Previous Page  4 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 8 Next Page
Page Background

4

Иргэний агаарын тээврийг зорчигч, ачаа тээврийн

арилжааны хуваарьт нислэг ба ерөнхий зориулалтын

нислэг гэж хоёр ангилдаг. Монгол улсын хувьд

зорчигч, ачаа тээврийн арилжааны хуваарьт нислэг

Хөшигийн хөндийд, ерөнхий зориулалтын нислэг

Буянт-Ухаад төвлөрөх боломж байна.

Манай улсад ерөнхий зориулалтын буюу бага оврын

агаарын хөлөг, нисдэг тэргээр агаарын такси, хөдөө аж

ахуйн, барилгын, зураг авалтын, тандалт хайгуулын,

цаг уурын, эргүүл ажиглалтын, эмнэлгийн, эрэн

хайх, авран туслах болон агаарын сурталчилгааны,

нисэхийн спортын, сургалт дадлагын, сонирхогчийн

зэрэг нислэг хийх эрэлт хэрэгцээ сүүлийн жилүүдэд

улам өссөөр байна.

2017 онд уул уурхайн захиалгат нислэгээр

Оюутолгой, Овоотын чиглэлд 216 мянган зорчигч

тээвэрлэсэн нь орон нутгийн хуваарьт нислэгийнхээс

хоёр дахин их байжээ. Иргэдэд онцгой байдлын үед

зайлшгүй хэрэгцээтэй эмнэлгийн яаралтай тусламж,

хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах зэрэг

нийгмийн шинжтэй нислэг хийх боломж бага байна.

Монголын цэрэг, цагдаа хүчний байгууллагуудын

шуурхай ажиллагаанд агаарын хөлөг, нисэх буудал

мэдээж шаардлагатай.

Мөн хувийн, албан хэргийн, аялал жуулчлалын, эйр

такси зэрэг орчин үеийн бизнесийн зориулалттай

нислэгийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байна.

Иргэд хувийн хэрэгцээндээ агаарын хөлөг ашиглах

шаардлага их болж буйг тооцох цаг болжээ. Нийслэл

хотод ойрхон, онгоцоо хадгалж, хөөргөж буулгаж

болох хамгийн тохиромжтой аёродром бол Буянт-

Ухаа. Хувь хүн өөрийн хэрэгцээнд авч ашиглах

бага оврын агаарын хөлөг, нисдэг тэрэгт тавигдах

стандарт, шаардлагыг яаралтай тогтоож, холбогдох

зохицуулалтыг бүрдүүлэх, хяналтгүй агаарын зайд

нислэг үйлдэх агаарын хөлгийн холбоо, нислэгийн

удирдлагын (навигацийн) төхөөрөмжийг нэмж

суурилуулах шаардлагатай байна.

Дэлхий дээр цэргийнхээс бусад агаарын хөлгийн тоо

2010 оны байдлаар 62 мянга байсан бол 2030 онд 152

мянгад хүрэх тооцоог Олон Улсын Иргэний Нисэхийн

Байгууллага /ICAO/ гаргажээ. Энэ нь 26-52 сая цагийн

нислэг үйлдэх нисгэгч, засвар үйлчилгээний ажилтан,

нислэгийн удирдагч гэх мэт шинээр 2 сая мэргэжилтэн

шаардлагатай. Жилээс жилд өсөн нэмэгдэж буй

нисэхийн мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээг одоо

байгаа сургалтын байгууллагуудын хүчин чадал

хангаж чадахгүй байна.

Энэ их эрэлт хэрэгцээний 40 хувь нь Ази Номхон

далайн бүс нутагт ногдоно. 2020 он гэхэд урд хөршийн

ерөнхий зориулалтын агаарын хөлгийн тоо 5000

болж, 500 нисэх буудал баригдаж, 1.75 сая цагийн

нислэг үйлдэх ажээ. Тэд бага оврын агаарын хөлгийн

үйлдвэрлэлээ эрс нэмэгдүүлж байна.

Газар нутгийн байршлын давуу тал, жилийн

гуравны хоёр нь цэлмэг байдаг, дөрвөн улиралтай

учир нислэгийн бүх нөхцлийг бүрдүүлж чадах

цаг агаарын онцлогоо ашиглаж юуны өмнө

хоёр хөршийн нисэхийн мэргэжилтэн дадлага

туршилт хийдэг сургалтын төвийг байгуулах

боломж, хэрэгцээ, шаардлага байна.

Хятад улсад агаарын орон зайг нь Батлан хамгаалах

яам нь хянаж иргэний нислэг бүрийн зөвшөөрлийг

олгодог, сургалтын нислэг хийхэд төвөгтэй учир

монголд нисэхийн сургууль байгуулах сонирхол урд

хөршид байгаа ажээ. Бас олон мянган залуу нисгэгч

шинээр бэлтгэх шаардлагатай ч Англи, Америкийн

виз авах нь хүндрэлтэй байдаг гэнэ ээ.

ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН НИСЛЭГИЙН БОЛОМЖ

НИСЭХИЙН СУРГАЛТЫН ТӨВ

Буянт-Ухаа

дахь

нисэх

буудлын

барилга,

байгууламжид

иргэний

нисэхийн

тодорхой

үйлчилгээнүүдээ авч үлдэн, хөгжлийн шинэ хэрэгцээг

угтуулан үйлчлэх боломжтой юм. Харин ямар

үйлчилгээ бий болгохоо яаралтай шийдэхгүй бол 480

га талбайг харж хамгаалах, барилга, байгууламжийг

дулаан, цахилгаан, цэвэр бохир усаар хангах зардал

нь жил бүр тэнгэрээс (навигацийн орлого) бууж байгаа

100 сая ам.долларын улсын төсөвт татдаг хөрөнгөөс

суутгаж таарна.

Буянт-Ухаа дахь нисэх буудлыг агаарын хөлгийн

техник

үйлчилгээ

засвараас

гадна

ерөнхий

зориулалтын нисэхийн хэрэгцээг хангах, нисэхийн

сургууль байгуулах, бага оврын жижиг онгоц угсрах

зэргээр ашиглаж болно. Энэ бүгдийг алсын хараатай

түргэн шуурхай зохион байгуулж, эхлээд төрийн,

дараа нь олон нийтийн эзэмшлийн хувьцаат компани

болгон хөгжүүлвэл тэнгэрээс буух “бороо” улам ихсэх

болно.

НИЙТЛЭЛ

ДеФакто