Previous Page  6 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 8 Next Page
Page Background

6

Ням гараг бүр VTV телевизээр 21 цагт гардаг Дефакто тоймын эмхэтгэл:

2019.12.01-ний дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

2020 ОНЫ СОНГУУЛЬ ЯМАР ТОГТОЛЦООГООР ЯВАГДАХ ВЭ?

Монгол улс 2 долоо хоногийн өмнө Үндсэн

хуулиа шинэчлэн баталсан. Үндсэн хуулийн

өөрчлөлтөд Ардчилсан намаас сонгуулийн

холимог тогтолцоог тодорхойоруулах саналыг

гаргаж байсан. Гэхдээ сонгуулийн холимог

тогтолцоо Үндсэн хуулийн өөрчлөлтөд орж

чадаагүй унасан. Гэтэл энэ долоо хоногт Л.Энх-

Амгалан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг

Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн

төсөл өргөн барихаар ажиллаж байна гэлээ.

Сонгууль бүрийн өмнө сонгуулийн хуульд

өөрчлөлт оруулдаг зуршилтай болсныг тэмдэглэх

хэрэгтэй. Хамгийн сүүлд 2015 оны 11-р сарын 25-нд

өөрчлөлт оруулсан байдаг. Сонгуулийн тухай хуульд

ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө нэмэлт,

өөрчлөлт оруулах ёстой гэж заасан байдаг.

1992 оноос 2016 онд УИХ-ын 7 удаагийн сонгууль

болсны 4 нь жижиг мажоритар буюу 76 жижиг

тойргоор, 2 удаа том мажоритар буюу 26 тойрог, 1

удаа холимог системээр ээлжит сонгууль явагдсан.

Мажоритар гэдэг нь олонх гэсэн франц үг, ардчиллын

хамгийн анхдагч буюу шууд сонгох арга гэж үздэг. Нэр

дэвшигч нь тухайн тойрог хэдэн хүнтэй байхаас үл

хамааран, тухайн тойргоос хамгийн олон санал авсан

бол сонгогддог зарчим юм. Пропорциональ гэдэг нь

хувь тэнцүүлэх буюу намын нэрээр санал хураадаг,

нам дотроо жагсаалт гаргаж парламентын гишүүнийг

бүрдүүлдэг тогтолцоо. Энэ тогтолцооны онцлог нь

институт, намд саналаа өгдөг. Холимог систем нь

мажоритар, пропорциональ хоёуланг нь оруулсан

тогтолцоо юм.

УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах

Ардчилсан намын зөвлөлийн саналыг Үндсэн

хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгалгүй унагасан гэж

Ардчилсан намынхан танхимыг орхин гарч байсан.

Одоо сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах

тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн

ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ажиллаж

байгаа. МАН 2020 оны сонгуулийг 50:26 буюу том

жижиг хосолсон мажоритар системээр явуулах

шийдвэр гаргасан бололтой байна. Энэ нь 50 гишүүн

нь жижиг тойргийн сонгогчдоос шууд санал авах, 26

нь том тойрог буюу Монгол Улс даяар ард түмнээс

санал авч сонгогдоно гэсэн үг.

Намуудын дотоод ардчилал сайжрахын хэрээр

мажоритар тогтолцоо багасаж пропорциональ нь

ихэссээр, эцэстээ холимог тогтолцоо болох байх гэж

бодож байна. Эмэгтэйчүүд, залуус гээд нийгмийн

төлөөллийг парламентад илүүтэй оруулж ирэхэд

холимог тогтолцоо зохимжтой.