Previous Page  3 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 8 Next Page
Page Background

3

НИЙТЛЭЛ

ДеФакто

Агаарын хөлгийн техникийн үйлчилгээг экспортын

томоохон салбар болгох боломж, шаардлага гараад

байна. Юуны өмнө одоо байгаа чадвараа улам

өргөтгөх, үйл ажиллагааны эрх чөлөөг нэмэгдүүлэх,

цаашид олон нийтийн хувьцаат компани болгох нь

оновчтой. Уул уурхайн орлогоосоо хэт хамааралтай

байсан Чили улс эдийн засгаа төрөлжүүлэн жимс, дарс,

мах, загас, ойн салбарыг хөгжүүлэхдээ эхлээд төр засаг

нь хөрөнгө оруулалт хийж, дараа нь хувьцаат компани

болгосныг монголын төрийн ихэнх удирдлагууд очиж

танилцсан.

Хөшигийн хөндийн нисэх буудалд шинэ ангаар,

Буянт-Ухаад нэмж олон ангаар барьж онгоцны төрөл,

ангиар нь төрөлжүүлэх бодлого барих шаардлага

гарч байна. Техникийн үйлчилгээний хүрээг тэлж

Боингоос гадна Эйрбусын хөлгүүдийг засах, юуны

өмнө А320 хөлгийн ТҮ-ний ажлыг гүйцэтгэж, зах

зээлээ гурав дахин өсгөх боломжтой. Мөн Техникийн

үйлчилгээ явуулах БНХАУ-ын болон АНУ-ын Иргэний

Нисэхийн Удирдах газруудын эрхийн гэрчилгээг авах

шаардлагатай ажээ.

Бүх төрлийн ТҮ-ний ажлыг цогцоор нь гүйцэтгэхийн

тулд юуны өмнө хуудсан төмрийн цех, композит

цехийн ажлын чадамжийг нэмэгдүүлж, өргөн

хэрэглээний эд ангиудыг өөрсдөө үйлдвэрлэх, PMA

(Production Manufacturing Approval) болон DOA (Design

Organization Approval) төрлийн баталгааг авах гэнэ.

Мөн эд ангийн засварын хүрээг нэмэгдүүлж, орлогоо

өсгөх, шинэ техник технологийг нэвтрүүлэх, хөгжил

ба судалгааны ажлуудыг гүйцэтгэх, эдийн засгийн

үр өгөөжийн нарийвчилсан тооцоо хийдэг байнгын

үйл ажиллагаатай багийг ч бүрдүүлэх шаардлага

тулгарчээ.

Энэ газрын туршлагад тулгуурлан агаарын

хөлгийн

засвар,

үйчилгэээний

ажлыг

өргөжүүлэхэд Засгийн Газраас бодлогын дэмжлэг

үзүүлж, Буянт-Ухаад нэгэнт асар их хөрөнгө

зарцуулж, бүтээн байгуулсан, одоо ашиглаж

буй “Чингис Хаан” ОУНБ-ын дэд бүтцийг хэвээр

нь хадгалж, агаарын хөлгийн болон эд ангийн

засвар үйлчилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор

барих хэрэгтэй байна. Мөн бүс нутгийн иргэний

нисэхийн нисгэгч болон нисэхийн нарийн

мэргэжлийн ИТА бэлтгэх сургалтын төв, ерөнхий

зориулалтын агаарын хөлгийг угсрах, тусгай

онгоцны буудал болгох гэх мэт буман боломж

байна.

Ийнхүү Буянт-Ухаагийн буудлаа бусад орны

жишгээр, аж үйлдвэрийн цогцолбор парк хэлбэрээр

цаашид төрөлжүүлэн хөгжүүлж чадвал үндэсний

хэмжээнд нэмүү үнэ цэнэ шингэсэн, бүс нутгийн

хэмжээнд өрсөлдөх чадвар бүхий, жилд 50 сая

долларын борлуулалттай, 1000 гаруй нарийн

мэргэжлийн ажилтныг ажлын байраар хангах

томоохон ирээдүй байна.

Эдийн засгаа төрөлжүүлэхэд байгаа боломжоо

ашиглах нь цоо шинийг эхлэхээс илүү өгөөжтэй.

Хөшигийн хөндийн шинэ онгоцны буудал

ашиглалтанд орох гэж буй нь Буянт-Ухаа дахь

онгоцны буудалд ямар их боломж нээгдэж

байгааг өнгөрсөн долоо хоногт “Буянт Ухаагийн

буман боломж” нийтлэлдээ агаарын хөлгийн

техникийн үйлчилгээний бизнесийн жишээн

дээр өгүүлсэн. Энэ удаа бусад боломжоос онцолж

байна.

Гурван жилийн өмнө Ази-Европын дээд

хэмжээний (АСЕМ) уулзалтыг угтан “Чингис хаан”

олон улсын нисэх буудалд 20 тэрбум төгрөгийн

хөрөнгө оруулалт хийж транзит танхим, агаарын

хөлгийн 9 зогсоол байгуулж, талбайг өргөтгөж,

хөөрч, буух хучилттай зурвасын 500 метрийг нь

хүчитгэсэн. Буянт-Ухаагийн онгоцны буудлын

өнөөгийн үнэ цэнэ бараг 300 сая ам.доллар буюу

750 тэрбум төгрөг. Энэ буудалд оруулсан энэ их

хөрөнгийнхөө өгөөжийг гаргах ёстой.

УХААЛАГ АЛХАМ

II