Previous Page  2 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 12 Next Page
Page Background

2

№409 486

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

И

ргэдийн дийлэнхийн сонголтоор төр

засгаа байгуулахыг ардчилал гэдэг. Хууль

тогтоох, хэрэгжүүлэх, шүүх засаглалаас

бүрддэг ардчилсан төр засаг нь иргэдийн

худалдаа, бизнесийн эрх чөлөөг хангаж, тэдний

эрх, аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалж

чадаж байвал иргэдийн амьдрал дээшилж, улс

орон нь хөгжих боломжтой.

Гэхдээ дийлэнхийн шийдвэр гэдэг нь бүх

иргэдийн шийдвэр бас биш учир нийгэм нэг

цул бүтэц биет шиг ажиллах боломжгүй (John

Lock). Тийм учраас олонхын шийдвэр тодорхой

хугацаанд эерэг үр дүн авчрах боловч, тодорхой

нөхцөл байдалд сөрөг үр дагавар нь илрэн гарч

ажиллах горимоо өөрчлөх, засч сайжруулах

шаардлага гардгийг түүх харуулж байна.

Энэхүү хөөрч буусан, давшиж ухарсан

үйлдлийг Харвардын Их Сургуулийн эрдэмтэн

С.Хантингтон “ардчиллын давалгаа” гэж

тодорхойлжээ. Том зургаар нь харвал хүн

төрөлхтөн эдүгээ гурав дахь давалгаанаасаа

бууж “ардчиллаасаа ухарч” байгаа ажээ.

Ардчиллын гурав дахь давалгаа зуун шилжихэд

110 орныг хамарсан байлаа. 90-ээд оноос олон арван

орон авторитари, тоталитари дэглэмээс ардчилсан

дэглэм рүү шилжсэн. Гэвч 2006 оноос энэ шилжилт

зогсож, Стэнфордын профессор Л.Даймондын

хэлснээр зарим орон ардчиллаас ухарч (democratic

backsliding) эхэлжээ. Ардчиллын ухралт нь цэргийн

эргэлт хийх, сонгуулийг санаатайгаар луйвардах,

намууд сонгуулиар засгийн эрхэнд гармагцаа хуулиар

дамжуулж ардчиллын инстүүцүүдийг сулруулах,

гүйцэтгэх засаглал нь хууль тогтоох болон шүүх

засаглалд ноёрхлоо тогтоох зэрэг дөрвөн хэлбэрээр

явагдах болжээ.

Аль ч хэлбэрээр нь явсан юуны өмнө иргэний

нийгмийн дуу хоолойг хааж боогдуулах буюу

иргэдийн эвсэн нэгдэх, жагсах, үзэл бодлоо

илэрхийлэх эрхийг шууд ба шууд бусаар хязгаарлаж

байна. Иргэний нийгмийн үндэс тулгуур болох төрийн

бус байгууллагуудын тухай хууль тогтоомжуудыг

өөрчлөх, санхүүжилт, үйл ажиллагааг нь хянах,

хязгаарлах замаар устгахыг оролдох боллоо. Энэ

үйлдэл сүүлийн дөрвөн жилд 60-аад оронд гарлаа.

Пост коммунист орон зайд ТББ-ын үйл

ажиллагааг хамгийн түрүүнд, хамгийн үр дүнтэй

хязгаарлаж тарааж чадсан улс бол манай

хоёр хөрш юм. Сүүлийн үед энэ шахалт

Монголд ч эхэлж байна.

ОХУ-д “Гадаадын агентуудын чиг үүргийг гүйцэтгэж

буй Төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг

зохицуулах хуулийн нэмэлт өөрчлөлт” гэдэг нэртэй

ГУРАВ ДАХЬ ДАВАЛГАА

УХАРЧ БАЙНА

БИД АРДЧИЛЛААС

Эхний давалгаа

нь 1826-1920 онд, АНУ-д эрэгтэйчүүдэд

төрд төлөөллөө сонгох эрх анх олгосноор эхэлж яваандаа

Франц, Англи, Канад гэх мэт хөгжилтэй 30-аад орныг

хамарчээ. 1922 онд Италид Бенито Муссолини төрийн

эрхэнд гарснаас эхний давалгаа суларч ардчиллын ухралт

эхэлжээ.

Хоёр дахь давалгаа

нь дэлхийн II дайны дараа эхэлж 20-

оод улс оронтөдөлгүйардчилалдшинээрнэгджээ. Давалгаа

багасч, урсгал харьцангуй тогтмол болсны гол шалтгаан

нь эмэгтэйчүүд сонгох эрхгүй байсантай холбоотой. Анхны

давалгаанд хамрагдсан Швейцарьт гэхэд л дөнгөж 1971

онд эмэгтэйчүүд сонгох эрхээ олж авав.

Гурав дахь том давалгаа

1974 онд Португалд лиш

(carnation) цэцгийн хувьсгалаар эхэлж, 80-аад онд, Латин

Америк, Зүүн Азийн орнуудад, 90-ээд онд ЗХУ задран

унаснаас хойш зүүн Европын орнуудад үргэлжлэв. Энэхүү

гурав дахь том давалгаа, өмнөхийн адил, 2001 оны 9-р

сарын 11-ий дэлбэрэлтийн дараа АНУ “терроризмийн эсрэг

дайн” зарласнаар суларч эхэлжээ. 2008 оны их хямралаас

хойш Тайланд, Филиппин, Турк, Польш зэрэг олон улс

ардчиллаас ухарсан, улс орон бүрт өөрийн ардчиллын

давалгаа байгаа гэж зарим судлаачид үзэж байна.