Previous Page  9 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 9 / 12 Next Page
Page Background

9

Ням гараг бүр VTV телевизээр 21 цагт гардаг Дефакто тоимын эмхэтгэл:

2019.06.16-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

МАЛЫГ ХӨЛӨӨР НЬ ГАРГАХГҮЙ

Үйл явдлын товч:

Мах, шатахуун зэрэг нь манай инфляцийн

өсөлтөд нөлөөлдөг гол бүтээгдэхүүнүүд төдийгүй

иргэдийн хэрэглээний зардлын ихээхэн хэсгийг

бүрдүүлдэг. Өнгөрсөн оны сүүлээс дэлхийн зах

зээл дээрх махны үнийн өсөлттэй холбоотойгоор

экспорт огцом нэмэгдэж дотоодын махны үнэ

өсч эхэлсэн. Харин сүүлийн үед малыг хөлөөр нь

гаргах асуудал махны экспорттой холбоотойгоор

олон нийтийн дунд яригдаад байна. Улмаар

өнгөрсөн өдрүүдэд Засгийн газар хэлэлцэж

малыг хөлөөр нь гаргах буруу гэсэн байр суурийг

мэдэгдлээ.

Дүгнэлт тайлбар:

Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд

Ч.Улаан: “Малыг хөлөөр нь гаргах буруу гэж

Засгийн газар үзсэн. Одоогоос хэдэн жилийн

өмнө манайхаас малыг хөлөөр нь гаргах,

мал махны экспортын хэмжээг нэмэгдүүлэх

тухай тушаал гарсан юм билээ. Тухайн үеийн

шийдвэрт үржлийн бус эр хонь, ямааг хөлөөр

нь гаргаж болох боломжийг нээж өгсөн. Гэхдээ

энэ хэрэгжээгүй, мал хөлөөрөө гадагш гараагүй

байгаа. Ингээд Засгийн газрын хуралдаанаар

Монголын мах, ноос ноолуур, хүнсчдийн

холбооны санал санаачилгыг харгалзан үзэж,

Засгийн газрын өмнөх шийдвэрийг хүчингүй

болгох шийдвэрт хүрч байна. Бид аль болох

дотооддоо

өртөг

шингэсэн

бүтээгдэхүүн

үйлдвэрлэж гадагш гаргах бодлого барьж байна”

гэж мэдэгдсэн.

Манай төр засаг тодорхой, урт хугацааны

бодлогын дагуу биш, аль нэг хүний хувийн

эрх ашигтай холбоотой шийдвэрүүд гаргаад

байгаа. Ч.Улаан сайдын хэлснээр өнөөдрийг

хүртэл нэг ч малыг хөлөөр нь гаргаагүй гэж

байгаа. Гаргаж эхлээгүй байтал энэ бодлого

нь ийнхүү өөрчлөгдөөд байна. Мөн Ч.Улаан

сайдын дүүгийн компани малыг урагш гаргах

ажлыг хариуцаж байгаа гэж хэвлэл мэдээллийн

хэрэгслээр мэдээлж байгаа.

Монголын эдийн засгийг хөгжүүлэх хамгийн

чухал асуудал нь эдийн засгаа төрөлжүүлэх юм.

Энэ хүрээнд хамгийн түрүүнд яригддаг салбар

нь мэдээж хөдөө аж ахуйн салбар. Нөгөө талаас

үүнд гадаад худалдааны нэгдсэн бодлого дутаад

байна уу гэж харж байна. Эдийн засагч Дани

Родрикийн хэлж байгаагаар худалдааны бодлого

гэдэг харахад маш энгийн зүйл боловч үнэн

хэрэгтээ энэ нь маш төвөгтэй гэж байгаа юм.

Үүнд маш нарийн нюанстай бодлого хэрэгтэй.

Үүнийг мэргэшсэн хүмүүс л гаргах боломжтой.

Манайд

гадаад

худалдааны

чиглэлээр

судалгаа хийдэг судлаачид ховор байна. Хууль

тогтоомжийн тухай хуулиар хууль гарахын өмнө

заавал судалгаа хийгдсэн байх ёстой гэж байгаа.

Үүнтэй адил манай бүх л бодлого заавал өмнө нь

судалгаа хийгдсэн байх ёстой.

Англо-саксоны орнуудад нэг зарчмыг хатуу

баримталдаг. Энэ нь баримт нотолгоон дээр

суурилж шийдвэр гаргах ёстой. Манайд энэ

хэрэгжихгүй байгаа учраас л энэ бүх асуудлууд

гараад байна л даа. Мерит буюу мэргэжил, ур

чадвар, авьяас дээр суурилсан томилгоо, төрийн

албанд хүмүүс ажиллахаас л энэ бүх ажил эхэлнэ

гэж хардаг.