгаа. УИХ 2019 оны төсөв батлахдаа

эдгээр хүүхдүүдэд олгох мөнгөн тэтгэмжид

шаардлагатай 218 тэрбум төгрөгийг

баталсан. Харин хүүхэд бүрт хүүхдийн

мөнгө олгодог болохын тулд 20 гаруй

тэрбум төгрөг шаардлагатай ба энэ

хөрөнгийг 2020 оны улсын төсөвт

суулгачихсан байна.

Мөнгө гэдгийг хийж, бүтээж байгаа хүн нь

авдаг. Юу ч бүтээгээгүй хүнд, хүүхдэд ч бай зүгээр

мөнгө тараана гэдэг бол эдийн засгийнх нь агуулгыг

зөрчиж байгаа явдал. Халамж энэрэл бол өөр асуудал.

Энэ хүмүүс сонгуулийн өмнө мөнгө тараах тогтоол

баталчихаад, өөрсдийнхөө мөнгөнөөс өгөх мэтээр

яриад л байна. Татвар төлөгч та бидний мөнгөнөөс

л тараах гэж байгаа шүү дээ. Хүмүүст ажил хийхгүй

мөнгө авч болдог гэсэн ойлголтыг бий болгох

тусам, чадваргүй, ажлын төлөө тэмцэлгүй

болчихдог.

Хүн хөдөлмөрлөж мөнгө олох,

өрсөлдөх боломжийг л төр бий болгох

ёстой. Хийж бүтээсэн хүн сайхан

амьдардаг гэдэг уур амьсгалыг нийгэмд

оруулахад анхаарах хэрэгтэй. Хүнийг

хорлоё гэвэл бэлэн мөнгө өгдөг, хөгжүүлье

гэвэл боловсролтой болгох ёстой. Хамгийн наад

зах нь, хүүхдүүдийнхээ сурч байгаа орчин нөхцлийг

хар, багш нарын авч байгаа цалинг хар. Үнэхээр

хүүхдийн хөгжилд нөлөөлье гэвэл дээрх 2 зүйлд

анхаарах хэрэгтэй.

ТОЙМ

ДеФакто

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ХӨНГӨЛӨЛТ ШУДАРГА УУ?

12-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн Эрүүл мэндийн

даатгалын үндэсний зөвлөлийн 12 тоот тогтоолоор

батлагдсан Хөнгөлөлттэй эмийн шинэ жагсаалтад

орсон 170 гаруй эмийг эмийн сангууд худалдах

боломжгүй боллоо гэж Эм хангамжийн холбооноос

мэдэгдлээ.