1 / 8 Next Page
Information
Show Menu
1 / 8 Next Page
Page Background

Ì Ý Ä Ý Ý Ë Í Ý | Ç Î Ð È Ã Æ Ó Ó Ë Í À | Ì Ý Ä Ý Ë Æ Ү Ү Ë Í Ý

W E E K L Y

Баасан, 2019.12.06, №10 (126)

УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСГИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ, БИЕ ДААСАН,

УЛС ТӨРИЙН НАМААС ХАРААТ БУС, ДОЛОО ХОНОГ ТУТМЫН ГЛОБАЛ СОНИН

www.jargaldefacto.com

НИЙТЛЭЛ

ДеФакто

Д.Жаргалсайхан

Эдийн засагч, нийтлэлч

VI НҮҮРТ

Эрдэс баялагийн үнийн өөрчлөлт, хөрш улсуудын зөвшөөрлөөс

хамаарахгүй, байгаль орчинд халгүй, өндөр цалинтай олон зуун ажлын

байр бий болгож эдийн засгийг төрөлжүүлэн, олон арван сая доллар

олж болох нэгэн чухал бизнесээ монголчууд бид бүрэн анхаарахгүй

байна.

Боловсон хүчнээ сайтар бэлдээд, сахилга баттай, стандарт, журмын

дагуу үйл ажиллагаагаа томоохон цар хүрээтэй болгож чадвал уул

уурхайгаасаа илүү орлого олох тэр боломж Буянт-Ухаад, онгоцны

буудал дээр байна. Энэ бол агаарын хөлгийн засвар үйлчилгээ. Энэ

бизнесийг монголчууд олон жил эрхэлж, саяхан олон улсын зах зээл

дээр гарсан боловч, ирээдүйд ямар түвшинд хүрч, ямар хүрээнд хөгжих

том зургаа харахгүй, нэгдсэн алсын хараа байхгүй, ач холбогдол

өгөхгүй, бизнесийн эрх чөлөөг нь олгохгүй байгаа ажээ. Хөшигийн

шинэ онгоцны буудал руу олон улсын нислэгийн үйлчилгээ нь нүүх

гэж байгаа энэ цаг үед тус бизнесийг алт болгох түүхэн боломж гараад

ирлээ.

Дэлхий даяар, ялангуяа Ази Номхон далайн бүс нутагт асар хурдтай

өсч буй агаарын тээврийн салбарт агаарын хөлгийн техникийн бүх

төрлийн шалгалт, засвар үйлчилгээний асар том эрэлт хэрэгцээ үүсээд

байна. Газар нутгийн байршил, өргөн уудам нутгаа давуу тал болгон,

түрүүлж, ухаалаг ашиглах ховор боломж иржээ.

Олон Улсын Валютын Сангаас дэлхийн эдийн засаг урт хугацаандаа

жилийн 2.8 хувиар өсөхийг тооцоолжээ. Тэгвэл агаарын тээврийн

зорчигч эргэлт жилд дунджаар 4.7, ачаа тээвэр 2 хувиар өснө гэж Бойнг

компанийн Дэд захирал Ранди Тинсец ирэх хорин жилийн төсөөлөлдөө

ТОЙМ

ДеФакто

2020 ОНЫ СОНГУУЛЬ ЯМАР

ТОГТОЛЦООГООР ЯВАГДАХ ВЭ?

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН

ХӨНГӨЛӨЛТ ШУДАРГА УУ?

ХҮҮХДҮҮДЭД 20 МЯНГАН ТӨГРӨГ

ТАРААХЫН ҮР ДАГАВАР

БУМАН БОЛОМЖ

БУМАН БОЛОМЖ

I

Буянт-Ухаагийн

Буянт-Ухаагийн

АГААРЫН ХӨЛГИЙГ АРЧИЛЖ ТОРДОХ

НЬ АВАХААСАА ҮНЭТЭЙ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын

11 гишүүнээс 2018 оны 10-р сард

өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн

тэтгэмжийн талаар авах зарим арга

хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын

төсөл гишүүдийн 65.9%-ийн саналаар

батлагдлаа. Ингэснээр 2020 оноос

эхлэн хүүхэд бүрт сар бүр 20 мянгөн

төгрөг өгөх боллоо.